antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 3, 2011 1 comment

Хувьцааг цувдай болгож, хуулийг луйвар болгогчид

нийтлэсэн Admin

Таван толгой”-гоос Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмших болсонтой холбоотойгоор иргэд олон түмэнд сануулах ёстой, тэдэнд дэлгэх ёстой зайлшгүй асуудал хэвлэл мэдээллийнхэнд босч ирж байна. Иргэд та бидэнд ийм төрлийн хувьцаа түгээж байсан ойрхны түүх бий.

Яагаав нөгөө ягаан, цэнхэр тасалбар. Энэхүү тасалбар дээр Монголын цөөн хүн хуулийнхантай хэрхэн үгсэн ажиллаж байсан, ажиллаж байгаа, ажилласаар байгаа бодит үнэнийг уншигчдадаа хүргэе.

Улаанбаатарт байдаг зарим нэг брокер, диллерийн компаниудыг хууль бус ажиллагаандаа татан оролцуулж, анхны хувьцаа эзэмшигчдийн нэр хаяг, регистрийн дугаарын нэг тоо, нэг үсгийг нь л өөрчилж бусдын нэр дээр шилжүүлж байсан. “Таван толгой” хувьцаат компанийн ТУЗ-ийн дарга Д.Бат-Эрдэнэ энэ үйлдлээрээ 60 гаруй хүний 50 мянга гаруй хувьцааг өөрийн болгосон байдаг билээ.

Энэ нь хуулийнхны шалгалтаар батлагдаад байгаа юм. Түүний энэ хууль бус ажиллагааг Санхүүгийн зохицуулах хороо ч хянаж үзжээ. Тус байгууллагын дүгнэлтэд “Ажнай инвест” брокер диллерийн компани болон түүнд ажиллаж байсан холбогдох ажилтнууд өөрийн харилцагчийн өмчлөл дэх мэдээллийг бусдад мэдээлсэн гэж үзсэн байдаг.

Энэхүү үйлдэл нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 13.1 дэх хэсэгт “Хөрөнгө оруулагчдын өмчлөлд байгаа үнэт цаасны тоо хэмжээ, түүнтэй холбогдох нийтэд тараагдаагүй мэдээллийг мэдээлэх, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр сонирхогч этгээдэд уг үнэт цаасыг худалдан авахыг санал болгохыг хориглоно” гэсэн хуулийн тодорхой заалтаас эхлээд хуулийн олон заалтуудыг зөрчсөн болохыг тогтоожээ.

Мөн тус компани нь “Марал инвест” компаниар дамжуулан харилцагчийн өмчлөлд байсан “Таван толгой” хувьцаат компанийн тодорхой тооны хувьцааг өөрийн өмчлөлд шилжүүлэн авчээ. Тухайлбал “Марал инвест” брокер диллерийн компанийн харилцагч Н.Баярт-Одын төвлөрсөн хадгаламж дахь 3/-14111 тоот дансанд байсан “Таван толгой” ХК-ийн 15 756 ширхэг хувьцааг 55 удаагийн арилжаагаар Д.Бат-Эрдэнийн төвлөрсөн хадгаламжийн 14-506 тоот дансанд авсан үнээр нь шахуу шилжүүлсэн нь дээрх хоёр компанийн брокер, диллерүүд хуйвалдан иргэдийн хөрөнгийг хууль бусаар цөөн иргэдийн өмчлөлд шилжүүлсэн хууль бус үйл ажиллагаа юм.

Энд бүр нас барсан хүнийг хүртэл амьдруулсан хэрэг гарсан байх юм. Иргэн Б.Цэрэндорж нь 1999 оны нэгдүгээр сарын 30-нд өвчний улмаас нас барсан байхад захиалгын гэрээг түүнийг нас барснаас хойш үйлдсэн болохыг тогтоожээ. Энэ гэрээнд иргэн Ц.Батсүхийн ӨГ 716214 гэсэн паспортын дугаарыг хуурамчаар ӨГ 690526 гэж бөглөсөн болох нь мөн тогтоогджээ.

Мөн дээрх иргэдийн оршин суух хаяг өөрчлөгдсөн атал тэднийг өмнөх хаягаар нь бөглөж, Өмнөговь аймагт хэмээн бичсэн байна. Бас иргэн Д.Энхтайваны паспортын дугаарыг мөн зөрүүтэй бөглөсөн байх жишээтэй. “Таван толгой” хувьцаат компанийн хувьцааг хууль ёсоор хувьчлан авсан иргэдийн хувьцааг нэр бүхий брокерын пүүсүүд зөвшөөрөлгүйгээр хуурамч гарын үсэг зурж зарсан хэргийн хохирогчдыг олноор нэрлэж болно.

Тухайлбал, Өмнөговь аймгийн иргэн Н.Ганхуяг, Д.Отгонтуяа, О.Бямбацогт, Ц.Баатарсүрэн, Улаанбаатар хотын иргэн Б.Бэхбаатар, Баянхонгор аймгийн иргэн Ж.Эрдэнэдалай нар хувьцаагаа хууль бусаар алдсанаа саяхан олж мэджээ. Дээр нэр дурдсан Н.Ганхуяг Д.Отгонтуяа нарын хувьцааг энэ оны тавдугаар сарын 25-нд өөрсдөд нь мэдэгдэлгүйгээр татан авч өөр хүний нэр дээр байршуулсан байв.

“Ажнай”-гийн зүгээс хийгдэж буй хувьцааны энэ луйварт зарим шүүгч, “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв”-ийнхөн оролцсон баримт ч гарч ирж байгаа юм билээ.

“Таван толгой”-н уурхайд “Краз”-ын жолооч байсан Х.Энхжаргал 2005 онд хувьцаагаа алга болсныг “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн дэлгэрэнгүй хуулгаасаа мэджээ. Бүтэн жил гаруй “Санхүүгийн зохицуулах хороо” болон шүүхээр явсны эцэст өөрийн үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхээ сэргээж, хувьцаагаа дансандаа буцаан байршуулж авчээ.

Дараа нь иргэн Д.Энхтайван 3959 ширхэг хувьцаагаа алдсанаа мэдэж, УИХ-ын гишүүн Д.Арвинд ханджээ. Энэ явдлаас хоёр сарын дотор 2007 оны наймдугаар сарын 17-нд СЗХ-ны 121 тооттогтоол гарч Д.Энхтайваны 3959 ширхэг хувьцааг өмчлөх эрх сэргэх нь тэр.

Дээрх хувьцаа эзэмшигчдийг хувьцаагаа авсан сургаар бусад хувьцаа эзэмшигчид хоорондоо холбогдож дансаа шалгаж эхэлсэн байна. Гэтэл бүгд хувьцаагаа алдсан байв. Ингээд тэд нэгдэж Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргав.
Санхүүгийн зохицуулах хорооныхон шалгаад бүрэн эрхийнхээ хүрээнд 2008 оны арваннэгдүгээр 28-нд 263 тоот тогтоолоо гаргаж 23 иргэний хувьцаа өмчлөх эрхийг сэргээжээ. Дараа нь иргэн Д.Отгонтуяа, Н.Ганхуяг, Б.Бэхбаатар, О.Бямбацогт, Ж.Эрдэнэдалай, Ц.Баатарсүрэн нар мөн л хувьцаагаа алдсанаа мэдэж Санхүүгийн зохицуулах хороонд хандсан байна.

Гэтэл тус газар зарагдсан байна. Хэрэв энэ итгэмжлэлийг хууль бус гэж үзэж байгаа бол шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл” гэсэн хариу өгчээ. Энэ дагуу тэд шүүхэд хандав. Шүүхээр иргэдийг хууль ёсны өмчлөгчид болохыг тогтоож өмчлөх эрхийг нь сэргээлээ.

Гэтэл ҮЦТТТХТ-ийн гүйцэтгэх захирал Т.Гандулам шүүхийн шийдвэр нь гараад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж дуусаад хувьцаагаа өмчлөөд хоёр жил болчихсон хойно “Шүүхийн шийдвэрүүдийг эргэж хянаад хүчингүй болгож өгөөч” хэмээн шүүхийн байгууллагад хандсан байх юм.

Уг нь шүүхийн шийдвэрийг гаргасан шүүх ажиллагаанд хэргийн зохиогч болон гуравдагч этгээдийн алинаар нь ч тус байгууллага оролцоогүй байв. Т.Гандуламын энэ хууль бус хүсэлтийг Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн шүүгч Ц.Амарсайхан хүлээж аваад доод шатны шүүхэд “Дээрх хувьцааны талаарх шийдвэрүүдийн дахин хяна” гэсэн үүргийг өгсөн баримт байна. Ц.Амарсайхан нь Б.Бэхбаатарын өмчлөх эрхийг сэргээсэн шүүхийн шийдвэрийг гаргасан шүүх хурлыг даргалж байсан удаатай. Гэтэл энэ шийдвэрийг “ҮЦТТТХТ” ХХК хууль бус гэж гомдол гаргасан нь ойлгомжгүй байгаа юм.

Харин ч тус компани нь хувьцаа эзэмшигчдийн өмчийг хадгалж хамгаалж чадаагүй. Гэтэл шүүхийн шийдвэрээр тэдний зөрчигдсөн эрхийг сэргээнэ гэж байгаа нь хуульд нийцэх үү. Тэдэнд үүнийг хүчингүй болгож өгөөч ээ хэмээн шүүхийн байгууллагад хандах эрх бий юу.

Иргэний хуулийн 56.1.8-д заасны дагуу хуульд заасан хэлбэрийг зөрчсөн тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж хуульчилж. Тэгвэл энэ эрхийг сэргээсэн бүх шийдвэр өмчлөгчөөс нь зөвшөөрөл аваагүй байна гэдгийг нотолдог.

Тэгэхээр Т.Гандуламын өргөдөл хүсэлт гаргасан логикоос үзвэл өмчлөгчөөс нь зөвшөөрөл авалгүй бусдын хувьцааг зарж болно. Хулгайч, луйварчдыг дэмжиж өгөөч ээ гэсэнтэй агаар нэг явдал юм. Юуны учраас хөндлөнгийн хүн энэ хэрэгт оролцож шүүхэд нөлөөлөх гэж оролдож буйг тааж болохгүй. Харин баримтаар няцаалт өгөх ёстой.

Ц.Амарсайхан шүүгч түүний гомдлын дагуу доод шатныхаа шүүхийнхэнд дахин хянаж үзэхийг ч даалгасан байх юм. Үүнийг сонссон хувьцаа эзэмшигчдийн зарим нэг нь айгаад хувьцаагаа зарсан байна. Эндээс нэг л зүйл тодорхой харагдах аж. Иргэдийн эзэмшиж буй хувьцаанд хууль бусаар халдах үйлдэл олон улсад лав байх ямар ч боломжгүй байдаг.

Манайд ч мөн адил иргэн Доржийн эзэмшдэг хувьцааг иргэн Дорж л дан ганц мэдэж хөдөлгөх эрхтэй. Өөр хэн ч биш. Гэтэл манайд өнөөдөр эзэмшигч иргэн нь мэдээгүй байхад хэн нэгэн этгээд нууцаар хуйвалдаад өөрийн болгочихсон байх жишээтэй.

Үүнийг Монголын том эдийн засагчид, санхүүчид юу, гэж дүгнэж байна гэхээр “Монголд иргэдийн эзэмшиж буй хувьцааг хууль бусаар луйвардах ганц боломж бол шүүхийн байгууллагын шударга бус оролцоо юм. Тэрнээс манайд хэрэгжиж буй ном ёсны хуулиараа бол олон улсад иргэний хувьцаа яаж хамгаалагдсан байдаг билээ яг түүн шиг хамгаалагдсан” гэх аж.

Ирж яваа иргэн бүрийн 536 ширхэг хувьцаа маань энэ мэт муухай аргаар битгий орчихоосой доо.

Цувдай хувьцаа хоёроо ялгаж чадахгүй юмнуудад Таван толгойн хувьцаа тарааж яах юм гэж УИХ-ын гишүүд ард түмнээ доромжилж сууна лээ. Үнэхээр ч ард иргэдийн тодорхой мэдлэггүйг далимдуулан хуулийн дагуу хийдэг шинэ гэмт хэрэг Монголд бүртгэгдсэн нь дээр өгүүлсэн хувьцааны луйварууд.

Энэ шинэ гэмт хэрэг газар авч хууль шүүхийнхэн гараа дүржээ. Уул шугамандаа жирийн ард иргэд заавал хувьцаа талаар тодорхой мэдлэгтэй байх албагүй л дээ. Гол нь тэдний хувьцааг хамгаалдаг шударга хууль шүүх байхад л хангалттай. Жирийн иргэдийн хувьцааг хээрийн боохойноос хоточ банхар мэт хамгаалах үүргийг хууль шүүхийнхэн хүлээдэг.

 

Гэтэл мөнөөх хамгаалж өмгөөлөх учиртай “хоточ банхар”-н хээрийн боохойтой нийлчихсэн хотоо харлуулж байгааг жишээ харуулна.

 

Эх сурвалж: “Монголын нэг өдөр”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 04, 2011 2:57:25 am )

    Энэ мууёайн даварсан хулгайч нарыг буудах цаг даанч болсон одоо манайд их хурал гэж хэрэггүй нь нэгэнт нотлогдсон Бат-эрдэнэ хамгын түрүүн ӨГовичуудаас ялаа авна харж л байгаарай

antalya rent a car