antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 3, 2011 9 comments

Ц.Түмэнгэрэл цаазлуулсан уу

нийтлэсэн Admin

Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан Д.Бадраагийн амийг хэрцгийгээр хөнөөсөн Ц.Түмэнгэрэлд 2007 оны дөрөвдүгээр сарын 26-нд шүүхээс ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оноов.

Харин тэрээр Ерөнхийлөгчөөс уучлал хүсээгүй. Харин түүнийг  2008 оны есөн сарын дундуур цаазалсан гэсэн хуудасхан цаас ар гэрийнхэнд нь очжээ. Монголд цаазын ялыг хаана, хэрхэн гүйцэтгэсэн нь тодорхойгүй байдаг. Хэн ч энэ талаар мэдэж чаддаггүй. Сэтгүүлчдэд ч ийм боломж үгүй. ОХУ-д цаазын ял сонссон хүн амьд байсан тухай хэд хэдэн баримт бий.
Тэгвэл Ц.Түмэнгэрэл АНУ-д америкт амьд сэрүүн явж байна гэсэн мэдээлэл үе үе чих дэлсэх болов. Манай улсад ийм цуу үг гарах үндэслэлтэй. Учир нь түүнийг хэрхэн цаазалсныг хэн ч хараагүй, бүр ар гэрийнхэн нь ч талийгаачийн цогцсыг хараагүй.  Энэ талаар албан ёсны тайлбар хүсэхэд “Ялыг гүйцэтгэсэн” гэсэн үгнээс өөр ямар нэгэн баримт сэлт хэн ч хэзээ ч өгөхгүй.

Эцэг эх, ар гэрийнхэн нь хэрэгтэнг цаазлуулсны дараа салах ёс гүйцэтгэх боломжгүй байдаг. Монгол Улсад цаазаар авах ялын гүйцэтгэлийн хэлбэрийг буудан алах гэж заасан байдаг.

Манай дэлхий дээр цаазаар авах маш олон төрлийн арга бий. Хамгийн түгээмэл хэрэглэдэг цаазлах арга бол буудах явдал юм. Энэ аргыг манай улсад цаазын ял гүйцэтгэхэд хэрэглэдэг байна.
Гэмт хэрэгтэнийг хана налуулж зогсоох, эсвэл баганатай холбож уядаг байна. Буудагдах гэж байгаа хүний нүдийг нь боодог ч ингэх нь ховор. Хэд хэдэн хүн нэгэн зэрэг гал нээх бөгөөд тэдний хэн нь шүүхийн шийдвэрийг гүйцэлдүүлсэнийг мэдэгдүүлэхгүйн тулд заримынх нь бууг дарьгүй хонгиогоор цэнэглэсэн байх нь олонтаа. Харин гэмт хэрэгтэнд тусгай хувцас өмсгөж буудаж байгаа хүн байгаа оносон эсэхийг тааварлахад нь бэрхшээл үүсгэдэг.
Монгол улсын түүхэнд цаазын ял байсаар ирсэн билээ.
1990-ээд оны үед Монгол Улс нийгмийн эрс өөр тогтолцоонд шилжилт хийсэн онцлог нөхцөл байдлын үед 1991-1995 онд шүүхээс цаазаар авах ялаар шийтгүүлэгсдийн тоо үлэмжхэн өссөн байна.
Монгол Улсад ямар тохиолдолд цаазаар авдаг вэ
Монгол Улсын Их Хурал  2002 онд шинэ Эрүүгийн хууль баталж, мөн оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдүүлж байна. Тус Эрүүгийн хуулиар дараах төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ял хэрэглэхээр тогтоосон байна: төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах (81.2 дугаар зүйл); хорлон сүйтгэх (84 дүгээр зүйл); хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдыг санаатай алах (91.2 дугаар зүйл); онц хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчиндэх (126.3 дугаар зүйл); зандачлах (177.2 дугаар зүйл); төрлөөр устгах (302 дугаар зүйл) зэрэг хэрэгт цаазаар авах ял оногдуулж байсан бол Эрүүгийн хуульд (1781 дүгээр зүйл) Терроризм гэсэн зүйлийг  2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэнээр нийтдээ 7 зүйлд цаазаар авах ял оногдуулахаар заасан.
Монгол улс сүүлийн 40 жилд 806 хүнд цаазаар авах ял оногдуулсан байна.
2000 онд шүүх 13 хүнд цаазаар авах ял оногдуулснаас Улсын Дээд шүүхийн давж заалдах шатны тэдгээр шийтгэх тогтоолуудаас 3-ыг өөрчилж, 2-ыг хүчингүй болгож байжээ. Энэ бол ихээхэн ноцтой баримт юм. Өөрөөр хэлбэл, нэг жилд шүүхээс цаазаар авах ял оногдуулсан тогтоолын 30 шахам хувь нь зөвхөн давж заалдах шатны шүүхээр өөрчлөгдснөөс 10 шахам хувь нь хүчингүй болсон буюу өөрөөр, хэлбэл цаазаар авах ялыг шүүх гэм буруугүй хүнд ногдуулж байсан гэсэн хэрэг юм.
Мөн цаазын ялтан Ерөнхийлөгчөөс амь гуйх буюу, уучлал хүсэх эрхтэй. Хэрэв Ерөнхийлөгч цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдийн амийг уучилсан тохиолдолд 30 жилийн хугацаагаар гянданд хорих ялаар солино” гэж заажээ.
1972 оны 6 сарын 29 нд АНУ ын дээд шүүх “Форман, Жорж мужийн эсрэг” гэдэг хэрэгтэй холбогдуулан америкийн шүүх тогтолцоо гэмт хэрэгт буруутгагдсан хүнд цаазаар авах ял оноож байгаа нь үндсэн хуулинд харшилж байна гэсэн тогтоол гаргасан байна.
Дэлхийн 88 оронд цаазаар авах ялыг оноохоо больжээ. Дэлхийн 11 оронд цаазаар авах ял оноохдоо цэргийн гэмт хэрэг хийж, цэргийн шүүхээс л ял оноодог байна. Дэлхийн 30 оронд цаазаар авах ял оноож болохыг хуулиар тогтоосон ч амьдрал дээр ялын дээд хэмжээг гэмт хэрэгтнүүдэд оноодоггүй байна. Нийтдээ дэлхийн 129 оронд цаазаар авах ял оноодоггүй. 68 оронд ингэж цээрлүүлэх арга идэвхитэй хэрэглэгдэж байна. Цаазаар авах ял оноодог орны тоо нь их, харин ялын дээд хэмжээг оноодог улсын тоо бага байгаа боловч дэлхийн хүн амын 30 хувь нь цаазаар авах заналхийлэлгүй бүсэд амьдарч байна.
Цаазаар авах ял хамгийн их оноож байгаа орны жагсаалтыг Хятад, Иран, Саудын Араб, АНУ, Пакистан, Судан улс тэргүүлж байна. БНХАУ д жилд дундажаар 1800 хүнийг цаазалдаг. АНУ-д жилд дундажаар 60 хүн цаазлагддаг юм. Ер нь дэлхий дээр үхэх ял биелүүлэхийг хүлээж байгаа 20 мянган хүн байдаг. Цаазаар хороох ялыг хүчирхийлэлтэй холбоогүй гэмт хэрэг хийсэн хүнд оноож байгаа нь хүний эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгуулагынханы сэтгэлийг зовоож байна. Жишээ нь Саудын Араб улсад ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орсон бол, Зүүн Өмнөд Азид хар тамхи мансууруулах бодис наймаалсан бол, хятад улсад авилага авах, эрх мэдлээ хэтрүүлэх, албан тушаалаа урвуулан ашигласан бол ялын дээд хэмжээг өгдөг.
Цахилгаан сандал хэрэглэх арга 19 р зуунд АНУ д бодож олжээ. Цахилгаан сандалын хамгийн сүүлчийн загвар нь 1960 онд гарчээ. Цахилгааныг доод тал нь хоёр урсгалаар явуулдаг. Хамгийн эхнийх нь 2000 вольт бол, дараагийнх нь арай хүчдэл бага. Зүрхний булчин, бусад эрхтэн ажиллагаагүй болж үхэл ирдэг. Сүүлийн үед цахилгаан сандалаас татгалзаж хортой тариа хийх болжээ.
Цаазаар авах ял бол хэрэв алдаа гаргавал засч залруулах аргагүй хамгийн эрсдэлтэй ял.

Иймд Монгол Улсын хуулинд цаазаар авах ялыг устгахын тулд цаазаар авах ял оноох, ялын гүйцэтгэлийг хойшлуулах нь Үндсэн хуулиар олгосон хүний амьд явах эрхийг хамгаалахад чухал алхам болно. Манайд цаазаар авах ял шийтгүүлэгчдийн тоог албан ёсоор хэвлэн гаргахыг зөвшөөрдөггүй. Тэр ч бүү хэл ялыг ямар байгууллага, хэрхэн гүйцэтгэж, яаж оршуулдаг, нас барагсдыг иргэний байдлын бүртгэлд хэрхэн тэмдэглэдэг нь ч тодорхой бус.

2005 онд Дэлхийн 53 оронд 5186 иргэнийг цаазалсны 94 хувь нь БНХАУ, АНУ, Иран, Саудын Арабын ялтнууд байжээ. Одоогоор дэлхийд 122 улс цаазаар авах ялыг халж 74 оронд хэрэглэсээр байгаа юм. Манай улс цаазаар авах ялгүй 123 дахь орон болохоор ажиллаж эхэлсэн билээ.

zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (November 03, 2011 10:56:15 pm )

    Тэнэг минь дарьгүй хонгиогоор цэнэглэсэн буу буудах нь битгий хэл дуу ч гарахгүй тул хэн нь буудаагүйгээ мэдэх юм байна

  • Anonymous (November 03, 2011 11:30:20 pm )

    СЭТГҮҮЛЧИД МИНЬ ХЭН НЭГНИЙ ЗОВЛОНГООР БҮҮ ТОГЛООЧ. НААД ХҮН ЧИНЬ ЦАГ ДЭЭРЭЭ ЭХ ХҮНЭЭС ГАРСАН ХҮНИЙ ҮР Л БАЙГАА. ЯМАР Ч МУУ ХҮНД САЙН ЧАНАР БАЙДАГ ЮМ ШҮҮДЭЭ, ХЭН НЭГНИЙ ГЭГЭЭТЭЙ ТАЛЫГ БИЧИЖ ХҮМҮҮС ЭЕРЭГ ЭНЕРГИ ӨГДӨГШ БАЙГААЧ СЭТГҮҮЛЧИД МИНЬ. ЗААВАЛ ТАМЫН ТОГООНД ОЧИХ ЗАМАА БЭЛДЭЖ АМЬДРАХ ХЭРЭГ БАЙХГҮЙ ЮМДАА

  • Anonymous (November 04, 2011 1:42:50 am )

    bAS L BODOH L ASUUDAL TSAATSLAGDAAGVI GEED YARIAD BDAG YUMBILEE GADAGSHAA GARSAN GEED YAMAR HARSAN VZSEN BISH HEN MEDEHEW DE

  • Anonymous (November 04, 2011 3:46:42 am )

    Бангкок Хилтон гээд кино байдагв Тэрэн шиг ялыг гүйцэтгэдэг байх. Гэхдээ хэрэг хийсэн бол ялыг нь үүрүүлэх зөв.

  • Anonymous (November 04, 2011 4:26:57 am )

    uneheer hund, onts notstoi gemt hereg hiivel tsaazaar avah l heregtei. tatvar tulugchdiin munguur uhtel ni tejeeh hereggui!

  • Anonymous (November 04, 2011 7:24:37 am )

    mongol gedeg snal uur busad orond baga nasnii huuhdiig husthindeed surguuliin cunhend ni sntihehgui geed bodooroi

  • Anonymous (November 07, 2011 9:40:35 am )

    цөөхэн хэдэн монгол бие биенээ цаазаар аваад яах билээ дээ. цаазын ялгүй болчихбол цаазаар авахуулсан үгүй нь мэдэгдэхгүй байдал эцэслэнэ шүү

  • Anonymous (November 10, 2011 8:59:22 pm )

    hudlaa shaagaadal mgl -d hezee ch tegej hana naluulj zogsoogoo esvel shongoos hulej baigaad olon hum buuddaggui yum ..ta nar yuch medehui baij hudlaa hutsahaa bolimoor yum. ta narrin bodoj baigaagaas hmaagui engiineer tsaazldag yum

  • Anonymous (November 11, 2011 11:12:07 am )

    um maanii badmii hum

antalya rent a car