antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 13, 2013 1 comment

Туул голын загаснууд хүчилтөрөгчийн дутагдалд орж үхсэн болохыг тогтоожээ

нийтлэсэн Admin

загас  Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр нийслэл хотын өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар НЦГ, НЗЦГ, НОБГ, НМХГ-ын удирдлагууд мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга М.Ням-Очир “Туул голд загас үхсэн байна”  гэж “Улс төрийн тойм” сонинд сэтгүүлч Н.Санжаасүрэнгийн бичсэн мэдээллээр газар дээр очиж шалгалт хийхэд  “Маршал”-ын гүүрнээс зүүн тийш 2.6 км газарт олон загас үхсэн байснаас дээж авч, 04-р сарын 22-ны өдрийн 18 цагт шинжилгээнд өгсөн. Шинжилгээний дүнгээр ямар нэгэн хүнд металл болон химийн хорт бодис илрээгүй,  хүчилтөрөгчийн дутагдалд орсон болохыг тогтоожээ. Мөн ХУД-ийн Туул тосгоны “Түмэн шувуут” ХХК-ийн 18 300 тахиа үхсэн тухай мэдээллийг  05 дугаар сарын 05-нд авч, дээжийг  шинжилгээнд өгч, үхсэн тахиануудыг устгахад хяналт тавьж ажилласан байна. Тус компанийн мал эмнэлгийн лабратори-д задлан хийж, шувууны томуу, ньюкасл өвчин илрүүлэх түргэн тестийн шинжилгээ хийж үзэхэд уг өвчин илрээгүй тул үхсэн шувууг хорооны Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг булж устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийх арга хэмжээг авчээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (May 14, 2013 10:25:13 am )

    Jagasnuud selj chadahgui jiveed uhchihsen geh yum baina l daa. Er ni yu bolood baigaa uchir shaltgaaniig ni iluu boditoi, uneneer ni ard tumendee hurgeh arga baina uu. Shuvuunuud bas yamar shaltgaanaar uhseniig bas todruulj bolohgui yum baihdaa.

antalya rent a car