antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 10, 2013 9 comments

МҮАН Ц.Элбэгдоржийг дэмжин оролцохоор шийдвэрлэв

нийтлэсэн Admin

8df10ee4bcaab181great  Монгол Үндэсний Ардчилсан намын Бүгд их хурал хуралдаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжиж оролцохоор шийдвэрлэлээ.

Намынхны уур амьсгал “МҮАН-ыг бие даан сонгуульд оролцох нь зүйтэй, МАХН гэх улс төрийн хүчнээс тусгаар үйл ажиллагаагаа сэргээх хэрэгтэй” гэх зэргээр үзэл бодлоо илэрхийлж байсан байсан ч санал хураалтаар намын даргынхаа илтгэлийг дэмжсэн тогтоол гаргахаар болжээ.

МҮАН-ын дарга М.Энхсайхан илтгэлдээ “Монголын ардчиллын түүхэнд төрийн дээд өндөрлөгүүд нэгэн улс төрийн хүчний гарт төвлөрч байсан удаа байгаагүй. 2012 оны УИХ-ын сонгууль Монголын ардчиллын түүхэнд анх удаагаа АН-д төрөө мэдэж, эдийн засгаа засах эрхийг нэгэн гарт төвлөрүүлж өгчээ. Ховорхон энэ боломжийг үр дүнтэй ашиглах явдал ганц АН-ын хэрэг биш нийт монголчуудын эрх ашиг гэж бодож байна. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийг дэвшүүлэхдээ өнөөдрийн Монголд бий болсон гадаад болон дотоод нөхцөл байдлыг бодолцон байж шийдвэрлэсэн гэж бодож байна. ардчиллын галыг хамтран асаалцаж явсан Ц.Элбэгдорж алдаа оноогоо мэднэ, хийх ажлаа мэднэ, түүнд улс төрийн эрмэлзлэл байгаа. Түүнийг Монголын төрд, олон түмний эрх ашигт ахин ашиглах нь зүйтэй хэмээн бодож байна” гэсэн юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (May 10, 2013 3:29:21 pm )

    Enxsaixaniig uul gaigui tolgoi gej bodoj xvndelj jabsan jumsan. Ene xvn soliorson bna

  • Anonymous (May 10, 2013 3:42:49 pm )

    Elbegee yaaj achiig ni hariuulah bol? Neg bol ali ert neg yum amlachihsan baih l da.

  • Anonymous (May 10, 2013 3:43:26 pm )

    Dur gutchihlaa ene namiig hezee ch demjihgui taarsan bolgondoo taraaj ayvya

  • Anonymous (May 10, 2013 3:59:22 pm )

    тэр нь дээр дээ махн ман тай хамтарвал одоогийн нөхцөлд энэ зөв шийдюэр зөв
    харин махн энхбаярийг суллах амь өгч махн тай хамтрах хэрэгтэй

  • Anonymous (May 10, 2013 4:25:03 pm )

    Энхсайханд баяр хүргэе. Алсаа харсан зөв шийдвэр. Яг энэ мөчид Элбэгээ ерөнхийлөгч хэвээр байсан нь дээр. Улс орон маань дэлхийд нэр нь сайнаар гарч ирж байгаа. Цөөхөн монголчууд эв нэгдэлтэй байж гайгүй нэгээ дэмжих хэрэгтэй. Энхсайхан дарга ухаантай шийдвэр гаргасанд баярлаж байна. Улс орноо удирдах чадвартай Элбэгээ ерөнхийлөгчдөө амжилт хүсье.

  • Anonymous (May 10, 2013 5:49:49 pm )

    Энхсайханд шоронд орох айдас байгаа болоод өрсөлдхөөс татгалзсан.

  • Anonymous (May 10, 2013 10:22:04 pm )

    Tolgoi n ergesen erguu ve

  • Anonymous (May 12, 2013 10:06:05 am )

    МҮАН АН-тай хамтраад ялах уу? бодит амралаа нэг сайн хараад үз.цалин нэмэгдсэнгүй ядуурал хэвээрээ.яагаад иргэддээ урт хугацааны/20-50жил/хүүгүй итгэлийн зээл өгдөггүй юм бэ одоо өгч байгаа зээл нь арилжааны банк дэмжсэн хугацаа богино хүү өндөр,иргэдээ ядуурууллсан өрөнд оруулсан зээл?уул уурхайгаас ард иргэд юуч хүртсэнгүй.энэ бүгдийг шийдэж чадах ерөнхийлөгчийг сонгоё./элбэгдорж лав биш/

  • Anonymous (May 13, 2013 12:52:58 am )

    Jinhene Mongol er hun turiin hunii es tuluv –deeduuld daan ch alga yum.Tsai erooldoj suudag avgai nar ch -naiz daa unenc h bdag daa. Bodol sanaa i bnga hyamarch bdag –yadag humuus ve?

antalya rent a car