antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 14, 2013 7 comments

Цаазын ялыг сэргээх байтугай, даруй хэрэгжүүлээч

нийтлэсэн Admin

picturecontent-pid-41e2f-thumb-680x517-2021402002 оноос эхлэн мөрдөж байгаа Эрүүгийн хуульд долоон зүйл заалтаар Монгол Улсад цаазын ял оноодог. Харин хэрэгжүүлж байгаа нь огт үгүй.

Манайх Ардчилсан Ерөнхийлөгчтэй болсон цагаас эхлээд цаазын ялыг цаасан дээр устгасан. Үүгээрээ дэлхий дахинд эерэг ПИАР хийж, Монгол Улс эрүүгийн гэмт хэрэггүй мэт ойлголтыг цацаж эхэлсэн.

Үнэндээ цаазын ялыг цаашлуулснаас хойш манайд онц ноцтой гэмт хэргийн гаралт эрс ихэссэн гэдэг тоо баримт бий.

Өс хонзонгийн сэдэлтэй, олноор нь хүйс тэмтэрсэн аллагууд сүүлийн жилүүдэд дэндүү олноор гарах болсон. Хэрэг үйлдсэн ялтан шүүхийн хаалга татангуутаа ганц л үг хэлдэг болсон нь нууц биш. Тэр нь “Намайг цаазлахгүй юм чинь” гэдэг омог бардам үг. Нөгөө талаас нь бодоход “Яасан ч яахав” гэсэн хэлбэр. Оноосон ялыг эдлээд гарахад, наранд бас тавьтаргүйтэхэд асуудалгүй л гэсэн ойлголт шүү дээ. Тэдний толгойг тэгж илэх шаардлага байна уу. Өршөөлийн хууль гэж нэг ойлголт байна аа.

Эрх чөлөөгөө хасуулсан бүхэн энэ хуулийг хүлээдэг. Манай жишгийг харахад Улс тунхагласны тэгш ойн жилүүдэд Өршөөлийн хуулийг гаргаад байх шиг. Харин төрдөө өршөөгдсөн тэр хүмүүс хайр энэрлийг нь дааж байна уу, үгүй юу гэдэг сонин. Өршөөлийн хуулиар суллагдсан хоригдол нэг өдрийн дараа гэмт хэрэг үйлдээд эргээд шорондоо орсон түүх олон.

“Махан толгой” хочит Тулгаа гэж нэг нөхөр Өршөөлийн хуулиар гарч ирчихээд нутагтаа очиж, 13-хан настай охиныг хүчиндэж, нуурт живүүлж алчихаад анхан шатны шүүх хурал дээр “Манай Ерөнхийлөгч намайг хамгаална. Би цааз авахгүй” гээд зогсож байсныг юу гэж ойлгох вэ. Ийм хүний адаг шаар шавхрууг зүгээр л хороомоор байна. Бид хэн нэгэнд доромжлуулахын тулд амиа хувааж үр төрүүлдэг баймааргүй байна. Бидний үрс хайр энэрэл, халуун сэтгэл дор хүн болдог тийм нийгэмд амьдармаар байна, Ерөнхийлөгч өө.

Та эр хүн болохоор эм бидний зовлонг дутуу үнэлээд байх шиг. Хүн байтугай, эмэгчин амьтан бүр үр төлийнхөө төлөө юу хийхээс ч буцдаггүй, амиа золих ч асуудал биш тийм авир гаргадгийг сэтгүүлч хүний хувьд та мэдэх байх. Та чинь зөндөө олон хүүхэд үрчилж авсан өрлөг аав шүү дээ. Таны тэр олон хүүхдийн хэн нэгэнд хүн халдвал та бас амийг нь өршөөх үү. Гэр бүлээ тэр чигээр нь хүйс тэмтэрсэн аймшигт хэргийг үйлдэх хүн олон боллоо. Одоо яах вэ. Хүмүүний ухамсар их дор орж байна. Хэн нэгэнд хорссон өшөө хорслоо тайлах арга нь хүний аминд хүрэх гэж ойлгодог бүхэл бүтэн үе гарч ирлээ. Үүнийг яах вэ. Хурга ч төхөөрч чадахгүй тэд хүн алахыг дөнгөөд байна аа.

Ямаан омогтой солонгосчуудаас илүү монгол хүн бие биенийхээ аминд хүрээд байна. Тэгээд ял авах болохоор “Цааз авахгүй юм чинь би амьд байна” гэдэг мэдрэмжийг эдлээд байна. Үүнийг зогсооё.

Миний, таны хайртай хүнийг энэ хорвоогоос цаг бусаар явуулсны төлөө бид хариуцлага тооцдог болгоё. Сүүлийн үед өөрийн үрийг егүүтгэдэг араншин монгол бүсгүйчүүдэд илрэх боллоо. Зүгээр л тэд хүсээгүй учраас “Олж болсон юм чинь, алж болно” гээд бодчихож. Үүнийг нь манай хууль дэмжээд байна. Угаасаа эмэгтэй хүнд цаазын ял оноодоггүй. Сайндаа л 25 жилийн хорих ял өгдөг. Энэ ч гэсэн эргэж харах асуудал биз дээ.

Нөгөө “Говьд хүн болж төрөхөөр хангайд бух болж төр” гэдэг шиг. Эр эмээр нь ялгасан хүйсийн зөрүүтэй ойлголт. Эр хүн болж төрсний төлөө цаазын ял сонсдог, эм нь харин өршөөгддөг ийм л тавилан Монголд байна. Үүндээ оодорсон бүсгүйчүүд хэвлийдээ тээсэн үрээ цаг нь ирээд төрмөгц амыг нь барьдаг болоод байна. Тэд айхгүй, бас ичихгүй байна. Ийм бусармаг үйлийнх төлөө хариуцлага тооцмоор байна.

Эх байх гэдэг их том гавьяа. Үүнийг хүүхэн бүрт мэдрүүлмээр. Хэрвээ чи үрээ алах юм бол чамайг ингэж шийтгэнэ гэдгийг хуульчилж өгмөөр байна. Үүнийг УИХ-ын зөөлөн сэнтийд заларч байгаа бүсгүй гишүүд санаачилмаар байна. Тэд одоо олуулаа шүү дээ. Ярихаас илүү хийх ажил нь энэ баймаар.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн суудалд 2009 онд тухалснаас хойш Ц.Элбэгдорж цаазын ялыг өгөхгүй гэдгээ мэдэгдсэн. Шат шатны шүүх хуульд заасны дагуу энэ ялыг оноож байгаа. Харин Ерөнхийлөгч дээр ирээд асуудал гацчихдаг. Тэртэй тэргүй цаазын ял авсан ялтан хүний эрх гэдгээр халхавчлаад амь гуйх асуудлаар заавал Ерөнхийлөгчид ханддаг. Тэнд нь өршөөдөг. Хохирогч нар үүнд гомддог. Ийм жишиг тогтоод дөрвөн жилийн нүүр үзлээ. Хүнийг санаатайгаар алсан хэн нэгэн өөрт оногдох ялаа эдлэх ёстой.

Монголд цаазын ялыг халах цаг хугацаа болоогүй гэдгийг олон хуульчид хэлдэг. Америк хэвшилтэй манай Ерөнхийлөгч цаг нь иржээ гэж хараад хуулиас дээгүүр эрх мэдэл эдлээд энэ ялыг үгүйсгэсэн хэрэг. Тэгэхээр одоо бодит байдалдаа дүгнэлт хийгээд цаазын ялыг сэргээх нь бүү хэл, даруй хэрэгжүүлж эхэлмээр байна. Олон олон гэмшлийг дагуулахаас өмнө …

Н.Саранчимэг

Эх сурвалж: niigmiintoli.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (May 14, 2013 10:44:22 am )

    хүний амьд эрүүл явах эрхийг ноцтой зөрчсөн этгээдийг хуулийн дагуу алах хэрэгтэй

  • Anonymous (May 14, 2013 11:16:31 am )

    ter muusai yumiig tsaazlah heregtei huuhdee yaraglaj bgaa novshnuudiig

  • Anonymous (May 14, 2013 11:45:23 am )

    er ni tegeed deed tal ni 25 jil ugnu ter hun dahiad hun aluul yah ch ugui uchiraas tiim nohduudiig ashiglah gesen lalariin huuli daa.25 awsan huneer yu l bol yu hiilgene nogoodoh ni 25 aas tsaash bhgui bolhoor tooh chgui shuu dee

  • Anonymous (May 14, 2013 11:55:54 am )

    tsaaziin yal gdg neg talaaraa bh estoi bha. suuld yamar aimaar serthiilgemeer zuils ene niigemd bolj baigaag bid chih tavin sonsood bn shuu dee.

  • Anonymous (May 14, 2013 3:34:22 pm )

    tsaazin yal bh yostoi ohin hvn, bvsgvi hvniig alj bn gdegn ireedvid eh boloh hvniig olon boloh hvniig alsan gsen vg u.h; olon hvn alsan bna mongolchuud eh maliig ih hairladag daa barag bol hvnsendee awahgvi shvv

  • Anonymous (May 14, 2013 11:00:22 pm )

    Tsaaziin huuliig sergeeh heregtei..setgel serdhiilgesen herguud mash ih garj bna shu dee. elbegdorj yeronhiilogj maani yum bodoochee..huuhdee amidaar n zaazyyrdaad zuseed suuj bga irgeniig ta yah we..bid bol ooriinh n tolgoig zaazyyrdaad hil dawyylj nohoid shidej ogoh baih..

  • Anonymous (May 15, 2013 8:49:09 pm )

    humuus zerleg bolson uyd olnii omno tsaasaar avaad hashraa delhiin 2 dainii daraa Leningrad hotod deerem tonuul allaga gaarahad hereg hiisen humuusiig olnii omno buudah horooj sanuulga ogsonoor ter baidal arilsan Izrail uls baiguulagdsanii daraa tenemel tonuulchin zaluusiig eronhii said ni bi hariutslagiig ni huleene geed bas l buudan alj hun ardaa amar amgalan bolgoson tuuhtei

antalya rent a car