antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 17, 2013 Comments are off

Атар-Өргөө” ХХК-ийн “Атар” талханд дахин шалгалт хийжээ

нийтлэсэн Admin

atartalx2“Атар-Өргөө” ХХК-ийн талхны үйлдвэрийн “Атар” талхны талаар иргэд болоод төрийн бус байгууллагуудаас сав баглаа боодол, шошгоо стандарт болоод хүнсний тухай хуульд нийцүүлэн борлуулахгүй байсан тул МХЕГ-т гомдол ирүүлээд байжээ.

Иймд энэ оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн аж. Уг шалгалтаар “Атар” талхыг ороож буй хүнсний плёнк нь хаана үйлдвэрлэсэн, хэзээ импортоор оруулж ирсэн нь тодорхой бус баталгаажилтгүй баглаа боодлыг үйлдвэрлэлд хэрэглэж байсан зөрчил илэрсэн нь “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12.1-д “…бүтээгдэхүүнийг хүнсний зориулалтын сав баглаа боодолд савласан байна” гэсэн заалтыг зөрчсөн байжээ. Иймээс Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс тус газарт зөрчлийг арилгах талаар албан бичиг хүргүүлэн 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Атар-Өргөө” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Ганхуягийг байлцуулан гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна.

Шалгалтаар “Атар” нэрийн талхны  сав баглаа боодлыг “Об пластик” ХХК-д захиалан хийлгэсэн, хүнсний сав баглаа боодлоо Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторийн шинжилгээнд хамруулан 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 34-03-294/42 дугаартай улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан байжээ.

Эх сурвалж: Шурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car