antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 16, 2013 2 comments

Өрөөрөө толгой цохьсон топууд

нийтлэсэн Admin

watermark.phpӨнгөрсөн сарын сүүлээр ҮТЕГ-ынхан нэгэн дуулиан дэгдээсэн нь татварын өрөөр Монголдоо толгой цохиж буй компаниудын нэрсийн жагсаалтыг ил гаргасан явдал байлаа.
Энэ жагсаалтын тэргүүнд хэзээний л хэрүүл зарга тасардаггүй “Алтандорнод Монгол”, “Монгол газар”,“Олон овоот голд”,“Эм Жи Эйч”-ээс гадна “Жамп“ ХХК багтсан байв. Мэдээж энэ нь олон нийтэд тийм ч таатай сэтгэгдэл төрүүлээгүй. Учир нь дээрх компаниуд газар доорхи баялгийг ухаж төнхөх замаар өчнөөн тэрбум төгрөг олдог атлаа Монголын төрд ганц төгрөгийн татвар төлөөгүй нь яах аргагүй хөндөх ёстой сэдэв болчихоод буй юм.

 

Жагсаалтаас харж байхад “Алтандорнод Монгол” энэ хар жагсаалтыг толгойлж байгаа бөгөөд монголчууд энэ компанийг В.С.Паушок гэх эрхмээр илүү танимхайрна. Учир нь тэрбээр энэ компанийг толгойлж байх үедээ Төв аймгийн Заамар сумын газар нутгийг бүхэлд нь сүйтгэж дөнгөсөн төдийгүй олборлосон алтаа гулууз гулуузаар нь зөөдөг байсан гэх яриа бий. Тэгсэн атлаа байгаль орчинд ямар ч нөхөн сэргээлт хийгээгүй, дээр нь өчнөөн тэрбумын өрийн асуудал нэмэгдсэн нь яах аргагүй асуудал юм.

 
Уг нь В.С.Паушок яг энэ асуудлаар Монголын шүүх цагдаагийн байгууллагад шалгуулж байсан ч нэг л өдөр мөрдөн байцаалтаас зугтаж, хил даван алга болсон. Манайхан ч түүний араас эрэл сурал болж, ОХУ-ын цагдаа, шүүхийн байгууллага руу албан бичиг илгээгээд нэмэр болоогүй. Тэрбээр өдгөө усанд хаясан чулуу шиг л алга болж, манай хуулийн байгууллагынхан хаана, хэнд хандахаа мэдэхгүй нэг тиймэрхүү байдалд орчихоод байгаа.
Харин сүүлд энэ компанийн талаар нэгэн таатай мэдээлэл дуулдсан нь манай хэд хэдэн бизнесмэн “Алтан Дорнод Монгол”-ыг худалдаж авлаа гэх мэдээ байсан бөгөөд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал асан Т.Ганболд, эдүгээ “Рио Тинто”-гийн зэсийн салбар хариуцсан захирлаар томилогдсон Б.Болд нарын залуус энэхүү сайн мэдээний эзэд байлаа. Гэвч энэ компанийн хур өр өнөөдөр ч барагдаж дуусаагүй, татварынхаа өрөөр толгой цохиж буй нь энэ.

 
Татварын өрөөр тэргүүлж буй дараагийн компани нь “Монгол газар”. Яг үнэндээ Монголын ард түмэн энэ компанийн бас эзнийх нь талаар таатай мэдээлэл тийм ч олныг сонсч байгаагүй. Энэ компанийн эзэн Ц.Мянганбаяр гэх эрхэм элдэв дуулианд нэр холбогдож, өчнөөн банкнаас зээл авлаа, төлж чадахгүй дампууруулсан байна гэх ч тэрбээр юу ч болоогүй юм шиг яваад л байдаг. Заримдаа жирийн иргэн түүн шиг хэрэг үйлдсэн бол өдийд аль хэдийнэ “аав”-ын хаалга татчихсан байгаа даа гэж гайхширч шогширмоор. Ийм нэг дархлагдсан хүн өнөөдөр Монголын газар нутгийг цөлмөж орхичихоод татварын өрөөр тэргүүлж байна гэдэг бас л асуудал.
Мөн энэ ТОП-ын жагсаалтад “Эм жи эйч” гэх компанийн нэр байна. Энэ компани татварынхны хувьд багагүй асуудал болоод буй гэх юм билээ. Учир нь 2011 онд ТЕГ-ынхан тус компанийг шүүхэд өгч татварын өрөө барагдуул гэсэн шийдвэр гаргуулсан ч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр биелүүлээгүй л явна. Уг нь ч дээрх буюу татварын өртэй компаниудын үйл ажиллагааг ТЕГ-ын нэхэмжлэлээр үйл ажиллагааг нь түр зогсоож, эхний ээлжинд “Монгол газар”, “Эм жи эйч”, Жамп” зэрэг компанийн хөрөнгийг битүүмжилсэн гэх юм билээ.

 

Харамсалтай нь битүүмжлээд байсан өнөөх эд хөрөнгө нь худалдан борлуулах боломжгүй, эвдэрхий техник, түрээсийн байр төдийхнөөр хязгаарлагдаж хуулийн байгууллагынхны ч, татварынхныч асуудал болж эхэлжээ. Иймээс дээрх байгууллагууд хамтарч цаашид яах, ямар арга хэмжээ авах арга замыг хайж байгаа гэсэн мэдээллийг өгсөн юм. Уг нь манайхаас өөр улс орон татварын өртэй компани, аж ахуйн нэгж, иргэдийн толгойг илээд байдаггүй.

 

Тухайлбал, Францад л гэхэд саяхан алдартай хоёр загвар зохион бүтээгчээ татвараас бултсан хэргээр барьж хорих дээрээ тулаад байгаа гэсэн. Угтаа бол хууль хэрэгждэг оронд хэн ч бай улсад төлөх татвараа өгөөгүй л бол хуулийн дагуу хариуцлага хүлээхэд бэлэн байдгийн жишээ энэ юм. Харин манайд энэ хууль огт үйлчилдэггүй төдийгүй сонгууль дөхөхөөр татварын өрийг тэгэлчихдэг гэсэн битүүхэн горьдлого бизнесмэнүүд тээж явна.

Л.Оюунгэрэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (May 16, 2013 1:46:27 pm )

    ҮҮЛ АЖИЛГААГ НЬ ЗОГСООЖ ӨРӨНД НЬ ҮҮЛДВЭРИЙГ НЬ АВ ӨӨР ЯААХ ЮМ

  • Anonymous (May 16, 2013 3:27:26 pm )

    төрийн нэр барьсан хахуулчидын балаг дөнгөж хөл дээрээ босч байгаа хувийн хэвшлийг багалзуурдаж байгаагын тод жишээ нэн дээ

antalya rent a car