antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 10, 2013 1 comment

Багш нарын хэргийг мөрдөн байцаалтад буцлаа

нийтлэсэн Admin

22591  МУИС-ийн Худалдааны сургуулийн багшаар ажиллаж байсан нэр бүхий багш нарыг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд боллоо.

Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаад мөрдөн байцаалт дутуу, нэмж тодруулах зүйл бий хэмээн нэмэлт мөрдөн байцаалтад буцаагдлаа.

Хэргийг сануулахад,  МУИС-ийн Худалдааны сургуулийн оюутнуудаас их хэмжээний мөнгө авлигад авсан гэх Б.Жавхлантөгс нарын найман хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр цагдан хорих 461 дүгээр ангид болно. Жил гаруйн өмнө тус сургуулийн сургалтын албаны Б.Жавхлантөгс нарын багш, мэргэжилтнүүд төгсөх ангийн оюутнуудаас дүнг нь засч өгнө хэмээн авлига авсан байна. Ингээд оюутнуудын дүнг засаагүйгээс төгсөлтийн шалгалтаа өгч чадахгүйд хүрч уг хэрэг илэрсэн юм байна. Оюутнууд “Сургалтын албаны мэргэжилтэн Б.Жавхлантөгс нар зуучлагч оюутнуудаараа дамжуулж сургалтын алба дүн засна гэж нэг оюутнаас 400-700 мянган төгрөг авсан” гэдгийг илчилсэн ажээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (May 10, 2013 2:31:54 pm )

    Төв аймгийн заамарын цэцэрлэгийн багш нар нийлж нэг охиныг маш зэрлэг зодож тэр охин 3 удаа хагалгаа хийлгэж байж амьд үлдсэн. энэ хэргийг шийдэж өгнө үү.

antalya rent a car