antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 15, 2013 3 comments

Сувилагчийн өдөр

нийтлэсэн Admin

Олон улсын сувилагч нарын баярт зориулж Нийслэлийн Түргэн Тусламжийн төвийн 2-р ээлжийн эмч сувилагч нар Эмнэлэгийн Тусламж Үйлчилгээний Чанар Аюулгүй байдалыг дээшлүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулж тэдэнд эрүүл мэндийн болосврол олгох зорилгоор “Хамтдаа эрүүл мэндээ сахин хамгаалцгаая” уриан дор эрүүл мэндийн нээлттэй хаалганы өдөрлөгийг 2013 оны 5 дугаар сарын 11 ны өдөр Улаан баатар хотын Баянзүрх худалдааны төвийн ажилтан, албан хаагч, түрээслэгч, үйлчлүүлэгч иргэдийн дунд зохион байгууллаа. Өдөрлөгт зүрх судас, мэдрэл, дотор, дотоод шүүрлийн нарийн мэргэжилийн эмч нар үзлэг хийж эхо , зүрхний цахилгаан бичлэг, цусанд сахар тодорхойлох зэрэг шинжилгээнүүдийг хийв. Сувилагч нар иргэдэд эрүүл мэндийн боловсролыг зүрх судасны өвчинүүд, даралт ихсэлт, чихрийн шижин, жирэмсэн үеийн цус багадалт, таргалалт зэрэг өвчинөөс урьдчилан сэргийлэх, зөв хооллолт, хорт зуршилын талаар зөвлөмж бүхий тараах материалаар хангасан. Үзлэгт нийтдээ 150 орчим хүмүүс хамрагдсанаас даралт ихсэлт, цусны сахар ихсэлт, бөөр шээсний замын өвчлөлүүд зонхилж байсан бөгөөд дээрх үйлчлүүлэгч нарт зөвөлгөө өгч ,эмчилгээ зааж өгөв. Үзлэгт хамрагдсан үйлчүүлэгч, түрээслэгч нар цаг зав муутай, тэр бүр үзлэг оношлогоонд хамрагдах боломжгүй байдаг тул тухайн үзлэгт хамрагдсан явдалд НТТ төвийн 2-р ээлжийн хамт олонд талархан сайшааж байв.

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (May 15, 2013 11:51:01 am )

    103iin 2r eeljiin hamt olond bayrlalaa ajiliin amjilt hvsey.

  • look at this site (September 11, 2013 7:36:17 am )

    105907 478751Cheapest speeches and toasts, as properly as toasts. probably are produced building your personal at the party and will likely be most likely to turn into witty, humorous so new even. finest man toast 679128

antalya rent a car