УИХ-ын 26 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн аварга Д.Сумьяабазар УИХ-ын гишүүн болох гэж 11 сар зүтгэсний эцэст өнгөрсөн баасан гарагт арай гэж нэг юм тангарагаа өргөлөө. Бүтэн жил хэртэй хүлээсэн шинэхэн гишүүн маань тангараг өргөхдөө зангиа зүүдэг эсэхийг судлаагүй бололтой. Уг нь гишүүн болох бэлтгэлээ базаахад багагүй хугацаа байсан. Тэрбээр тангараг өргөхөө сонсонгуутаа санд мэнд Төрийн ордонд зангиагүй гүйгээд иржээ. Шинэхэн гишүүний бүтэлгүйтлийг хараад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд санаа тавьж зангиагаа тайлж өгчээ.
Ийнхүү тэрбээр бүлгийн даргынхаа зангиагаар хэсэгтээ гангарч, төрийн сүлдэндээ адислан залбирч, УИХ-ын гишүүний тангарагаа өргөв. Д.Сумьяабазар гишүүнийг парламентад олон жил суусан Н.Энхболд дарга шигээ Төрийн ордонд зангиагүй гүйгээд ирдэггүй улстөрч болох байх хэмээн зарим гишүүн егөөдсөн сурагтай. Зарим нэг нь “зангиа Сумьяа” ч гэж дөнгөхөө мартаагүй гэнэ.
Эх сурвалж:Өглөөний сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 13, 2013 10:04:38 am )
амжилт хүсье… бусдаас өөр байж жинхэнэ монголоо гэсэн сэтгэл танаас п гарна гэж итгэж байгаа шүү
-
Anonymous (May 13, 2013 10:51:09 am )
Odoo avgaigaa zodohoo bolih bolov uu.
-
Anonymous (May 13, 2013 11:07:36 am )
амжилт хүсье.
-
Anonymous (May 13, 2013 11:48:22 am )
zangia sumyaa
-
Anonymous (May 13, 2013 12:00:59 pm )
bayr hurie
-
Anonymous (May 13, 2013 4:53:26 pm )
яасан гэж эмэгтэй хүн зоддог юм болоо? Хүний өөдөөс гар далайна гэдэг бол нэг ч их олигтой эр хүний зан бишдээ с
эрхэм гишүүн минь дүгнэлт хийгээрэй дээ
6 Comments