antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 13, 2013 2 comments

Энхбат гэгч этгээд С.Амараагийн эхнэр Туулын ахын нүдийг сохолчихоод шүүх эмнэлгийнхэнтэй хуйвалдаж, “хөнгөн гэмтэл” гэсэн дүгнэлт гаргуулжээ

нийтлэсэн Admin

IMG_8232Авто замын хөдөлгөөнөөс үүдсэн үй олон хэрэг холбогдох байгууллагад шалгагдаж байдаг. “Хар сарнай” Амараагийн эхнэр Туулын ахыг өглөө эрт ажилдаа явахаар замд гарахад машиныг нь мөргөчихөөд зэрлэгээр зодсон танхай этгээдийн тухай урд өмнө мэдээлсэн. Үйл явдлыг сөхвөл Туулын ахын машиныг араас нь мөргөсөн Энхбат гэгч этгээд өөрийгөө өмгөөлөн хохирогч руу үг сүггүй дайрч, нүүр нүдгүй балбаж гарсан гэдэг. Сонгинохайрхан дүүрэгт болсон энэ үйл явдлыг олон хөндлөнгийн этгээд гэрчилж “Үнэн цайрчихсан хөдөөний новш байналээ. Замын цагдааг зохицуулахаар ирэхэд хүртэл тэр залуу руу сарваганаад, гэнэдүүлж байгаад цохиод авсан. Ийм хүмүүс олширвол манай улс яаж хөгжинө өө. Хүмүүсийн ухамсар хэзээ төлөвшинө өө” хэмээн халаглаж байлаа. Ухамсартай хүнд бол хүний машиныг мөргөчихөөд уучлал гуйгаад өнгөрсөн ч болохоор нөхцөл байдалд амнаасаа цагаан хөөс сахруулсан балмад этгээдийн гарын шүүс болсон Туулын ахын өрөөсөн нүд нь сохорсон. Туулын аав нь насаараа МЦХ-нд ажилласан бол ах, эгч нь мөн л энэ газар олон жил үр бүтээлтэй ажиллажээ. Хотын сэхээтэн гаралтай залуу болхи бүдүүлэг этгээдийн өөдөөс аргагүй хамгаалалт хийж нэг сарваганасан биш уруулыг нь жаахан хавтгаж орхиж. Хэрэг болсон өдрөөс хойш хохирогчдоос Энхбат ганц удаа уучлал гуйгаагүй. Хохирогчийн гэр бүлийнхэн хүнийхээ эрүүл мэндэд зовинож, нарийн шинжилгээ хийлгэн, бараг сар шахам хугацаанд эмнэлгээр явсан байна. Энэ хугацаанд хохирогчийн эрүүл мэнд дээрдсэнгүй. Энгийн даруу хүмүүс учраас хүнийхээ эрүүл мэндэд санаа тавьж явсан болохоос шүүх цагдаад анх очсоноос хойш зарга заальхай ч хийсэнгүй. Хохирогчийн нүдэнд яаж хараа оруулах вэ гэхээс өдрийн бодол шөнийн зүүд болж яваа тэдний ар хударгаар Энхбат юу хийж явсынг сонсоод тэд шоконд оржээ. Туулын ахынхтай орон сууцанд хоёрхон хаалганы наана цаана оршин суудаг нь анхны байцаалтаар мэдэгдсэн гэж өмнө мэдээлсэн. Тэгвэл энэ этгээдэд хөршийнхөө хаалгыг тогшиж ороод биеийг нь асууж төвдөөгүй байна. Тэр ч бүү хэл мундаг чадалтай гэх бүх эмнэлгээр хөлөө эцтэл явж байх зуур нь шүүх эмнэлгийнхэнтэй өлхөн хуйвалджээ. Энхбат өөрийгөө хамгаалахаар сарваганаж буй Туулын ахын гаранд өртөж домбойсон уруулаа шүүх эмнэлэгээр шинжлүүлсэн байна. Мэдээж, түүний гэмтэл хөнгөн зэргийн гэмтэл гэж гарна. Гэвч Туулын ахын дүгнэлтийг мөн хөнгөн гэж гаргуулж дөнгөжээ. “Хүний нүд сохорчихоод байхад “хөнгөн” гэсэн дүгнэлт гаргадаг шүүх эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна шүү дээ” хэмээн хохирогчийн дүү, “Хар сарнай” Амараагийн эхнэр Туул өгүүлсэн юм.

Эх сурвалж: Сэрүүлэг сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (May 13, 2013 11:23:55 am )

    geendeech bii goondooch bii gedgiin ulger l bhdaa!

  • Anonymous (May 13, 2013 11:47:32 am )

    manai shvvh emeleg iim nowshiin bhgvi yu

antalya rent a car