antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 10, 2013 Comments are off

Хаврын тариалалт эхэллээ

нийтлэсэн Admin

тариалантУлсын хэмжээнд энэ жил нийт 324.7 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөжээ. Үүнээс 313.7 мянган га талбайд улаан буудай, 15.5 мянган га талбайд хүнсний ногоо, 7.6 мянган га талбайд малын тэжээл зэрэг нийтдээ 393.5 мянган га талбайд тариалалт хийж, үр тариа 487.0 мянган тооныг хураан авч 330.0 мянган га талбайд чанар сайтай уринш бэлтгэх зорилт тавин бэлтгэлийн хангаад байгаа ажээ.

Бэлтгэл ажлыг хангах хүрээнд буудайн үр 50.5 мянган тонн үр шаардлагатай байгаа юм. Тиймээс аж ахуйн нэгжид 41.1 мянган тонн, Тариалант эрхлэлтийг дэмжих сан болон Улсын нөөцийн газарт хадгалагдаж буй 9.6 мянган тонн үрийг оролцуулан тооцоход хэрэгцээт үрээ 100 хувь дотооддоо хангах боломжтой хэмээн албаныхан үзэж байгаа юм.

Тариалан эрхлэлтийн санд хадгалж буй дотоодын буудайн нэг тонн үрийн үнийг 600 мянган төгрөг, импортын үрийн үнийг 765 мянган төгрөгөөр тогтоосон. Үүнийг аж ахуйн нэгжүүдэд 30 хувийн урьдчилгаа зээлээр олгох аж. Энэ жилийн тариалангийн үйлдвэрлэлд нийт 20.3 мянган тонн дизелийн түлш зарцуулах юм. Зөвхөн хаврын тариалалтад 6.3 мянган тонн түлш хэрэгтэй байгаа юм. Тиймээс хаврын тариалалтад шаардагдах шатахууныг НИК, “Магнай трейд” ХХК-ууд 50 хувийн урьдчилгаатайгаар олгохоор болжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car