antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 16, 2013 6 comments

“Оргилуун” төвийн дэргэдэх зөвшөөрөлгүй барилгыг буулгаач ээ

нийтлэсэн Admin

8b0ebc683c3ef670originalНийслэлийн Засаг дарга, НИТХ-ын даргын хүсэлтээр нийслэлд баригдаж буй барилгуудад өдгөөгөөс хэдэн сарын өмнө шалгалт хийсэн билээ. Тус шалгалтаар Улаанбаатар хотод 545 орчим барилга, байшин баригдаж байгаа бөгөөд үүнээс Мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж зөрчил илрүүлсэн 80 барилга байгаа юм. Харин эдгээр барилгын 10 нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, 70 нь хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа гэнэ. Мөн эдгээрээс хувийн өмчийн газарт барьж байгаа 13, Нийслэлийн Засаг даргын захирамжаар 58, дүүргийн Засаг даргын захирамжаар зургаа, ямар ч зөвшөөрөлгүй хоёр, тодорхойгүй нэг барилга баригдаж байгаа гэсэн статистик дүнг бидэнд ирүүлж байсан. Энэ бол өдгөөгөөс хагас жилийн өмнөх статистик баримт. Тиймээс тухай үед хотын захирагч Э.Бат-Үүл зөвшөөрөлгүй газарт баригдаж байгаа барилгуудын нэрийг жагсааж, буулгах үүрэг өгсөн. Харин энэхүү Үүл баатрын жагсаалтад орсон барилгуудыг өнөөдрийг болтол буулгаагүй төдийгүй зарим нь үйл ажиллагаа явуулж байгаа гэх мэдээллийг бидэнд ирүүлсэн юм. Тухайлбал, олны нэрлэж заншсанаар Сансарын тунел орчимд байрлах “Оргилуун” төвийн ард баригдаж буй байрыг өнөөдрийг болтол буулгаагүй л байна. Тус барилга нь “Нийслэл-Өргөө” компанийн захиалгаар баригдаж байгаа аж. Уг нь Мэргэжлийн хяналтын газар зөвшөөрөлгүй газарт баригдаж байгааг нь тогтоогоод, хотын захирагч тус барилгын үйл ажиллагааг зогсоох хүртэл шийдвэр гаргасан байхад яагаад буулгахгүй байгаа нь хэний ч сонирхлыг татна. Энэхүү зөвшөөрөлгүй газарт баригдаж байгаа барилгын захиалагч “Нийслэл-Өргөө” компани нь УИХ-ын гишүүн Д.Арвингийн мэдэлд байдаг гэдгийг надаар хэлүүлэх юун. Тэгэхээр олонхийн бүлэгт сөрөг хүчнээс урваж одсон Д.Арвин энэ мэт зөвшөөрөлгүй олон асуудлаа цэгцлэх үүднээс Ардчилсан намыг  бараадсан гэх нь ч бий. Нөгөө талаар Баянзүрх дүүргийн төрөх эмнэлгийн тендерийн мөнгийг салхинд хийсгэсэн гэх хэргээр АТГ-т шалгагдаж байсан гээд түүнд олон асуудал бий учраас ийнхүү сонголт хийлээ хэмээн хэвлэлээр мэдээлж байсан. Учир иймээс “Оргилуун” төвийн ар талд баригдаж буй барилгыг яаран буулгахгүй “гүрийж” байх горьдлого бий. “Нийслэл-Өргөө”-гийнхөн УИХ-ын гишүүн эзэндээ найдан, горьдлого тээж суугаагаас хаа зайлхав. Гэхдээ одоо Д.Арвин, Э.Бат-Үүл хоёрын аль нь Ардчилсан намд хүчтэйг л харах үлдлээ. Бид ийнхүү Үүл баатрын хар дансанд орсон барилгуудын талаар цуврал мэдээлэл хүргэж байх болно.

 С.Баяр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (May 16, 2013 8:19:07 pm )

    ENE YU YUM BE. TSAAGUUR CHIN BUH YUMIIG IDEJ DUUSAJ BNA. ENE BOL NAAD ZAHIIN BAIDAG L Asuudal, humuus hiij buteej bga asuudal l baina.chotgor avag

  • Review Of Afterburn Fuel (September 08, 2013 3:13:20 am )

    57**18 4**842Your post is truly informative. A lot more than that, it??s engaging, compelling and well-written. I would desire to see even a lot more of these types of excellent writing. 430613

  • Hi Guess the Food (September 08, 2013 12:52:35 pm )

    501218 90**53Hello there, just became alert to your weblog by way of Google, and identified that it is truly informative. I

  • Support (September 10, 2013 5:27:03 am )

    507579 816740Hi there! Great post! Please do tell us when I could see a follow up! 835081

  • Internetkasino (September 13, 2013 4:56:51 am )

    822349 986781This will likely be a terrific weblog, would you be interested in performing an interview about just *** you developed it? If so e-mail me! 588697

antalya rent a car