antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 12, 2013 1 comment

Д.Түвшинтөр: Эмч болж, ээжийнхээ мэргэжлийг өвлөх байсан

нийтлэсэн Admin

8d755354845dc7f2original11Хошин урлагийн шилдэг хамтлагуудын нэг бол Х-Түц. Аглуу, Онон, Одноогийн суурийг нь тавьж, Төөтөө, Наран­солонго, Тэмкагийн хөдөлмөрөөр дэв­жиж яваа мундаг “фракц”. Гэхдээ хамтлагийн залуу жүжиг­чин Д.Түвшинтөр, Г.Наран­солонго, С.Тэмүүжин нар “Эмоци” нэрээр өрх тусгаарлажээ. Тод­ руулбал, шинэ уран бүтээл бие дааж туурвихаар болсон гэсэн үг. Энэ тухай сонссон хамтлагийн акулууд дуртайяа саналыг хүлээж авсан бөгөөд “онц” уран бүтээл туурвих үүрэг даалгавар өгсөн хэмээн СТА Д.Түвшинтөр хуучилсан. Ингээд Х-Түц хамтлагийн гоолиг эмээгийн дү­рээрээ олны талархлыг хүлээдэг Төөтөө, одоогийн “Эмоци” хамтлагийн ахлагчтай ярилцсанаа хүргэе.

-Анх хэдэн онд сургуулиа төгсч, мэргэжлээрээ ажил­лаж эхэлсэн бэ?

 
-1997 онд СУИС-д Найдаа багшийнхаа шавь болж, 2001 онд төгссөн. Найдаа багш маань тухайн үед УДЭТ-ын найруулагчийн ажлыг давхар хашиж байсан. Намайг нэгдүгээр дамжааны оюутан байхад хошин урлагийн салбарт “Өнгөт инээд” одоогийн “Шилдэг өнгө” продакшн байдаг байлаа. Тэгээд хоёрдугаар дамжааны оюутан болоод хошин урлагийн жүжигчид хэрхэн тоглодогыг үзэж, туршлага хуримтлуулж эхэлсэн. Тэгээд  Одноо эгч, Онон ах гээд урлагийн томчуудыг бэлтгэлээ хэрхэн хийдгийг хардаг байлаа. Хоёрдугаар курсын хагасаас Найдаа багш маань “За чи тэрэнд нь яваад үз. Энэнд нь яваад үз” гэх болсон. 2001 онд сургуулиа төгсчихөөд байж байтал наймдугаар сарын 15-нд багш маань “За миний хүү очиж ажилдаа ор” гэж хэлсэн. Тэгээд л анх энэ салбарт хөл тавьж, уран бүтээлийнхээ гарааг эхэлж байсан.

 
-Уран бүтээлчдийн хувьд анхны тайз их чухал байх. Таны хувьд тухайн үеийн мэдрэмж ямар байсан бол?

 
-Миний хувьд оюутан цагаасаа эхлээд л тайзан дээр гарсан. Яг мэргэжлээрээ ажиллаад гарсан анхны тайз, тухайн үеийн сэтгэгдэл гэвэл мэдээж хэрэг сандарч байсан байх. Гэхдээ өмнө нь олон үзэгчдийн өмнө гардаг байсан болохоор харьцангуй гайгүй ээ. Хүмүүс чинь тайзан дээр гарахдаа сандралаа айдас гэж хэлээд байдаг. Миний хувьд тэр айдас тайлагдчихсан байсан.

 
-Д.Найдандорж най­руулагч ер нь хэр чанга хүн бэ. Нэлээн ширүүн юм шиг санагд­даг?

 
-Гаднаас нь харахад хар шил зүүчихээд их ширүүн, хүйтэн харагддаг гэж хүмүүс хэлээд байдаг юм. Яг цаад уг чанар нь үнэхээр зөөлөн хүн шүү дээ.

 
-Та яагаад заавал хошин урлагийн төрлийг сонгов оо. Өөр урсгалууд олон бий шүү дээ?

 
-Би өөрөө үүнийгээ гайхаад л байдаг юм. Гэхдээ энэ салбарыг сонгосон нь миний багштай холбоотой байх. Биднийг дөрвөн жил сурах хугацаанд энэ хүүхэд ингэж явбал их зүгээр. Энэ хүүхэд үүгээр явбал хоолоо олж иднэ гэдгийг багш хүн харчихсан байдаг юм билээ. Тэр утгаараа багш маань инээдмийн төрлөөр тоглох боломжийг олгосон. Тэгэхээр багшийн мэлмий л их зөв харсан юм болов уу гэж боддог.

 
-Үзэгчид таны эмэгтэй дүрд нэлээн дуртай байдаг юм билээ. Үнэхээр чадварлаг тоглосон гэцгээж, ам сайтай байсан. Нууц нь юунд байна вэ?

 
-Тайзан дээр тоглож байгаа эмэгтэй дүрүүдийг бодвол муу талаас нь биш гоё талаас нь харуулахыг боддог. Гадна талаас нь цэвэрхэн, өмсч зүүсэн нь ч гэсэн эмх цэгцтэй, хүн харахад аятайхан эмэгтэй байдаг даа. Тэр талаас нь их боддог. Яагаад гэвэл тайзан дээр тоглож байгаа урлаг шүү дээ. Хэрэв муухай дүр тоглоод байвал ямар муухай, сэжгийн хүүхэн бэ гэж харна. Хүн чинь хүнд хайрлуулж, тэр дүрээрээ таалагдахын тулд л тоглох ёстой байдаг биз дээ.

 
-Танайх хэдүүлээ вэ. Та аав ээжийнхээ хэнтэй нь илүү адилхан бэ?

 
-Би ээжтэйгээ илүү адилхан. Айлын гурав дахь хүү. Эцэг эхээс тавуулаа. Хоёр ах, хоёр эмэгтэй дүүтэй.

 
-Таны эмэгтэй дүрийг үзээд гэрийнхэн тань юу гэж байна?

 
-Зураг авалт нь манай гэрт болсон болсон болохоор тэгж сонин содон гэж хүлээж аваагүй. Өмнө нь тоглолт дээр ч үзэж байсан болохоор шинэ санагдаагүй байх л даа.

 
-Та ном их уншина биз. Сүүлд ямар ном уншив?

 
-Оюутан байхад ном их унш гэдэг байсан. Хүн ном уншихаар яриа нь их цэгцтэй болдог юм байна. Мөн амьдралын төлөвшил нь их зөв болж өгдөг юм шиг санагддаг. Ямар сайндаа л Майн Ридийн “Морь унасан толгойгүй хүн” зохиолыг гурав хоногт уншиж дуусгаж байхав.

 
-Залуучуудыг ном уншихгүй байна гэцгээх юм. Тэднийг номонд дуртай болгохын тулд яах ёстой юм бол оо?

 
-Энэ асуудал нийгэмтэй холбоотой юм шиг санагддаг. Гэхдээ Интерном руу орсон чинь оюутнууд их ном авч байсан. Тэгэхээр харин ч уншдаг болж байгаа юм уу гэж бодогдсон шүү. Нийгэмтэй холбоотой гэдэг нь интернет гэж айхтар цахим ертөнц гараад ирснийг л хэлж байгаа юм. Тэгэхээр түүнийгээ дагаад өөрчлөгдөөд байж магадгүй. Тухайлбал, би багадаа андройдтой утсаар тоглож мэдэхгүй л байсан. Одоо гэтэл манай хүүхэд хуруу нь ямар эвлэгхэн гээч. Утсан дээрх бүх юмыг нь олоод үзчихдэг болчихсон. Хүүхдүүдийн сэтгэл­гээ нь нэлээн өөр болчихож.

 
-Та гэртээ номын сантай юу?

 
-Номын сангаа гэртээ нүүлгэж авчраагүй л байна. Аав ээжийнд бий. Тэр номуудаа их хайрладаг юм. Манай гэрт чинь нэг талд нь эмэгтэйчүүдийн ном. Нөгөө талд нь алгебр, физик, геометр гээд аавын номнууд өрөөстэй. Тэр дунд нь уран зохиолын номууд ч багтсан байгаа.

 
-Аав, ээж тань юу хийдэг хүмүүс вэ?
-Хоёулаа л сэхээтэн гаралтай улс. Нэг нь багшлаад, нөгөө нь эмчлээд улсад олон жил зүтгэсэн. Одоо тэтгэвэртээ суусан хүмүүс бий.

 
-Танд урлагаас өөр ямар авьяас бий вэ?

 
-Ээж намайг бага байхад тариа хийлгэж сургасан юм. Одоо бол хэнээс ч гуйхгүй тариа хийчихэж чадна. Хөдөө орон нутгаар тоглолт хийгээд явж байхад хамтлагийнхан хоолой нь өвдөнө, ханиад хүрнэ. Тэр бүрт тариаг нь хийгээд өгчихнө шүү дээ. Харин хүмүүс намайг судас тариа хийж болохгүй гэдэг байсан. Реакци өгдөг гээд л. Нээрээ ч энд тэнд явж байтал гай болоод тариа нь тохирохгүй реакци өгөөд алаад хаячихвал балрах юм байна гэж бодсон.

 
-Та жүжигчин болоогүй бол ямар мэргэжилтэй болох байсан бэ?

 
-Эмч болж, ээжийнхээ мэргэжлийг л өвөлж авах байсан биз. Манай ээж залуудаа яг надтай адилхан ажилладаг байсан. Надад одоо цаг нар гэж байхгүй. Тоглолтын бэлтгэл сургуулилт гээд л явчихна. Шөнө гурван цагт харина. Зургаан цагт ч харина. Түүнтэй адил намайг бага байхад шөнө унтаж байхад хаалга нүддэг. Тэгээд эмчээ гээд орилдог байсан юм. Яасан бэ гэхээр дуудлагад дуудлагад гэдэг байлаа. Түүнтэй адилаар ээж бид хоёрын амьдрал давтагдаад байгаа юм шиг санагдаад байгаа юм даа.

 
-Сүүлийн үед урлагийнхан улс төр рүү хошуурах хандлага ажиглагдаад байна. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

 
-Хувь хүний л сонголт шүү дээ. Спортоороо явна уу, улс төрөөрөө явна уу гэдэг тухайн хүний л үзэл бодол.

 
-Та ер нь улс төр сонирхох уу?

 
-Одоохондоо улс төр сонирхох юм алга. Хэрвээ сонирхвол Ерөнхийлөгч л болно гэж бодоод байгаа шүү дээ. Гоё биз дээ. Ерөнхийлөгч болчих­вол амьд явсны хэрэг бүтчих юм болов уу гэж бодож байна /инээв/. АНУ-д жүжигчин хүн Ерөнхийлөгч болсон түүх бий биз дээ.

 
-Х-Түц хамтлагаасаа гарч, “Эмоци” хамтлагийг бай­гуулсан. Ямар урсгалаар уран бүтээлээ туурвих вэ?

 
-Инээдмийн төрлийг барьж ажиллана. Яагаад гэвэл би хошин урлагаар олон жил тоглолоо. Хүмүүсийг инээлгэхийн тулд яах ёстой вэ гэдгийг ерөнхийдөө мэддэг болсон.

 
-Хамтлагийн ерөнхий найруулагч хэн байх вэ?

 
-Хүмүүс хэн найруулах юм бол гэж бодож л байгаа байх. Од­ноо нь хүрч ирээд найруулчих юм уу яах юм бол гэсэн эргэлзээ байх шиг байна. Х-Түц хамт­лаг­тай Найдандорж найруулагч маань хамтарч ажилладаг. Тэгээд бид шинэ хамтлагийнхаа тухай найруулагчдаа хэлсэн. Тэгэхээр Найдаа найруулагч манай хамтлагтай хамтарч ажиллана.

Бидний яриа энд хүрээд өндөрлөв. Сонирхуулахад “Эмоци”-ынхон шинэ клип гар­гасан байна билээ. Нэр нь “I Love you baby”. Харин анхны уран бүтээл нь энэ сарын 10-нд Тусгаар тогнолын ордонд нээлтээ хийнэ гэсэн шүү.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (May 13, 2013 9:57:08 am )

    аль аймгийнх вэ?

antalya rent a car