antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 9, 2013 Comments are off

Сүүлийн таван жилийн судалгаагаар сүрьеэ эрчимтэй буурч байгаа гэв

нийтлэсэн Admin

y11Монгол Улсын Сүрьеэтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хамтарсан үнэлгээний баг өнөөдөр сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний стратегийн хэрэгжилтэд хийсэн дунд хугацааны хөндлөнгийн үнэлгээний үр дүнг хэвлэлийнхэнд танилцуулав.

Хурлыг нээж Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэлсэн үгэндээ “Өнгөрсөн хугацаанд бид чамлахааргүй амжилтанд хүрч, сүрьеэгийн өвчлөл сүүлийн 5 жилд эрчимтэй буурч байгаа боловч эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа нь тулгамдаж буй асуудал болоод байгаа”-г онцоллоо.

ДЭМБ-аар ахлуулсан олон улсын зөвлөхүүдийн баг сүрьеэгийн мэргэжилтнүүдтэй хамтран 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 8-ны өдрүүдэд үндэсний болон олон улсын хэмжээнд сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх ажилд тавьсан зорилтуудын биелэлт, явцыг үнэлсэн байна. Монгол Улсын Сүрьеэтэй тэмцэх хөтөлбөрт 2008 онд анхны хамтарсан үнэлгээг хийж байсан бөгөөд үүнээс 5 жилийн дараа дахин үнэлгээ хийж байгаа нь энэ юм.

Хөндлөнгийн үнэлгээгээний дүгнэлтээр “Монгол улсад хэрэгжүүлсэн сүрьеэтэй тэмцэх үндэсний хөтөлбөр нь энгийн болон олон эмэнд тэсвэртэй сүрьеэг оношлох, эмчлэх тал дээр томоохон ахиц дэвшил гарсан байна. Гэхдээ сүрьеэгийн өвчлөл нэмэгдэж байгаа нь оношилгоо, эмчилгээний тохирсон арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна” гэжээ.

Хурлын үеэр сүрьеэгийн илрүүлэлтийг сайжруулах, өвчтөнүүдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэхийг багасгаж, амбулаторийн эмчилгээ рүү тодорхой үе шаттайгаар шилжүүлэх, олон эмэнд тэсвэртэй сүрьеэг оношлох шинэ, хурдавчилсан аргуудыг нэвтрүүлэх, тандалт судалгаа, болон аймаг дүүргүүдэд хийх дэмжлэгт хяналтын ажлыг эрчимжүүлэх, халдвар хяналтын нөхцлийг бэхжүүлэх зэрэг бусад зөвлөмжүүдийг гаргаж холбогдох газруудад хүргүүлэхээр болсон байна.
Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car