antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 15, 2013 2 comments

Төмөр замын дэрийг модоор хийхийг хоригложээ

нийтлэсэн Admin

97dafcd6e869eacoriginalБайгаль Орчин Ногоон Хөгжлийн Сайдын 2013 оны 04 дүгээр сарын 30-ны А-132 тоот тушаалаар Төмөр замын дэр мод үйлдвэрлэх зорилгоор ойгоос мод бэлтгэхийг 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 5 жилийн хугацаатай хориглолоо.

Дэр модыг бетоноор орлуулах, шаардлагатай тохиолдолд Оросоос мод авах боломжтой гэж тооцжээ. Хөтөлд Хятадын техникийн туслалцаатайгаар бетонон дэрний үйлдвэр 1997 онд байгуулж, 2006 онд Оросын технологиор шинэчилсэн байдаг.

Энэ үйлдвэр бүрэн чадлаараа ажиллахад 216 мянган ширхэг бетонон дэр үйлдвэрлэх хүчин чадалтай юм.

Энэхүү шийдвэр ирэх сарын 1-нээс хүчин төгөлдөр болж, төмөр замд жил бүхэн хэрэглэдэг 25 мянган шоо.метр мод ойд үлдэхээр болжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (May 15, 2013 3:57:51 pm )

    Маш зүйтэй шийдвэр байна. Ой багатай байж төмөр замын дэр мод бэлтгэх нэрээр ой модоо сүйтгэж байгааг харах үнэхээр гол харламаар шүү.

  • Anonymous (May 15, 2013 4:07:46 pm )

    saikhan shiidver bn. tehnik tehnologi hugjij baihad burmosun mod ashiglahiig horigloh heregtei

antalya rent a car