antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 15, 2013 41 comments

С.Чинзориг: Г.Батхүү эр хүний өчүүхэн ч жудаггүй этгээд

нийтлэсэн Admin

chУИХ-ын сонгуулийн Өвөрхангайн 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн С.Чинзориг сонгогчдын олонхийн санал авсан ч сонгогчдод эд бараа тараасан, насанд хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд оролцуулсан гэгдэж нутгийн ах Г.Батхүү, Д.Зоригт нарт суудлаа булаалгаад байгаа билээ. Тэрээр өчигдөр “Зууны мэдээ” сонины мэдээллийн танхимд сэтгүүлчдэд өнгөрсөн хугацаанд болсон явдлын талаар тайлбар хийсэн юм. Энэ үеэр түүнтэй уулзаж ярилцлаа.

-Хамгийн эхлээд 2012 оны УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт таныг ялалт байгуулсаныг баталсан тойргийн хорооны тогтоолоос яриагаа эхлэх үү?
-Өвөрхангайн 10 дугаар тойр­гийн хороо 2012 оны до­лоо­дугаар сарын 1-ний өдөр ху­ралдан “Санал хураалтад оролц­сон сонгогчдын 23493 буюу 47.59 хувь нь нэр дэвшигч С.Чинзоригийн төлөө, 21267 буюу 43.08 хувь нь нэр дэвшигч Н.Төмөрхүүгийн төлөө санал өгсөн байх тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн С.Чин­зориг, Н.Төмөрхүү нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгосугай” гэсэн 37 дугаар тогтоолоо гаргаад СЕХ-нд явуулсан. Ийм л юм.

-Сонгуулийн ирц хуулийн хүчинтэй хэмжээнд хүрсэн биз дээ?
-УИХ-ын Өвөрхангай аймаг дахь 10 дугаар тойрогт 71878 сонгогч бүртгэгдсэнээс 49370 сон­гогч буюу 68.69 хувь нь санал хураалтад оролцсон юм билээ. Саналын хуудаснаас хүчингүй хуудас гараагүй буюу 100 хувь хүчинтэй сонгууль болж өнгөрсөн.

-Тэгвэл өнөөдөр УИХ-ын ги­шүүн болчихоод байгаа танай нутгийн ах нар болох Г.Батхүү, Д.Зоригт хоёр хэдэн сонгогчийн санал авсан юм бэ?
-АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү 19939 сонгогчийн са­нал буюу 40.3 хувь, Д.Зоригт нь 16795 сонгогчийн санал буюу 34.0 хувийн санал авсан юм. Ингээд үзэхээр би Г.Батхүүгээс 3554 саналаар, Д.Зоригтоос 6798 сонгогчийн саналаар илт давамгай ялалт байгуулсан нь харагдаж байна.

-Ийм илт давуу ялалт бай­гуул­чихаад өнөөдөр яагаад УИХ-ын суудлаа булаалгачихав аа?
-Эхнээс нь ярья гэж бодож байна. 2012 оны долоодугаар сарын 02-ны өдөр Д.Зоригт, түүний өмгөөлөгч Ц.Доржпалам нар хаа хамаагүй Хан-Уул дүүргийн шүүхэд хандан гомдол гаргаснаас өнөөдрийн луйвар эхэлсэн. Тэд “УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нар нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.15.1, 35.18.10 дахь заалтуутыг зөрчин сонгогчдын саналыг татах зорилгоор эд бараа үнэгүй тараасныг, 35.18.16 дахь заалтыг зөрчин насанд хүрээгүй иргэн Б.Булганаа, Б.Сэлэнгэ нарыг сон­гуулийн сурталчилгаанд та­тан оролцуулсныг тогтоож өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасан юм. Тэгтэл маргааш нь буюу долоон сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүгч Н.Мөнхбаярын даргалсан шүүх бүрэлдэхүүн Д.Зоригт, Ц.Доржпалам нарын талд шийдвэр гаргаж Монгол Улсын хуулийг уландаа гиш­гэ­сэн үйлдэл хийсэн. Урьд өмнө Монгол Улсын шүүхийн прак­тикт ийм улаандаа гарсан луйвар, арай ч ингэж цагаандаа гарсан наймаа явагдаж байгаагүй юм.

-УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Бүх шатны шүүхийн шийдвэр С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын эсрэг гарсан” гэж яриад байна лээ?
-АН-ын Д.Эрдэнэбат дарга гэж ёстой нэг ичиж, улайхгүй худлаа ярьдаг нөхөр байгаа. Захиргааны болон бүх шатны шүүхийн шийдвэр гарсан гэж яаж улаан цайм худлаа ярьж чадаж байгааг нь гайхаад барах­­гүй байна. Ерөөсөө тийм юм байхгүй. Анхан шатны шүү­хийн мөнгөөр худал­дагдсан Н.Мөнхбаяр гэдэг шүүгчийн гар­гасан ганцхан захирамж л байгаа. Аль ч шатны давж заал­дах шүүхээр орох боломжгүй болгоод хаачихсан ийм л хэрэг. Энэ нь юу харуулж байна вэ гэвэл Г.Батхүү, Д.Зоригт нар бол нэг нь архи хийж, нөгөөх нь банк дампууруулж монголын толгой баячууд болсон олигархийн дээд хэсэгт сууж байгаа хоёр этгээд шүү дээ. Энэ олигархиуд чинь монголын шүүхийг гартаа атгачихсан байна. Н.Төмөрхүү бид хоёр энэ удаа асар их эрх мэдэл, ухаан санаанд багтамгүй их мөнгөний өмнө аргагүй л хүчин мөхөсдөж байна. Гэхдээ эднийг ингэж удаан давруулахгүй.

-Уг нь Өвөрхангайн асуудлаар хоёр нам тохироо хийсэн гэх яриа нэлээн хүчтэй сонсогдож байсан. Тийм юм болсон юм уу?
-Тохиролцоо болсон уу гэвэл болсон. 2012 оны 12 дугаар сарын 5-нд би Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээр орж уулзаж бүх үнэнийг хэлсэн. Энэ их мөнгөтэй хүмүүс арай дэндэж байна, Монгол Улсын хууль, гууль болжээ гэдгийг ярилцсан.

Ерөнхийлөгч энэ асуудлыг судалъя гэсэн. Хоёр хоногийн дараа АН-ын дарга, манай намын даргыг өрөөндөө дуудаж уулзаад “Өвөрхангай аймгийн мандатыг нэг, нэгээр нь авъя” гэж тохиролцсон юм. Дараа нь Г.Батхүү бид хоёр уулзаад хоёр тохиролцоонд хүрсэн. Энд Г.Батхүү хоёр үүрэг хүлээсэн. Тэр нь юу гэвэл С.Чинзоригийг буруугүй гэдгийг шүүх дээр хамгаалж гарын үсэг зурах, Н.Төмөрхүүд үүсгэсэн эрүүгийн хэргийг хүчингүй болгох хоёр байсан. Би хариуд нь Г.Батхүү­гийн өмнө Н.Төмөрхүүг энэ сон­гуулийн будлианаас бүрмөсөн гар­гаж гарын үсгийг нь зуруулах байсан. Манай Н.Төмөрхүү эр хүн шиг хэлсэндээ хүрч гарын үсэг зурсан. Энэ бүхний эцэст Г.Батхүү даанч нэг эр хүний санаанд багтмааргүй, дэндүү хүний мөсгүй зан гаргаж намайг ч Н.Төмөрхүүг ч хуурчихаад өнөөдөр УИХ-ын гишүүн гээд сууж байна. Эр хүний замын хүзүү урт. Юм нэгээр дуусдаггүй гэдгийг Г.Батхүү гэдэг эр хүний шинжгүй нөхөрт Өвөрхангайн нийт сонгогч ард түмний нэрийн өмнөөс хатуухан хэлэх нь шу­дарга ёсонд нийцнэ.

-Одоо та юу хийх гэж байна?
-Тэмцэнэ. Ямар ч гэсэн Г.Батхүү, Д.Зоригт мэтийн олигар­­хиу­даас монголын төрийг цэ­вэр­­лэхийн төлөө насаараа тэм­цэх хэрэгтэй юм байна гэдгийг маш сайн ойлголоо. Хэдийгээр энэ удаа бид хоёр ялагдсан мэт харагдаж байгаа боловч цаа­гуураа бид ялж байна. Өнөөдөр Өвөрхангайчууд төдийгүй нийт монголчууд хэн нь хэн бэ гэдгийг маш сайн харж, мэдэрлээ. Энэ л бидний ялалт. Сандал, ширээ, эрх мэдлийн төлөө юу ч хийж магадгүй Г.Батхүү, Д.Зоригт мэ­тийн этгээдүүдийн үнэн нүүр царайг ард түмэндээ илчилсэндээ урам зориг минь сэргэлээ.

-Таны яриаг сонсож байхад МАН-ын удирдлагуудад жаахан гомдолтой байгаа юм аа даа?
-Анхнаасаа УИХ дахь на­мын бүлгээ байгуулах талаар дорви­той тэмцэл хийгээгүйгээс АН-ынханд уяатай ботго шиг л хөт­лүүлээд явчихсан. Өнөөд­рийн ма­най намын удирдлагууд үнэхээр арчаагүй, сул дорой, аялдан дагалдагчид болжээ. Д.Арвин, Г.Батхүү хоёрын тан­гараг өргөх асуудал дээр үнэ­хээр арчаагүй хүний амаар заг­насан. Ер нь МАН-д шинэчлэл, өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй байна.

 Эх сурвалж: Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

41 Comments

  • Anonymous (May 15, 2013 10:48:10 am )

    Танай нам эв нэгдэлгүй болчихжээ. Удирдагчаа атаархлын үүднээс бусадтай нийлж зайлуулсан улсууд одоо үйлээ үзэж байна даа. Удирдагч гэдэг олон төрдөггүй юм. Жудаггүй амьтад нь хийсэн хэргийнхээ арыг даалгүй сүүлээ хавчаад зугтжээ. Та нар ичээч, дүү намаасаа ичих хэрэгтэй.

  • Anonymous (May 15, 2013 10:57:25 am )

    kommunist chinzorig judagtai baisan bol songuulidaa shudragaar ursulduhgui yagaav.arhi chiher taraagaad ih hurald suuchihna gej bodson ni talaar bolsond buhimdaad l dairahgui davshilahgui hun nam ch alga namdaa gomdson l gene. nam ta 2g jiigeed uvsiin 2c avch uldeed tohiroo hiichsen yum bish uu

  • Anonymous (May 15, 2013 11:01:33 am )

    МАН нэг л биш болж дээ.

  • Anonymous (May 15, 2013 11:25:29 am )

    taniig demjij bnaa bitgii nyatsaarai

  • Anonymous (May 15, 2013 11:37:00 am )

    ман-ыг цэвэрлэнэ л гэх юм яасан ч цэвэрлэгддэггүй нам бэ? Хэн битгий цэвэрлэ гэсэн юм. Нам хоорондоо тохиролцсон ч гэх шиг тохиролцоогоор биш хуулиараа явдаггүй юм уу? Батхүү Зоригт 2 энэ 2-с дор гэж юу байх вэ дээ.

  • Anonymous (May 15, 2013 11:43:01 am )

    ганц үнэн зүйл нь хууль зөрчсөн явдал чинь ш дээ. Түүнээс хэдэн мянган хүнээр илүү санал авснаар нь биш, спортын тэмцээнд илт давуу ялсан байлаа ч допинг хэрэглэсэн буюу дүрэм зөрчсөн бол амжилтыг нь шууд хасдаг

  • Anonymous (May 15, 2013 12:04:37 pm )

    Nam ymar ch ued uuriiguu avch yvah chadvartai baih heregtei harin unuugiin namuud zuvhun mungutei hund l uilchilj bna. arhinii naimaachin bahknii eznii muhgu hoyar heniig ch hudaldaj avch chaddag gedgiig haruulj bna. Uvurhangaichuud chinii tald shuu zorigtoi temts.Unen negen tsagt ylna shuu

  • Anonymous (May 15, 2013 12:07:24 pm )

    Bathuu udamiin hun muutai hun sh de Uvurhangaichuud mednee.

  • Anonymous (May 15, 2013 12:08:19 pm )

    Zorigtoi bai ard tumen chinii tald zogsono

  • Anonymous (May 15, 2013 12:17:24 pm )

    uuruu tohiroltsoo hiichiheed odoo namaa buruutgaad baihdaa yah ve dee

  • Anonymous (May 15, 2013 12:27:02 pm )

    Zaaval en Bathuu ih hurald suuh yostoi yumuu.Yasan idej uuj hanahaa bolichihson buzar amtan be.ARD TUMNIIG ARHIAR HORDUULSAN UIL LAI CHINE NUDEEREE GARNAA.hARJ BAINA

  • Anonymous (May 15, 2013 1:21:50 pm )

    namaa muulj bgaa hvn yamar uudtei amitan baih ve de ene nuhur.ene nuhurt alban tushaal l heregtei uur yu ch hereggvi amitan bna.zailuul usnaas ni gargaad haichihsan zagas shig l bga yum na huurhii

  • Anonymous (May 15, 2013 1:34:41 pm )

    uuruu ehneesee huulia murduj songuulidaa oroltsohgui yasan ym be Tumurhuu ta 2iig uursdiig chin nellen nootoi humuus geh ym b.na lee shuu dee tanai nutagiinhan

  • Anonymous (May 15, 2013 1:36:11 pm )

    nam dotroo ymar bair suuritai baigaa vhin haragdaj b.na namaa muulaad yahab

  • Anonymous (May 15, 2013 1:40:38 pm )

    Чинзоригоо чи өвөрхангайд юу хийж бүтээсэн юм бэ.4 удаа нэр дэвшээд уналаа ш дээ.өөртөө жаахан дүгнэлт хииж харин ч өөрөөсөө ичээсээ.харин батхүү зоригт нар өвөрхангайд хийсэн юмтай хэлэх үгтэй хүмүүс шүү дээ.чинзориг гэдэг хүнийг танихгүй юм байна хийсэн бүтээсэн юмтай хүнийг л ард түмэн таньдаг юм даа.таны улс төрийн тэмцэл даан ч соёлгүй бүдүүлэг харагдаж байна шүү.нутгийнхан чинь ч чамайг танихгүй л байна ш дээ..

  • Anonymous (May 15, 2013 2:08:06 pm )

    Чинзориг таны тухай сонсход ахмад дайчин хөгшиний улсаас өгсөн орон сууцыг өгөхгүй байж байсан явдал их л ичгүүртэй сонсогдож байсан таны амьдарлын эцсийн зорилого их хурлын гишүүн болох байсан юмуудаа та зарим үед хорвоогийн амьдарлаас уйдсан хүн юмаадаа их хурлын гишүүн болоогүйд чинь нам чинь ч өрсөлдөгчид чинь ч буруутай юм шив дээ таны хажууд батхүү харин ёстой жинхэн эр хүн гэдгийг монголын ард түмэн мэдэнэ шүү чинзориг та хор шар чинь хэт дэвэрч байж эвгүй байдалд оровдоо

  • Anonymous (May 15, 2013 3:52:37 pm )

    Чинзориг таньд шударга ёсны тэмцэлд чинь амжилт хүсье. Өвөрхангайхан бид Батхүүгээс үнэхээр уйдсан байсандаа таны төлөө саналаа өгсөн шүү. Төмөрхүүд ч гэсэн та 2 л юм хийж чадах хүмүүс байсан даанч харамсалтай юмаа үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэг гэдгийг монголчууд зүгээр хэлээгүй байхаа. Нутгийн иргэд чинь дэмжиж байгаа шүү тэд нэр нүүрээ барсан өвөрхангайд амжилт

  • Anonymous (May 15, 2013 4:08:24 pm )

    dotroo evdreltseed l ardiin nam ch bish bolchikjee!

  • Anonymous (May 15, 2013 9:17:35 pm )

    batxyy mgl chuudiig xorduulj baigaa gaxai shyy dee iim xyn turd yu xiix gej ordgiin novsh

  • Anonymous (May 15, 2013 11:14:40 pm )

    хөөрхий амьтан тэмц тэмц. гудамжинд хашгирч, орилж байгаад нэрд гардаг, од болдог моодыг дагаж байгаан байлгүй дээ чааваас. Хууль зөрчсөн л юм бол шүүхийн шийдвэрийг дагах хэрэгтэй ш дээ. Хуулиа биелүүлж чадахгүй хүн хууль боловсруулж хууль батлах дээд байгууллагад орох гэж зүтгэх хэрэг байдгиймуу. Төр түмэн нүдтэй гэж энэ дээ хө

  • Anonymous (May 15, 2013 11:19:55 pm )

    Yag unendee Uvurhangaid Chinzorig bish Batkhuu l heregtei hun sh de. Mungutei hun l yum hiine sh de. Mungugvi hun garaad mungu ideh ajil l haina sh de.

  • Anonymous (May 15, 2013 11:21:30 pm )

    chinzorig tiim ch sain hun bish l dee mongoliiin tor shigshej gargasan hun. ug ni tomorhuu ah l garah baisiin daanch…….. tomorhuu ah chini hun chanar saitai erch huchtei zaluu hun dee

  • Anonymous (May 15, 2013 11:25:13 pm )

    soliotoi yumnuud eronhiilogchiin songuul oirtohoor shoudaj shizo ni hodolj bhgui yu yadargaatai yum

  • Anonymous (May 16, 2013 12:34:12 am )

    Chinzorigoo chi boliochee chi ingej shoydaad hen chamaig tooh yum be.nam chin ch toohgvi bna shvv de ch
    amaig.ner hvnd chin unahin l nemer shvv dee.huuli gej baidag yum shvv dee.ayataihan baij baigaad daraagin songuulid 5 dahi udaagaa namaasaa hoogdchihgvi bol dewshih geed vzeech ene yanzaaraa baiwal nam ch vgvi nutag ch vgvi bolno shvv.er hvn shig baigaach…

  • Anonymous (May 16, 2013 9:13:22 am )

    zov sain bna taniig demjij bna oodgui humuusiig burhan shiitgenee sanaa zovoltgui sain temtseh heregtei namaa hurdan shinchlehgui bol bolohgui bj bgaa humuusiig n haraarai arai l bishee

  • Anonymous (May 16, 2013 9:44:32 am )

    uls tur iim l bohir gedgiig ta medeh l bailgui dee6 Ter tusmaa hurungutni niigbiin hugrlin zamig songoson bolhoor hurungutnuud l deeshleh ni oilgomjtoi haragdaad bna tiimee

  • Anonymous (May 16, 2013 9:45:43 am )

    huuli herejdeg bolsond bayartai bn

  • Anonymous (May 16, 2013 10:34:58 am )

    ингээд л шүүхээр далайлгаж байгаад л гишүүн болчихдог юм бол сонгууль монгууль гэж худлаа шоудаад яадаг юм бэ,нөгөө ард иргэдийн сонголт хаачсан юм бэ,дийлэнх олонхийн саналыг авч чадаагүй ялагдсан нь гишүүн болчихдог сонин юм санайд л болох юмдаа.

  • Anonymous (May 16, 2013 11:06:29 am )

    Амжилт хүсье.Тууштай үр дүн гартал нь явах хэрэгтэй.Замын дундаас буцаж болохгүй.МАН-Ан 2 итгэа болохгүй наадуул чинь хоорондоо тохироод л өөрийг чинь улс төрийн золиос болгоно.Болгосон тийм учир өөрөө л байж өөрөө л тэмцвэл арай үр дүнд хүрнэ дээ

  • Anonymous (May 16, 2013 3:03:39 pm )

    Шударга ёс байлгахын төлөө Чинзориг тэмцэх нь зөв гэж бодно.Үнэхээр хуулийг гууль болгож байгаа улс төрийн хүчин,түүний гар хөл бологчидтой тэмцэх ёстой.

  • Anonymous (May 16, 2013 6:37:13 pm )

    харин ч хуулийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байгаа юм бишүү.Урд нь хуульгүй юм шиг явж ирчихээд түүн шигээ юм бодоод байгаа гарууд юм байхдаа.

  • Anonymous (May 16, 2013 7:39:16 pm )

    Чинзоригоо луиварчидтай тэмцэх хэрэгтэй,Архи үилдвэрлэж хүний эрүүл мэнд амь нас амьдралаар тоглож уй гашуудал нус нулимсанд умбуулан амин хувиа хичээн мөнгө ологчид хэзээ нэг өдөр нүгэл хилэнцээ эдлэх нь гарчаагүй гэдгийг ойлгож ухааран хороор мөнгө олохоо болиосойдоо,

  • Anonymous (May 17, 2013 11:53:27 am )

    mungunii tuluu yavdag khumuust judag gej baikh uu

  • Anonymous (May 17, 2013 1:10:23 pm )

    Ан-н Эрдэнэбат дарга,Батхүү нар намын нэр хүндийг гутааж байна..Эрдэнэбат…нарын намын жагсаалтаар гарч ирсэн хүмүүсийг уих-н гишүүн гэж хүлээн зөвшөөрөхгүй байя..бас автомат машины тохиргоогоор гарч ирсэн гэдгээ мартаад байх юм энэ хүмүүс

  • Anonymous (May 17, 2013 2:22:25 pm )

    Батхүү зоригт 2 болиоч ээ?ичих нүүр гэж байна у?малаас дор амьтад

  • Anonymous (May 17, 2013 6:40:37 pm )

    manai tor iiml bn daa toriltsdog aan chi bol bi bolohgui tediig ogchih nogooh n jaal unjanguut n yaraal arai dendeg bn aa . songogch ard tumenii hereg bn uu aan songuul hiih hereg bn uu….

  • Anonymous (May 17, 2013 10:20:57 pm )

    chin zorigoo temtseerei uvurhangaichuud ygaad dugrahgui bnaa ih sonin ymaa

  • Anonymous (May 17, 2013 11:33:53 pm )

    Батхуу зоригт нар 168000000 т тараасан нь баримттайгаа байхад Нотлогдохгуй бна гэж хан-уулын шуухээр шийдвэр гаргуулсан. харин томорхууг чинзориг нарыг архи чихэр тараасан насанд хурээгуй хун сонгуульд ажилуулсан гэж бас хан-уулын шуухээр шийдвэр гаргуулсан. Ингэхдээ тэд тангарга оргочихгээд бна гээд шуугчийг нь дарамталж байгаа тогтоосугай гэсэн шийдвэр тэр дорно гаргуулсан юм шуу!!! Шуух ингэж захиалгаар шийдвэр гаргаж болдог юм уу?. Шуухийн шудрага зарчим яасан, хун бур тэгш эрхтэй байх яасан шудрага байя шудрага байцгаая ерохийлогч яасан??!

  • Anonymous (May 18, 2013 1:17:29 pm )

    ene tor herhen luivarchdaar duursnii tod jishee

  • Anonymous (May 18, 2013 9:11:48 pm )

    bi uvurhangainh, bas MAN IIG OGT DEMJDEGGUI CH ENE HUNURIIN HELSEN BATHUU ER HUNII UCHUUHEN CH JUDAGGUI ETGEED GESENTEI SANAL NEGDEJ BNAA. ARDCHILALIINHAN UVURHANGAID OCHIH NUURGUI BOLLOO DO.

  • Anonymous (May 22, 2013 8:35:43 am )

    mongold arxinii daramtad oroogui ail bna uu.odoo congoltoo bulaalgalaa daraa ni;….. uzen ydaj bna

antalya rent a car