antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 9, 2013 1 comment

“Ахмадын орон сууц” хөтөлбөр батлагдлаа

нийтлэсэн Admin

oron   НИТХ-ын ээлжит хуралдаан нийслэлийн Төр захиргааны Хангарьд ордонд үргэлжилж байна.

Энэ удаагийн хуралдаанаар  “Ахмадын орон сууц” хөтөлбөр, “Улаанбаатар-орон сууц” сангийн журам батлах тухай,  80 бага сургуулийн барилгын байршил тогтоох болон НИТХ  дахь  МАН бүлэг,  МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс санал тавьсны дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, нийслэлийн 2013 оны Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, үр дүн зэрэг 6 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.

Дараалал ёсоор НИТХ дахь МАН-ын бүлэг 14 хоногийн завсарлага авч хойшлуулсан  “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд завсарлага авсан НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан бүлгийн байр суурийг илэрхийлж, “Ахмадын орон сууц-4000” хөтөлбөрийг 10 000 болгох, ахмадуудад түрээслүүлэх заалтыг хөнгөлттэй үнээр хувьчлах гэсэн заалт болгон өөрчлөх, 80 насаас дээш настай ахмадуудад нэг удаа төрөөс байр үнэ төлбөргүй  өгөх зэрэг асуудлыг хөтөлбөрт тусгахаар санал орууллаа. Мөн байнгын хороодын санал дүгнэлтийг танилцуулж, санал тус бүрийг хэлэлцэж, МАН-ын бүлгээс оруулсан зарим саналууд хөтөлбөрт тусгагдсан байгаа учир нэмж тусгах шаардлагагүй гэж үзлээ.  Нийгмийн бодлогын байнгын хорооноос оруулсан “Ахмадын орон сууц-4000” хөтөлбөрийн 4000 гэх тоог хасч,  өөрчлөх саналыг төлөөлөгчдийн олонхи нь дэмжиж “Ахмадын орон сууц” хөтөлбөр болгон өөрчиллөө. Ингэснээр уг хөтөлбөр 4000 гэх тоогоор хязгаарлагдахгүй бүх ахмадууддаа чиглэгдсэн хөтөлбөр болж байгаа юм. Энэ үеэр уг хөтөлбөрийг НИТХ-ын хуралдаанд өргөн барьсан санаачлагч нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ахмадын орон сууц хөтөлбөр нь ахмадуудаа чиглэсэн зорилтот хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн хүрээнд зөвхөн ахмадуудын орон сууц биш соёлын төв, үйлчилгээний төвүүд, чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэрлэг, талбайг цогцоор нь шийдсэн хороолол барина. Жилд 10–15 000 иргэн ахмад настны эгнээнд шилжиж байна. Тиймээс бид хямд өртөгөөр түрээслэх зарчмаар ахмадуудаа орон сууцанд оруулах хэрэгтэй. Бусад улс оронд өндөр настнууддаа яаж анхаарал хандуулж байгаа билээ. Олон жил орхигдсон буурлуудаа бид зайлшгүй анхаарал хандуулж энэ хөтөлбөрийг батлах шаардлагатай байна” гэж онцлон хэлсэн юм. Ингээд “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг батлах эсэхээр санал хураахад төлөөлөгчдийн олонхи нь дэмжсэнээр уг хөтөлбөр 14 хоног хойшилсны эцэст батлагдлаа. Мөн “Улаанбаатар-Орон сууц” сангийн журмыг төлөөлөгчид дэмжин баталсан юм. Одоо НИТХ-ын ээлжит хуралдаанаар “80 бага сургуулийн байршлыг тогтоох”  тухай асуудлыг хэлэлцэж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (May 09, 2013 4:35:40 pm )

    ман _ муу новшнууд хэдий болтол гай болох гэсэн хархнууд вэ өөрсдөө юу ч хийхгүй зөвхөн хүнд нийгэмд гай түй болж байгаагаа мэдэхгүй л байгаа юм байх даа

antalya rent a car