antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 10, 2013 57 comments

Ц.Элбэгдоржид сүлд мод шиг чимэг хэрэггүй

нийтлэсэн Admin

ebeАрдчилсан намын гишүүн Ц.Эл­бэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сон­гуу­льд хоёр дахь удаагаа өрсөл­дөхөөр боллоо. Үүнийг Ардчилсан намынхны хувьд зөв сонголт гэхээс яах вэ.

Харин түүнийг эвдэж мэдэх уур амьсгалыг намынхан нь бүрдүүлчихээд байгааг 181 гишүүн нэгэн зэрэг гар өргөсөн тус намын ҮЗХ-ны хуралдаан харуулсан. “Итгэл үнэмшлээрээ нэгдэх хувь ийн гарч болох ч түүнийг сүлд мод шиг чимж, хий хоосон үгээр “зодох” хэрэг байсан уу. Яагаад нэг ч шүүмжлэл гарсангүй вэ. Энэ Ардчилсан намын хурал мөн үү гэхчлэн шүүмжлэл хөвөрч байна.

Гэтэл үүнийг нотлох мэт өчигдөр болсон Ардчилсан намын Их хурал дээр нэр дэв­шигч Ц.Элбэгдоржид бат­ламж гардуулахын тулд Монгол орны өнцөг булан бүрээс 7000 гишүүн цуглуулж байгаад зад магтсан юм. Уг нь Ц.Элбэгдорж хүч­тэй лидер. Түүнд  ийм “аймар”, “ичмээр” дэмжлэг хэрэггүй. Харин ч энэ бүхэн Ц.Элбэгдорж гэдэг тод гэрэлтэх одыг бүдгэрүүлж мэдэх талтай.

 

Түүний түүхийг мэдэхгүй сонгогч өнөөдөр Монголд хэр олон байдаг бол. Ардчиллын анхдагчдын нэг, ард түмний эд эс, эгэл борчуудын хэлтэрхий, тэгсэн хэрнээ дэндүү хүчтэй тэмцэгч. Ийм л “имиж”-ээр тэр ард түмний дэмжлэгийг авч Монгол Улсын Ерөнхийлөгч болсон. Өндөг шиг өөгүй гэж түүнийг хэлэхгүй ч ард түмний дургүйцлийг хүргээгүй өнөөдрийг хүрсэн учраас дахин нэр дэвших эрхээ олж авсан нь яах аргагүй үнэн. Гэтэл хэнийг ч эвдэж чаддаг монголчуудын зусарч, бялдууч зангийн өмхий үнэр сэнгэнэж эхэллээ. Ц.Элбэгдоржид ийм “ирклаам”, зориуд зүүсэн “ярлык” даанч зохихгүй. Харин ч гай болж мэдэх юм.

Бараг боломжгүй нөхцлөөс, маш хурц, зоригтой тэмцлээр олж авсан ялалт нь л түүнийг чимсээр ирсэн. Түүнээс биш моринд нь сугадаж мордуулдаг, үгийг нь цуурай мэт давтдаг, олны хүчээр хийсэн ажлыг хүчээр өөрт нь нааж ярьдаг нөхөд Ц.Элбэгдоржид хэрэггүй. Угаасаа л түүний ялалтын түүхэнд ийм зүйлс огт байгаагүй.

Ардчилсан намын  их хуралд оролцогчдын сэтгэлийн хөөрөл дээд цэгтээ хүрч, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг зөрчиж байна гэж үзэж болохуйц үг, уриа олонтаа дуулдсаныг нуух юун. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн сурталчилгаа энэ сарын 22-ноос албан ёсоор эхлэх учиртай. Тэр үед л яг ингэж туг далбаагаа хийсгэн гоё үгээ ярьж байх учиртайсан. Гэтэл бөөн уриа, Монголын ард түмний хийсэн өнгөтэй өөдтэй бүхнийг өөртөө, намдаа нааж Ерөнхийлөгчид тал засан үг хэлэх урт цуваа хөвөрчээ.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажилласан учраас л Улаанбаатар утаагүй, хоггүй болсон гэнэ. Лиценз цуцлаад өгчихсөн, авлигачныг цээрлүүлж өгсөн гавьяатай ч гэх шиг. Ингэж байж тамирчнаар бол бэлтгэл нь цөмөрч олон нийтийн дургүйцлийг төрүүлэх вий дээ. Уг хүн нь шөнийн тэнгэрт од шиг гялалзаж гарч ирсэн байтал гэгээн өдөр гэрэл тусгаад, бүр хурц гэрлээр шараад байхаар хэрхэн дахин гялалзах билээ.

Энэ мэтчлэн Ардчилсан намын ҮЗХ, Их хурлын уур амьсгалаас харахад ялалт, эрх мэдэл тэднийг нэгтгэж байна гэж өөрсдөө харахыг хүсэж буй ч үнэн хэрэгтээ урьд хожид байгаагүй зусарч, бялдууч занд сургаж байгаа бололтой дог. Асаж дүрэлзэж явсан гал ингэж унтардаг учраас улстөрчдөд итгэхэд бэрх байдаг аж. Тэр тусмаа Ардчилсан намынхан УИХ-ын 2012 оны сонгуулиас хойших нэг жил хүрэхгүй хугацаанд танигдахгүй болтлоо өөрчлөгджээ. Тэднийг хэрэлдэж хуралддаг байгаасай гэсэндээ ингэж хэлээгүй юм шүү. Хэзээ ч байгаагүй айсан, сүрдсэн, зусардсан байдал, ардчилалгүй, шүүмжлэлгүй хурал тэднийг “коммунистууд” шиг харагдуулж байна. Ийм байдлаар нэр дэвшигчээ “хорлон сүйтгэх” нь зарим хүнд хувийн ашиг сонирхол талаасаа хэрэгтэй байж болох ч ялалтын замд бол саад болохоос цаашгүй юм. Дараагийн ҮЗХ-ны хуралдаан даанч хол байх даа. Тэр үед энэ уур амьсгал хэвээрээ байвал “Ардчилсан” намгүй болох нь ээ.

 

У.Оргилмаа

Эх сурвалж: ipost.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

57 Comments

  • Anonymous (May 10, 2013 10:42:42 am )

    Элбэг доржид өрсөлдөгч байхгүй шүү дээ амжилт

  • Anonymous (May 10, 2013 10:51:23 am )

    elbegdorjiig hen guitseh be ugaasaa yalalt

  • Anonymous (May 10, 2013 11:31:49 am )

    Дэмжиж байнаа .өрсөлдөгч байхгүй шүү дээ .

  • Anonymous (May 10, 2013 11:34:05 am )

    Гарвард төгслөө гэнэ курс дуусгасан байдаг ардчилал байгууллаа гэдэг анархизмыг зэрлэг капитализмтай нь амилуулсан харагдана ард түмнээ бодлоо гэнэ амьтан болгож хошгоруулна гудамжаар цуврах гуйланчдыг хар хилээр гадагшлах нүүрсийг тоол жийпээр ганграх луйварчдыг ажигла хог ухах иргэдийг тоол тэгээд чи элбэгдорж нэж хуц

  • Anonymous (May 10, 2013 11:50:12 am )

    Zvger zail,zaiga taviad og ,tegvel ard tvmen Setgel ni amarna gd

  • Anonymous (May 10, 2013 11:51:24 am )

    Zvger zail,zaiga taviad og ,tegvel ard tvmen Setgel ni amarna gd boddo

  • Anonymous (May 10, 2013 11:55:38 am )

    Элбэгдорж гарах нь тодорхой Бат эрдэнэ аваргал лав өрсөлдөгч биш

  • Anonymous (May 10, 2013 12:50:48 pm )

    авилгатай тэмцэж байгаа зүтгэл чинь л таныг гоё харагдуулна харин алтанхуяг баярцогт хоёртой хариуцлага тооцож чадвал жинхэнэ гоё харагдана даа

  • Anonymous (May 10, 2013 12:53:38 pm )

    харж л байя даа. …

  • Anonymous (May 10, 2013 2:02:14 pm )

    ман НАМЫН УНАСАН ТҮҮХИЙГ ДМВТААД БАЙВАЛ АН НАМД ГЭГЭЭТЭЙ ЗҮЙЛ БҮДГЭРЭХ НЬ ОЛУУЛАА БОЛООД ИРЭХЭЭРЭЙ Л НЭГ БИШЭЭ ХУРЛЫГ ХАРЖ СУУХДАА ГОЁ ҮГ ОЛЖ ЯДАН МАГТАХАД ӨМНӨӨС НЬ ИЧИХ ШИГ МЭДРЭМЖ ТӨРСӨН ШҮҮ ДАВСЫГ НЬ ИХДҮҮЛСЭН ХООЛЫГ ИДЭЖ ЧАДДАГГҮЙ БИЗ ДЭЭ нАМЫНХАН НЬ ЭЛБЭГЭЭД ШАВАР БОЛОХ БИИ ВИИ

  • Anonymous (May 10, 2013 2:10:58 pm )

    elbegeeg demjij bna.eronhiilogvh naraas elbegdorj shig shiidemgii ajilasan eronhiilogch baihgui shuu dee.ter ih yum hiij bna shuuhiin shinetgel,avilgachidtai hiih temtsl ter bugd ni odoo neeh medegdehgui baicaach eh suuriig ni zov tavij bna.heden jiliin daraa elbegeegiin gavya garna.

  • Anonymous (May 10, 2013 2:14:22 pm )

    Намын их хурал уу, Элбэгээг зад магтах шоу юу сайн ойлгоогүй…хурал гэмээргүй л юм болоод дууссан..жирийн гишүүдээс төлөөлөгчдөөс нэг ч хүн санал бодлоо хэлээгүй..

  • Anonymous (May 10, 2013 2:22:54 pm )

    ардчилсан намынхан арай дэндэж байна. Идэж уух, албан тушаал бэлэглэх, ах дүү нараа албан тушаалд шургуулах, авилга хээл хахууль, шударга бус байдал гээд муу болгон цэцэглэж байна. Хүчтэй хяналт хэрэгтэй байна даа. ээ халаг гэж….

  • Anonymous (May 10, 2013 5:16:34 pm )

    Сайн яваа нэгэндээ бүү атаархцгаа.Энэ хэдхэн мөрийг хальт мулт бичсэн нөхөр өөрийгөө гайгүй сэтгүүлч болчихлоо гэж эндүүрээд байгаа юм биш үү

  • Anonymous (May 10, 2013 5:26:02 pm )

    Nuuts sanal huraah baisan yum . estoi ursuldugchgui kommunizm shig

  • Anonymous (May 10, 2013 5:46:03 pm )

    Kkkk sain¿??????? Eh oron gazar nutgaa l sain zarj yavaa daa ene bid hoer ene novsh shig eh oron ard tumnee hudaldaj amid yavahaar eh oron gazar nutgiinhaa toloo temtsej yavaad uhsen ni deer jishee ni kaddafi shig

  • Anonymous (May 10, 2013 5:55:43 pm )

    elbegdorj chi uuruu hereggui

  • Anonymous (May 10, 2013 6:26:17 pm )

    нэг юмыг олон дахин ярилгүй арга замаан олсон хойно ард түмэндээ таниул арга замаар бүрэн олоогүй байж/гарцаан/ ярьчихаад тэр чинь л таныг үлгэр ярьдаг энэ тэр болгочихоод байгаа юм. хэнээсч болсон болгоныг бүү нуу хэнд ч бүү бялдуучил таныг тойрсон болгон бүгд л луйварчид шүү дээ.хээл хахуул, албан тушаал эрх мэдлийнхээ цар хүрээгээр хөрөнжсөн хүмүүс шүү дээ.та нөхөд шиг эрх мэдэл байсансан бол ээдээ ард түмэн чинь бүгд баян болно.амьдрал нь дорой,мөнгөгүй,өнгөгүй байгаа нь бүгд л та нараас болсон.яагаад гэвэл та нар хууль ярьж,мэдэрүүлж,үзүүлж дараад байгаа шүүдээ.энэ хууль нь та нарт үйлчилдэггүй.ад чөтгөрийн хүчээр жаахан боссон болгоныг дардаг шүү дээ

  • Anonymous (May 10, 2013 6:30:27 pm )

    ebeeg demjij bn

  • Anonymous (May 10, 2013 6:33:21 pm )

    goyo goyo elbegee bol uhamsartai hun baterdeniig gants ch muulaagui bhd soninuud ih tevdej bn lee dee !!!!!!esreg neg bicheed l nogoo talaas n neg bicheed l baterdeniig bas muulj neg bicheed l avilgachid ih l mongotei bn lee dee!

  • Anonymous (May 10, 2013 7:15:34 pm )

    Элбэгдорж шинэ “Ашигт малтмалын хуулинд” төрийн эзэмшлийн хувийг “ор байхгүй 0 ” болгосон ямар учиртай байна аа? Мөн шинээр нэмэгдэгдэх стратегийн 39 ордыг оруулахгүй болгохоор хийсэн байсан. Элбэгдорж буруу бүтэцтэй эдийн засаг болох “Уул уурхайн” гадны колончлолын хөрөнгө оруулалтыг их дэмжиж байгаа. Мөн Оюутолгойг ҮАБЗ-өөр оруулан батлуулж байсан. Бид хүний “үг хэлийг” биш “үйлдэлийг харах хэрэгтэй.

  • Anonymous (May 10, 2013 7:18:51 pm )

    Ерөнхийлөгч Монгол улс даргын биш хуулийн засаглалтай боллоо гэж яаж хэлж чадаж байна. Тийм л хуулийн засаглалтай болсон юм бол тэр Увсын гишүүдээ шударга шүүх нь яасан юм. Энхбаярт ямарч нотлох баримт байхгүй байхад тулгаж ял хүлээлгээд л. Увсын гишүүд нотлох баримт хангалттай байхад хэрэгсэхгүй болгоод л.Энэ цаг үед ажиллаж байгаа шүүгч нар Элбэгдоржийн томилсон шүүгч, прокурорууд байгаа. Саяхан бас шинэ хууль хэрэгжиж эхлэхээс өмнө “Дээд шүүх”-ийн 8 хүнийг УИХ-аар оруулаад батлуулж авсан. “Ардчилагч” гэж байгаа Элбэгдорж өөрөө “Үндсэн хуулинд гэм буруу нь тогтоогдсон хүнийг гэм хэрэгтэн гэж үзнэ гэсэн” зарчимыг мэддэг хүн үү? Аль эсвэл мэдэн будилж өрсөлдөгчөө “Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө шударга биш аргаар дарж байна уу? Энэ дэлхий дээр төгс нийгэм хаана ч байхгүй. Монгол улсыг Энхбаяр зөвхөн муу муухай болгосон гэж “Хаяглах” гэвэл өрөөсгөл ойлголт. Аливаа ямар ч улс орон ийм замыг тойрч гараагүй. Монголчууд бид ардчилсан улс мөн л юм бол аливаа зүйлийг хууль эрх зүйн талаас нь баримттай зүйл дээр тулгуурлан ярих зүйтэй болов уу?

  • Anonymous (May 10, 2013 7:36:36 pm )

    ELBEGDORJIIG DEMJEY DOO!

  • Anonymous (May 10, 2013 8:02:25 pm )

    2.7 хүнийг биеийн бяраар биш ,ухааны бяраар авч явна .амжилт ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ

  • Anonymous (May 10, 2013 8:13:07 pm )

    еронхийлогчдоо амжилт хусье Улсын еронхийлогч улс эх орны толь Монгол шиг хогжиж байгаа оронд хойшоо биш урагшаа ирээдуйгээ хардаг боловсролтой ухаалаг алсын хараатай хун хэрэгтэй . аварга ч 2000онд л дээд боловрол гэдэг юмыг авсан байх даа арай ч биш ээ голж байна

  • Anonymous (May 10, 2013 8:55:28 pm )

    Ene 2 halz yariltsalgannd orno biz dee,buur neg bish udaa

  • Anonymous (May 10, 2013 10:26:52 pm )

    zochin
    bidend reklamnii erunhiilugch hereggui. ouniih ni shudraga. zugeer l reklam

  • Anonymous (May 10, 2013 10:40:09 pm )

    ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.

  • Anonymous (May 10, 2013 10:41:09 pm )

    эх орон ард түмэн үр хүүхэд тэдний хойч ирээдүй болсон газар нутаг эд баялагаа боддог жинхэнэ монгол хүмүн хэрэгтэй байгааг ойлгооч дээ миний ард түмээн

  • Anonymous (May 10, 2013 11:51:33 pm )

    амжилт хүсье

  • Anonymous (May 11, 2013 8:16:24 am )

    цалинтай хошгирсон гарууд мэр сэр байх юмаа.

  • Anonymous (May 11, 2013 8:36:30 am )

    ЭЛБЭГДОРЖОО, БАЯРЦОГТОО ШУДАРГА БАЙЯ АААА, ШУДАРГА БАЙЯ!!!!!! Монгол Улсын Ерөнхийөлгч Б. Батэрдэнэ

  • Anonymous (May 11, 2013 9:39:40 am )

    Элбэгээ шударга байцгаая гээд байсан хаа байна аа. Бидний ойлголтоор бол шударга гэдэг арай өөр баймаар. Ард түмнээ алагчлаагүй бол ядаж болно. авилгад ардчилсан намаас шалгагдах хүн нэгээхэн ч байхгүйд бид итгэхгүй байна. Ард түмнээ талцуулан урьд хожим байгаагүй ахуур хагаралдууллаа, эв нэгдлийн билэгдэл хаачив? олон улс орноор хэсч Өөрийгөө л зад рекламдлаа. монголд юу бүтээсэн бэ?

  • Anonymous (May 11, 2013 8:51:08 pm )

    Tarvagan sureg sureg surgeeree hoshgiroh yumaa. chaavaas daa tairdsan hund ingej zutgej bh gj. neg l odor ta nar hohsgirch tarvaga bolsnoo oilgono doo

  • Anonymous (May 11, 2013 9:09:55 pm )

    Батэрдэнэ юм ойлгохгүй ээ энхбаярд өршөөл үзүүлээд л 4 жил дуусна ха ха

  • Anonymous (May 11, 2013 9:54:40 pm )

    МАН -Д НЭР ЦЭВЭР ХҮН АЛГА ГЭЖ ҮҮ ,,НААД АВРАГА ЧИНЬ ХЗХ -ХЭДЭН ЗУУН САЯ ,ЭРДЭНЭТИЙН ,,СПИРТИЙН,МОДНЫ ЛУЙВАР ГЭЭД ЯВААД БНА ШҮҮ ,,ГЭМГҮЙ ГҮНДҮҮГҮЙ ЮМ ШИГ ЦАРАЙЛЖ БГААД ЗАЛЬТАЙ ХИЙДЭГ, ЭЛБЭГДОРЖ МЭДЛЭГ УХААНЫ ЦАР ӨНДӨР ГОЛ НЬ ЗОРИГТОЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ДАХИН ОЛДОХ БОЛОВ УУ ДАА

  • Anonymous (May 11, 2013 9:58:34 pm )

    elbgee chi tertei tergui ylagdna hudalch hiisen ym ych bhgui baterdene avragaa amjilt unheer avilgaltai temtsej bga ym bol bayrtsogtiig achaad yvaach tegvel bas erunhiilugch bolj medne hudlaa avilgaltai temtshee bolieee shudrag baiyaaa bat erdene avragaa ta garna sh uu\

  • Anonymous (May 11, 2013 11:05:18 pm )

    ЭЛБЭГДОРЖОО, БАЯРЦОГТОО ШУДАРГА БАЙЯ АААА, ШУДАРГА БАЙЯ!!!!!!

  • Anonymous (May 12, 2013 2:36:52 am )

    odoo elbegdotj hereggvi uur erunkhiilugch heregtei AN-IIN ABILGACH LYIBARCHIDAD hyatadiin mongol ter bymtan bayrtsogtod hyyli vilchildeggvi bysdad bol erlege

  • Anonymous (May 12, 2013 8:28:44 am )

    Одоо болсон ЭЛБЭГДОРЖ хэн бэ гэдгээ харуулсан.ард иргэдийн амьдрал дээшиилж сайжирсангүй,уул уурхай баялагаа гадныханд алдчихаад ядуу ард иргэдийнхээ зовлонгоор шову хийдэг хошгоруулагч одоо хэрэггүй.бид зурам,тарвага болсон,одо үгүй??????

  • Anonymous (May 12, 2013 8:36:40 am )

    ядарсан ард иргэдийнхээ зовлонгоор шову хийдэг хошгорууллагч одоо хэрэггүй,бид зурам,тарвага болж нүхэнд амьдарсаар байх уу? одоо үгүй.уул уурхай баялагтай эзэн болж 1000.000 төг.ний дундаж цалин авч амьдармаар б.а ????????????????

  • Anonymous (May 12, 2013 8:49:49 am )

    жинхэнэ бодит амьдралыг ойлгодог эх орон,ардынхаа төлөө зүтгэж гадна дотоодын нохойнуудаас баялагаа авч,ард иргэдээсайхан амьдруулж чадах б.бат-эрдэнэ аваргаа сонгоё.багабанди,цагаан,ганболдын оюу толгойгоос/бидний/цалинжсан мөнгийгхураах

  • Anonymous (May 12, 2013 8:57:22 am )

    elbegeeg demjij bna iim eronhiilogch urid n baigaagui

  • Anonymous (May 12, 2013 11:54:25 am )

    tarvagan sureg olshirohoor belcheer us talhlagdaj gan gamshig nuurledeg. uchir ni ted zovhon oorsdiin idej uuhiig urital bolgodog gazriin amitad shuu dee

  • Anonymous (May 12, 2013 1:53:45 pm )

    er n huniig tarvaga gj doromjiloh n ymar es zui ve? bas notolgootoi bj huniig gujirden gutgeerei dee!ardiin namiin eronhiilogch yum hiivel duugai bolchikdog ardchilsan namiinh bvl oriloldood bdg yasan judaggui muuhai humuus ve?ta nariig 17n jil hu nam udirdaj guilgachin bolgoo biz dee!avilgalch zysardagch aluurchin namiinhan l iim bolgoo biz dee!yundaa uurlaad bgaan?tiim l yum bol ter bayar sy batbold badamjunai m.enhbold nymdorj demberel geed humuusiigee doromjildoo chadahgui l bhgui yu?

  • Anonymous (May 12, 2013 1:58:37 pm )

    ta nart amniihaa zorgoor yridag erhcholoo olgoson eronhiilogchoo doromjilson yasan muuhai mongol hun be?muuhai mongol humuus gehdee olon bish l dee!hiimori chin myydna mongolchuudaa!ingej zohisgui hudlaa huniig doromjilj gutgej bhaar zugeer l songoltoo hiichik tgd l haray!baterdened ch gesen sain muu yum bgaa bas l daraa n baterdeniig teneg maanag hytad geed doromjilohuu?bitgii iim archaagui doroi es surthuuntai bai l daa!mongolchuud tenger zayatai uhaantai humuus bsn yum shuu!

  • Anonymous (May 12, 2013 2:19:14 pm )

    enhbayar baterdeniig urvagch gedgiig n udvaliig demjisneeree oilguulav!

  • Anonymous (May 12, 2013 2:46:33 pm )

    тарвага том ,жижиг гэж бичээд бгаа нөхдүүд тархины тураалтай ,сэтгэхүй ядуу бна даа ,,,,,,, 2,7 сая хүнийг биеийн бяраар биш ухааны бяраар авч явах бх даа

  • Anonymous (May 12, 2013 7:28:26 pm )

    odoo udval garch irsen udvaliig haraagaach????/<<,,,<,,?

  • Anonymous (May 12, 2013 7:29:11 pm )

    muuldag humuus haachikvaa?

  • Anonymous (May 12, 2013 7:29:32 pm )

    muuldag humuus haachikvaa?hehe

  • Anonymous (May 12, 2013 7:39:48 pm )

    udvaliig demjvel yasiin be? ingehed uhaantai emegtei sdee!

  • Anonymous (May 12, 2013 7:41:29 pm )

    udvaa egchiigee demjey!hooy!

  • Anonymous (May 13, 2013 4:15:05 am )

    EMEGTEI HUN ANH TURUU ERUNHIILUGCHID NER DEVSHIJ IH BILIG DEMBERELTEI YAVDAL BOLJ BAINA SHUU…SONGOGCHID OO…..!!!!!!!!!

  • Anonymous (May 13, 2013 12:07:23 pm )

    баярцогтын асуудал,ерөнхий сайдын 17 тэрбумын асуудал, батхүү, зоригт гээд сонгуулийн луйвар ах дүү нарта а лбан тушаал өгч багаа зэрэгт “шударга” гээд донгодоод байдаг ерөнхийлөгч хаана байна. Ингэж шударга царайлж, цаанаа жинхэнэ шударга бус бүхнийг злхион байгуулж байдаг байхгүй юу.

  • Anonymous (May 13, 2013 7:31:32 pm )

    zass duugai bai enhbayart buur ih no bii suu!!!!!!!!!

  • Anonymous (May 14, 2013 8:04:31 pm )

    unendee olon eejuudiin setgeliig gonsoilgoj,mongol ehees turuugui yum shig mongol hun chanaraa aldsan ene hun bidnii umnu ymar ih nugelten bilee.Shiree suudal,erh medeld ni duldailan ter l erh medliig husegchid l tuuniig toiron hureelehees bish ard tumen bid uuriin gesen uhaan, zorilgo.eh oron, gazar shoroo, ur huuhdiinhuu tulee hen ni hen be gedgiig ylgahtaigaa.Shudraga… gej yrisaar 4 jil mongoliig yostoi l elgeer ni mulhuulj,archaagui baidald hurgesniig ni humuus Shudraga heleechee.Uchiraa medeh humuus ELDEGIIG SONGOH NI BUU HEL TSEERLEH BOLSNIIG NUUH YUN

antalya rent a car