antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 17, 2013 Comments are off

Газрын дуудлага худалдаагаар 622,2 төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

нийтлэсэн Admin

hudaldaaНийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаан 5 дугаар сарын 16-нд болж, хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны “Газрын харилцааны талаар авах зарим арга хэмжээний тухай”, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай” захирамжуудын хэрэгжилт, хог тээвэрлэлтийн шинэ менежментийн тухай, зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Нийслэлийн Засаг дарга 2013 оны 3 сарын 18-нд “Газрын харилцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” А/307 дугаар захирамж болон 2013 оны 3 сарын 15-нд Барилга байгууламж барих хүсэлт гаргасан тохиолдолд “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх тухай” А/309 дүгээр захирамжийг тус тус гаргасан юм.
Эдгээр захирамжийн хэрэгжилтийн тухай нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулллаа.
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт барилга барих зөвшөөрөл хүссэн 147 иргэн, хуулийн этгээдийн 140,6 га газарт Нийслэлийн Засаг даргын А/309 дүгээр захирамжийн дагуу лавлагааны хуудас гарган өгч, түүнээс 38 иргэн аж ахуйн нэгжид 2317,7 сая төгрөгийн дуудлага худалдааны анхны үнийг ногдуулсан байна.
Эдгээрийн 31 иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 622,2 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.
Мөн нийслэлийн Засаг даргын А/307 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2003 оноос хойш төрийн байгууллагад иргэн, хуулийн этгээдтэй хамтруулан газар эзэмших эрх олгосон газруудын судалгааг гаргах, судалгаанд хамрагдсан иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэл тараах, дуудлага худалдааны анхны үнийг нэхэмжлэхээр ногдуулан төлүүлэх ажлыг хийж эхлээд байгаа юм байна.
Ер нь 1997-2012 онуудад газар эзэмших, ашиглах эрх шинээр олгосон тохиолдолд 1 удаагийн төлбөр дуудлага худалдааны анхны үнэ төсөл сонгон шалгаруулалтын үнийг тус тус тогтоосон аргачлалын дагуу ногдуулан төсөвт төвлөрүүлэх ажлыг хийж иржээ. Гэхдээ дуудлага худалдааны анхны үнийг дутуу төлсөн эсвэл огт төлөөгүй иргэн хуулийн этгээдээс газрын гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 206 дугаар тушаалаар баталсан аргачлалын дагуу ногдуулан авбал төсөвт урьдчилсан байдлаар 222,0 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой гэж Өмчийн харилцааны газар судалжээ. Өмчийн харилцааны газраас явуулсан судалгаанд хамрагдсан 254 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд нь 0,03-150 хүртэл га газар эзэмшиж байгаа бөгөөд иргэн аж ахуйн нэгжүүд дунджаар 1-3 га газрын анхны үнийг төлүүлж гэргээгээ шинэчлэн байгуулна гэж үзвэл дуудлага худалдааны анхны үнийн төлөлтөөс 36,6-109,9 тэрбум төгрөг төсөвт төвлөрч орох магадлатай гэж үзсэн байна. Нийслэлийн өмчийн харилцааны газар эдгээр аж ахуйн нэгж, байгууллагуудтай газар ашиглуулах гэрээг шинэчилсэн гэрээний загварын дагуу байгуулах юм байна.

Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцээд судалгаанд хамрагдсан иргэн хуулийн этгээдээс газрын дуудлага худалдааны анхны үнийг 2013 оны 7 дугаар сарын 1-ны дотор төлүүлэх, дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй газар эзэмшигчдийн жагсаалт гаргаж Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт үүрэг болголоо.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car