antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 13, 2013 1 comment

Монголын бас нэг банк гадныхны мэдэлд очлоо

нийтлэсэн Admin

just_bathuu2-“Жаст”-ын Ш.Батхүү банкныхаа 90 хувийг хонгконгуудад зарсан байна-

Үндэсний гэсэн тодотголтой хуруу дарам цөөн банкны дотор хөрөнгө мөнгө, хүн хүч, үйлчилгээний хамрах хүрээ, үйл ажиллагааны далайц гээд юм юмаараа толгой цохьдог “Хадгаламж” харь эздийн мэдэлд очиж буй гэнэ.

“Жаст” компаниараа овоглоод бизнесийн олон салбарт одтой яваа Ш.Батхүү хэдхэн жилийн өмнө хэлтэй амтайхан худалдаж аваад хөл дээр нь босгох гэж хөрөнгө хүч чамгүй ихийг хаясан банкнаасаа гэнэт яагаад татгалзаж бусдад зарахдаа тулсан нь тун сонин. Уг нь түүний олон бизнесээс хамгийн ашигтай нь банк баймаар. Гэтэл ашигтай бизнесийнхээ 90 хувийг зарж, ердөө 10-хан хувийн мэдэлтэй үлдэх хүртлээ ядарсан гэхэд нэг л үнэмшил муутай сонсогдож байгаа юм. Ямартай ч ноён Ш.Батхүү наймааныхаа хэлцлийг хийчихсэн. Тиймээс тун удахгүй “Хадгаламж” банк Хонгконг эздийн гарт бүр мөсөн шилжинэ. “Хадгаламж” уг нь төрийн банк байсан. Харамсалтай нь өнөөгийн МАН тэр үеийн МАХН-аар овоглосон залуус банкных нь хэдэн тэрбумаар казинодож дансыг нь улайлгахын даваан дээр хувьчилж арай л хаалгыг нь барьчихалгүй авч үлдсэн. Оросын тэрбумтан С.Громовын Монголын төрөөс 14.3 тэрбум төгрөгийн алдагдалтай нь худалдаж авсан “Хадгаламж” удалгүй оросуудын биш Ш.Батхүү гэж эзэнтэй “Жаст” группийн мэдэлд очсон нь чухамдаа 2009 он. Тэр үед хэвлэлд “С.Громов энэ банкийг 2008 онд нутаг нэгтэндээ шилжүүлсэн бөгөөд тэднээс “Жаст” групп эхлээд 67 хувийг нь өөрийг болгож, удалгүй үлдсэн хувийг нь ч авах ба бага хэсгийг нь “Росселхоз” банкинд худалдахаар яриа хэлэлцээ хийж байгаа аж. Банкны салбарт гэнэт тодорсон “Жаст”-ын Ш.Батхүүгийн тухай оросуудтай нэлээд найз, Оросын зах зээлд мах экспортолдог акул, “Росселхоз” банкны удирдлагатай дотно харилцаатай учир хүссэн цагтаа хүссэн хэмжээгээрээ зээл авч бизнесээ өргөжүүлж чаддаг, харьяандаа найман компанитай гайгүй бизнесмэн гэх юм билээ. Тэрбээр улс төрийн хувьд МАХН-д харьяалалтай явдаг, Архангайн угшилтай, “Эрдэнэт”-ийн Ч.Ганзоригтой үй зайгүй найз. Түүгээр дамжсан уу Ерөнхий сайд С.Баяртай үг хэлээ ололцоод байдаг юм гэсэн” хэмээн бичиж байж. Үүний дараахан “шүүхийн шийдвэрээр” парламентын босго алхсан Д.Зоригтын дампууруулсан “Монгол шуудан” банкийг авч “Хадгаламж”-даа нэгтгэснээр харилцагчдыг нь аварч гавьяа байгуулсан нэгэн. Энэ хэрээр банкны салбарт гэнэт тодорсон Ш.Батхүүгийн тухай мэдээлэл олны сонирхлыг татаж эхэлсэн билээ. Банкнаас гадна алт, мах, шатахуун гээд дандаа стратегийн гэж болохоор салбарт үйл ажиллагаа явуулж, чамгүй ашиг олохын зэрэгцээ тун ч олон хүний ажилтай орлоготой явуулж буй юм. Гэтэл гэнэтхэн мөнгөний уурхай гэж бусдын боддог банкаа зарахаар болсон нь энэ бүх бизнес нь эзэндээ ашиг биш алдагдал авчирдаг болоо юу гэх эргэлзээг нийтэд төрүүлээд байна. Магадгүй нам нь сонгуульд ялагдаж, найз нь ажлаа өгч, түүгээр дамжсан С.Баяр нь гадагшаа дүрвэчихсэн болохоор Ш.Батхүүгийн ажил үйлс урагшлахаа больж хувийн хур хөрөнгөнөөсөө хугасалж хагаслаад худалдаад эхэлж буй юм биш биз дээ. “Хадгаламж” гадныхны мэдэлд очсоноор Монголд анхны хятад эзэнтэй банк мэндэлж буй нь тэр. Шорооны хар хорхой шиг Монголыг хэрж бүхий л бизнест гар хөл, толгой тархиа дүрчихсэн, нэг үгээр манaй зах зээлийг бүхэлд нь барьж байгаа хятад ноёдын нэг хэсэг хонгконгууд авч буй учраас ингэж дүгнэхэд буруу болохгүй байх.

М.ОДМАА

Эх сурвалж: niigmiintoli.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (May 13, 2013 1:17:40 pm )

    Очиж очиж хужаад зараад байхдаа яахав дээ… Монгол оронд маань юу л болооп байна даа…

antalya rent a car