antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 14, 2013 5 comments

Банкуудад зөрчлөө арилгах шаардлага хүргүүлнэ

нийтлэсэн Admin

16374Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас арилжааны 14 банкинд өнгөрсөн сард шалгалт явуулж, хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчиж байгаа хэд хэдэн ноцтой зөрчлийг илрүүлжээ. Иймд ШӨХТГ-аас арилжааны банкуудад зөрчлөө арилгах 14 хоногийн хугацаатай албан шаардлагыг маргааш хүргүүлэхээр болсон байна.

Хяналт шалгалтын үр дүнд дараах нийтлэг зөрчил илэрсэн ажээ. Үүнд:

  • Арилжааны банкууд нь аж ахуйн нэгж, иргэдэд зээл олгох явцдаа тэдгээрээс зээл олгосны шимтгэл нэг хувийг авч байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн зөрчсөн.
  • Зээл авахад бүрдүүлэх шаардлагатай материалууд хэт их, зарим төрлийн  мэдээлэл нь давхардсан, заавал баталгаажуулах онц шаардлагагүй бичиг, баримтыг цөөлөх шаардлагатай бөгөөд зээл олгоход авч байгаа төлбөр, хураамжийг үйлчлүүлэгч өөрөө хариуцдаг нь “Өрсөлдөөний тухай” хуулийн 12.1.10-д заасныг зөрчиж байна.
  • Зээл болон хадгаламжийн үйлчилгээ авах үед үйлчлүүлэгч, хэрэглэгчдэд хүүг хэрхэн тооцдог талаар хангалттай танилцуулга хийдэггүй, хүүг жилээр тооцсон бөгөөд тухайн сард ногдох хүүг хэрхэн тооцох талаар бодит мэдээлэл өгөхгүй байгаа зэрэг нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.2 “өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэх”, мөн түүнчлэн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7.1-д заасан Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхийг зөрчсөн.
  • Арилжааны банкууд гэрээний загварыг урьдчилан баталж салбар  нэгжүүддээ тараасан байх бөгөөд банкны ажилтанууд тэдгээр гэрээний нөхцлийг шууд тулгах замаар гэрээ байгуулж буй нь “Өрсөлдөөний тухай” хуулийн 12.1.10-д заасан “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”-ийг хориглох тухай заалтыг зөрчсөн гэдгийг тогтоосон.
  • Карт эзэмшигч тухайн банкны  теллерээр үйлчлүүлэн картнаасаа бэлэн мөнгө авахад бэлэн зарлагын шимтгэл нэрээр төлбөр авч байгаа нь Өрсөлдөөний тухай” хуулийн 12.1.10-д заасан “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”-ийг хориглох тухай заалтыг зөрчиж байна.
  • Мөн түүнчлэн хэрэглэгчийн эрхийг хамгаалах үүднээс арилжааны банкуудад хандан ПОС машинаар буюу худалдаа үйлчилгээний газруудад картаар  төлбөр хийж буй тохиолдолд пин код асуудаг болгох талаар албан шаардлага хүргүүлжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (May 14, 2013 4:24:35 pm )

    Голомт банк арай дэндэж байна. 5,01-ээс хойш хадгаламжийн дэвтрээсээ зарлага гаргах бүрт 200 төгрөгийн шимтгэл авлаг болчихож. Мөнгөө хадгалуулсны төлөө бид нар яахаараа шимтгэл төлөх ёстой юм бэ? Тийм л их шимтгэл тооцох гээд байгаа юм бол орлого хийх бүрт 200₮-ийн орлого оруулах хэрэгтэй ш дээ. Үүнийг ШӨХТГ шалгамаар байна

  • Anonymous (May 14, 2013 4:43:40 pm )

    khaan bank, khadgalamj bankuud boliyoo. shimtgel ni yamar ikh yum be. ta uldegdlee kharakh uu 100 tug, mungu avakh uu 500 tug, orlogo khiikh uu 50 tug. yamarch guilgee khiisen mungu tulnu. eniig l harin ter gazar n shalgaach ee

  • Anonymous (May 14, 2013 4:55:11 pm )

    маш хэрэгтэй зүйл байна яахаараа өөрийнхөө мөнгийг хадгалуулаад шимтгэл төлөх ёстой гэж. хаана банк байна үлдэгдэл 5000 төгрөг бАЙХ ЁСТОЙ ГЭЭД БАЙДАГ

  • Anonymous (May 14, 2013 5:49:13 pm )

    энэ үнэхээр цагаа олсон ажил байна. Өндөр хүүтэй зээл аваад дээрээс нь бэлэн мөнгөний шимтгэл гээд нэг хувийн хүүг банкинд төлдөг. Үүнээс иргэд хохирдог. Бас өөрийнхөө данснаас мөнгө авахад 200-300 төгрөгийн хураамж төлдөг. Үүнтэй хатуу тэмцэх хэрэгтэй.

  • Anonymous (May 14, 2013 10:29:26 pm )

    яг үнэн голомт банк арай дэнднээ

antalya rent a car