Топ моделиуд дундаа хамгийн өндөр боловсролтой нь гэгддэг О.Уянга “Гоёл-2009” наадмаас “Топ модель” гэх шагналыг хүртсэн даруйдаа Сингапур улсыг зорьсон билээ. Бусдыгаа бодвол аль нэг улстөрч, бизнесмэнтэй нэр холбогдож байгаагүй тэрээр нилээд “халуухан” дурлалтай учирч байсан нэгэн гэнэ. Түүний дурлалт хар хүү нь “Шилмэл загвар” агентлагын загварын дамжаанд элсэн орсоноор тэдний хайрын романс эхэлжээ. Тэр үед О.Уянга “Шилмэл загвар” агентлагийн тайзны алхааны багшаар ажилладаг байсан бөгөөд багш шавийн харилцаагаа умартан шавьдаа дурласан нь олон хүний “овоо хараанд” өртөж эхэлсэн аж. Сургалт нь дуусч шавь нар нь шалгалт өгч “анхны” тайзан дээрээ гарах үед ч шалгалтын комисс дунд байлгүй хайрандаа “халууран” алга болсон тэрээр “галзуу” дурлалаасаа болж захиралдаа ч “донгодуулж” байсан удаатай. Гэвч олон хүний анхаарлыг татаж, дуулиан шуугиантайхан эхэлсэн тэдний хайрын түүх ч удаан үргэлжлээгүй бөгөөд тал талын “шахалтаас” болж цааш үргэлжлэх боломжгүй болсон гэнэ. Тиймээс л топ бүсгүй хилийн дээс алхаж, хайрын түүхээ мартан, хичээлийн мөр хөөхөөр шийдсэн юм билээ.
А.Солонго
Холбоотой мэдээ
Comments are closed.