antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 17, 2013 Comments are off

Ус бохирдуулагч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсооно

нийтлэсэн Admin
bohirНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 05 сарын 15-нд “Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй боловсруулах үйлдвэрүүдийн талаар авах арга хэмжээний тухай”  А/479  тоот захирамж гаргалаа. Захирамжаар “Арьс, шир, үслэг боловсруулах үйлдвэрт тавигдах ерөнхий шаардлага” MNS 5480:2005, “Урьдчилан цэвэрлэх байгууламжид нийлүүлэх технологийн хаягдал ус Техникийншаардлага” MNS 5582:2006 стандартын хэрэгжилтийг шалгасан мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтийг үндэслэн “Урьдчилан цэвэрлэх байгууламж”  НӨҮГазрыг Ус сувгийн удирдах газрын нэгж болгон зохион байгуулах асуудлыг 2013 оны 3 дугаар улиралд багтаан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх, Ус бохирдуулагч иргэн, аж ахуйн нэгжүүдийн судалгааг гаргах, батлагдсан үнэ тарифыг мөрдүүлэх, бохир усыг цэвэршүүлэх үйлажиллагааг зохицуулах, зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож, хариуцлага тооцох, ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн журмыг батлуулж хэрэгжүүлэх, ус ашиглалтын бодит байдлыг нийслэлчүүдэд танилцуулж байх , Арьс ширний үйлдвэрээс гарч буй химийн бохирдолтой ноосыг урьдчилан цэвэрлэх байгууламжид холбогдоогүйноос, ноолуур угаах үйл ажиллагаа эрхэлдэг үйлдвэрүүдэд угаахгүй байх, авто угаалгын төв, өлөн боловсруулах үйлдвэрүүдийн байршлыг хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан шинэчлэн тогтоох, хэвлэлийн хор, будаг бүхий сонин сэтгүүлийн хаягдал цаасыг дахин боловсруулж ариун цэврийн цаас үйлдвэрлэхийг хориглох, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах, Нийслэл хотод баригдах цэвэрлэх байгууламж болон ус цэвэршүүлэх чиглэлээр баригдах байгууламжуудад тавигдах шалгууруудыг боловсруулан батлуулах,
Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Арьс ширний үйлдвэрийн хашаанд үйл ажиллагаа явуулж буй  иргэн, аж ахуйн нэгжийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний менежментийн төлөвлөгөөгч анд мөрдөх, түүний  биелэлтийг нь хангуулж ажиллах, Мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүдэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тавьж байгаа хяналтын үйлы ажиллагаанд мониторинг хийж, зохих арга хэмжээ авах, Ногоон хөгжлийн  чиглэлээр ажиллаж байгаа иргэн аж ахуйн нэгжийг дэмжин ажиллаж, шинэ технологийг судлан, туршиж нутагшуулах, ажилд зарцуулагдах хөрөнгийг  жил бүрийн төсөвт тусгуулан ажиллах, энэ захирамжийн хэрэгжилтийг  2013 оны 4 дүгээр улиралд багтаан Нийслэлийн  Удирдлагын зөвлөлд танилцуулах үүргийг хариуцсан албан тушаалтнуудад үүрэг байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car