Өнөөдөр Улаанбаатарт үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Сэрүүсч 10-12 хэм дулаан байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зарим, говийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч төвийн нутгийн зүүн хэсэг болон зүүн зүгийн нутгаар 9-14 хэм, Алтайн өвөр говиор 23-28 хэм, баруун зүгийн нутаг болон говийн нутгийн баруун хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.