antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 3, 2011 1 comment

Дагина минь, мишээгээрэй

нийтлэсэн Admin

Мишээсэн дагина шиг миний Улаанбаатар чинь 170 мянган жорлонтой, түгээмэл тархсан таван төрлийн өвчинтэй, 50 орчим хувь нь ядуу иргэдтэй юм байна. Үүнийг  “Улаанбаатарчуудын эрхийн төлөө” хэлэлцүүлгийн үеэр МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлийг хэлэхээр нь мэдлээ.

“Улаанбаатарчуудын эрхийн төлөө” хэлэлцүүлэгт очих гэсэн чинь замын түгжрэлд бөглөрсөөр хоцрон очлоо. Хэлэлцүүлгийг нийслэлийн Ардчилсан хүчний холбоо, Миний Улаанбаатар клубтэй хамтран зохион байгуулжээ. Замын түгжрэлийн “буянаар” нээлт болон ерөнхий зохицуулагч Ж.Батзандангийн “Улаанбаатарчууд ба нийтийн эрх ашгийн зөрчил” гэдэг илтгэл нэгэнтээ өндөрлөжээ.

Хэлэлцүүлэг ид өрнөж байсан ч “Миний Улаанбаатар клуб”-ийн тэргүүн Ж.Батзандан сэтгүүлчдийн асуултад хариулт өгөхөөс татгалзсангүй.

-Улаанбаатарын асуудал гэдэг бол Монгол Улсын асуудал. Нийт монгол үндэстний асуудал. Улаанбаатар хотод хүн амын тэн хагас шахам нь амьдардгийн хувьд нийгэм, соёл, засаг захиргааны хувьд монгол үндэстний илэрхийлэл байх ёстой. Нийт үндэстний нийгэм, соёлын илэрхийлэл болсон Улаанбаатар хотын төсвийг Засгийн газар жил бүр танаж байна. Өнгөрсөн онд гэхэд 56 тэрбум, түүний өмнө жил 60 тэрбум төгрөгийг танасан байна. Улаанбаатар хотод 25 хүүхэд суух ёстой нэг ангид 45 хүүхэд сурч байна. 20 мянган хүн амтай нэг хороонд ганцхан өрхийн эмнэлэг ажиллаж байна. иймэрхүү байдлаар Улаанбаатар хотын нийгэм, соёлын асуудал маш их орхигдсон байна. энэ мэт олон асуудлыг дэвшүүлэн, гарах гарцыг ярилцаж байна гэлээ.

Хэлэлцүүлэг болж буй танхимд орлоо. Нийслэлийн газрын албаны дарга Ц.Сандуй хэлэлцүүлэгт ирсэн нөхдийг эвшээлгэж, бүр унттал тоо баримт уншиж өгч байна. Газар олгосон тухайгаа, хэдэн хүн газар авсан гээд самбарт бөөн тоо, хүснэгт хөвөрсөөр. Мань эр уншсаар, цугласан хүмүүс эвшээсээр хэсэг хором болов.

Наадхаа болиоч ээ. Асуух юм байна гэж нэгэн “зоригт” эрийн дуугаар сандрав бололтой хурдхан уншиж дуусгалаа. Бүрэн уншсан эсэхийг бүү мэд. Залхтал удаан хийсэн ажлаа ярьсан атал нийслэлийн иргэдийн ердөө 7,4 хувь нь газраа өмчилж, гэрчилгээгээ гардсан гэсэн өчүүхэн тоо харуулав. Хүмүүс алга ташин баяр хүргэлээ. Харин хажууханд “Нийслэлийн газрын алба эрх дархтай байгууллага. Энд, тэнд хамаа замбараагүй газрын маргаан гардаг нь Газрын албатай холбоотой” гэх яриа сонстов. Нээрээ ч тиймдээ төрөх эмнэлгийн гаднах талбайг хүртэл Солонгос барилгын компани өгөөд, II төрхийн гадаа нярай эхчүүд нарлахгүй болсон. Энэ мэтчилэн нийслэл Улаанбаатарынхаа асуудлаар ярилцаж суутал тог тасарлаа. “Чөтгөрийг дурсахаар гарч ирдэг” гэдэг дээ. Тог тасарсан ч Улаанбаатар хотын төлөө ажиллаж буй хүмүүсийн эрчийг мохоосонгүй.

Эрхмүүд харанхуйд утсаараа гэрэлтүүлсээр илтгэлээ тавьж эхэллээ. Бүхэл бүтэн улсын нийслэлдээ төрийн том албан хаагчид гар утасны гэрлийн дор илтгэл тавихыг харна гэдэг сонин. Бидний ярих, магтах дуртай Америк, Солонгост бол ийм зүйлийг харахгүй.

Хэлэлцүүлэг нам үргэлжилж, миний хажууд суусан нөхөр унтаад өглөө. Ширээ тойрч суугаад хүнээс ичин, амаа таглаж эвшээж байсан  нөхдүүд таг чиг. Харанхуйд “Улаанбаатар ба хот төлөвлөлтийн бодлого” гэсэн илтгэл тавигдаж байна. Улаанбаатар хотыг яаж төлөвлөж буй биш түүхийн хичээл сонссоор өнгөрөөв. “Дуулсныг хураавал эрдэм” гэж мэдлэг нэмсээн, нэмсэн. Хот төлөвлөлтийг чинь түүхийн гурван үе шатад хуваадаг юм байна. Эхэн үеийг Грек, Ромын, дараагийнх дунд зууны үеийн Италийн гээд л. Харин Улаанбаатар хотын төлөвлөлтийн талаар нэг ч үг дуугарсангүй. Уг нь Улаанбаатар хотынхоо төлөвлөлтийн талаар саналаа илэрхийлэх байх гэж бодсон юм. Хаа хол Америк, Солонгос ярьсаар илтгэл нь өндөрлөв бололтой.

Илтгэл ч ерөнхийдөө дуусч, “Улаанбаатарын тунхаг”-ийг бат­лахаар үлдлээ. Гараад автобусны буудал алхаж байтал хоёр машин шүргэлцээд, замын голд зогсчихож. Харин бусад жолооч нь байдгаараа уурлан, хамаг чадлаараа сигналдаж байгаа харагдана. Энэ чинь нийслэлийн нэг асуудал шүү.

Үүлгүй цэлмэг тэнгэрийн нар шиг сайхан хотод минь
Үлэмжийн саруул ирээдүйн намба төрх цогцолж байна
Мишээсэн дагина шиг миний Улаанбаатар
Зүг зүгийн хүний зүрхэнд нь гэрэл­тэж байна
гэдэг дууг сонс­чихоод 170 мянган жорлон байхад дагина мишээнэ гэж бодохоор л…

Б.Ойнбилэг

“Ардын эрх” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 14, 2011 3:32:12 am )

    uhsen elentsegiinh ni misheesen dagina hot gej, uhegsediin hot gevel taarahaar zambaraagui orshuulgiin gazar shig shambaaraldsan bohir zavaan yalgadsaar duursen,yu ch hiij buteedeggui arhidaj zavhairahaas oor hodolgoongui zombigoor duursen uragshaa deeshilj hogjidoggui uhmel hot uhegsediin hot………..yast melhii lugaa molhogch mongoliin hogjiliig harj gutarsan negen irgen bichiv.

antalya rent a car