antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 17, 2013 Comments are off

Хонконгтой ялтан шилжүүлэх тухай хэлэлцээ хийлээ

нийтлэсэн Admin

20130517-hongkong111БНХАУ-ын Хонконг Засаг захиргааны онцгой бүстэй байгуулах Эрүүгийн хэргийн асуудлаар харилцан туслалцаа үзүүлэх тухай болон Ялтан шилжүүлэн өгөх тухай хэлэлцээрийн анхны хэлэлцээ энэ сарын 13-15-нд Хонгконгт амжилттай хийгдлээ.

Энэхүү хэлэлцээг хийх Монголын талын багт Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газар, Хууль зүйн яам, Монголбанк болон бусад холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

Хэлэлцээг манай талаас Монгол Улсаас БНХАУ-ын Хонконг Засаг захиргааны онцгой бүсэд суугаа Ерөнхий консул ахалж Ерөнхий консулын газрын холбогдох ажилтнууд мөн оролцлоо. Хонконгийн талаас уг хэлэлцээг Хонконгийн Хууль зүйн департаментын олон улсын хуулийн хэлтсийн орлогч, ноён Вэйн Волш ахлан ажиллалаа.

Эрүүгийн хэргийн асуудлаар харилцан туслалцаа үзүүлэх тухай хэлэлцээр нь эрүүгийн гэмт хэрэгт холбоотой харилцан мэдээлэл солилцох болон эрүүгийн гэмт хэргийг мөрдөн байцаах шатанд шаардлагатай бусад хамтын ажиллагааг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх юм. Ялтан шилжүүлэн өгөх тухай хэлэлцээр нь ял эдэлж буй иргэдийг шилжүүлэн авах эрх зүйн орчинг бүрдүүлж байгаа юм.

Хэлэлцээ амжилтай болж, талууд хэлэлцээний протокол үйлдэн гарын үсэг зурлаа. Эрүүгийн хэргийн асуудлаар харилцан туслалцаа үзүүлэх тухай болон Ялтан шилжүүлэн өгөх тухай хэлэлцээрүүдийг Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Хонконг Засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газар эцэслэн гарын үсэг зурсны дараа талуудын хууль тогтоох байгууллагууд соёрхон батлах юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car