antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 9, 2013 4 comments

Зарим бараа бүтээгдэхүүний үнэ буурчээ

нийтлэсэн Admin

850bcfc597a9248dbigНийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ тавдугаар сарын 2-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 17 нэрийн барааны үнэ тогтвортой, 11 нэрийн барааны үнэ буурчээ.

Тухайлбал, махны үнэ 2-р долоо хоногт хонины ястай нэг кг мах дунджаар 8088 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 8857 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар буюу 14 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 0.9 хувиар буюу 89 төгрөгөөр буурсан байгаа аж. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Барс” хүнсний захад хамгийн хямд буюу 7700 төгрөг, “Меркури”, “Таван Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 10000 төгрөг байжээ. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин хонины цул махны үнэ 0.4 хувиар буюу 33 төгрөгөөр буурсан байв.

Харин нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт гурилын үнэ дээд зэрэг нь 930-1050 төгрөг, 1-р зэргийнх 600-800 төгрөг, 2-р зэргийнх 500-600 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 930-аас 1000 төгрөгний үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурил 950 төгрөг, 1-р зэргийн гурил 650 төгрөг, 2-р зэргийн гурил 500 төгрөгөөр тус тус зарагдаж байна.
Төмс, хүнсний ногоо өмнөх долоо хоногтой харьцуулахад байцаа 0.1 хувиар буюу 2 төгрөгөөр, манжин 7.1 хувиар буюу 114 төгрөгөөр өсч, харин монгол лууван 6.6 хувиар буюу 82 төгрөг, хятад сонгино 1.4 хувиар буюу 20 төгрөгөөр тус тус буурчээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (May 09, 2013 3:38:27 pm )

    Болиоч дуу жаахан амьдралтай юм бичээч цаана чинь махны үнэ талийж өгч байна тэгэхэд буулуу гээд байгаа юм шүүв

  • Anonymous (May 09, 2013 3:50:37 pm )

    mahnii une 14 togrogoor buuhiig une n hymdarlaa gehiin.ichihed yanaa.ymar tonnoor n abah bish. doromjlohiin.

  • Anonymous (May 09, 2013 4:43:21 pm )

    arai dendnee nemeh yedee aimar nemdiin bj 10 20 togrogoor buuruuldagn yamar uchirtam be arai denduu yum

  • Anonymous (May 09, 2013 9:03:05 pm )

    Germand 1kg ührii ysgüi ööhgüi har mah 3,39 euro bna maltai mongol ingej dooshoo oroh gej odoo nögöö törd suusan luiwarchid ni mahaaraa möngö oldog sanaagaan heregjüülej baigaa ym baihdaa max ünd ornoo gedeg dald luuwir shalgaachee

antalya rent a car