Хар тамхи тээвэрлэсэн, хадгалсан хэргээр Баянзүрх дүүргийн шүүхээс 11 жилийн хорих ял сонссон улсын начин Ц.Улаанхүүд холбогдох хэргийг нийслэлийн шүүх өнөөдөр хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталжээ.
Ц.Улаанхүүд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн наймдугаар сарын 25-нд болж, Ц.Улаанхүү начин Н.Болдбаатар гэгчид 43 ширхэг /капсул/ мансууруулах төрлийн бэлдмэлийг зарж борлуулах зорилгоор өгсөн болохыг нотлох хангалттай баримт байгаа гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн юм. Тиймээс Эрүүгийн хуулийн 192.3-1 дэх хэсэгт зааснаар Ц.Улаанхүү нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх онц их хэмжээний бэлдмэлийг олж авсан, хадгалсан, борлуулсан нь тогтоогдсон тул 11 жилийн хорих ялаар шийтгэх, хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, хураан авсан 523 грамм мансууруулах бодисыг устгах, батлан даалтад гарахдаа төлсөн гурван сая төгрөгийг буцаан олгох шийдвэр гарч, урьдчилан хорих 461 дүгээр ангид хориод байсан юм. Тэрбээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж нийслэлийн шүүхэд давж заалдсан боловч нийслэлийн шүүхээс түүний ялыг хэвээр үлдээв.
Ц.Улаанхүү өмгөөлөгчөөрөө дамжуулж, шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүх буюу Улсын Дээд шүүхэд хандах эрхтэй юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 15, 2013 1:18:19 pm )
Улсын дээд шүүхэд хандлаа ч нэмэр болохгүй л болов уу даа. Хөөрхий энэ сайхан аав ам бүл үр хүүхдийнхээ төлөө өөрийгөө ингээд дуусгалаа даа.
-
Anonymous (May 15, 2013 6:04:29 pm )
Манай хуулийнхан аль болохоор л олон жилийн ял өгөх гэсэн бодлого барьдаг. Хүнлэг талаасаа хүнд хандана гэж байхгүй, хэрэг шийдүүлж цол ахихаа л бодно. Энэ ял авч байгаа хүний ард ах дүү гээд олон хүн л давхар шийтгүүлж байгааг ойлгох чадвартай хуульч МОНГОЛД
-
Anonymous (May 16, 2013 4:18:42 am )
Hutsaarai! Mu yum hiivel iim l yum huleedeg yum za yu.
-
Anonymous (May 16, 2013 8:25:19 am )
Хүнлэг байдлаар хандана гэдэг монголын хуульчдад байхгүй зүйл. Аль болохоор хүнлэг талаас хандаж шийдэх ёстой юмыг согтуу машин жолоодон хүн алдаг хүний сэтгэхүйгээр шийдээд байна даа
4 Comments