МҮАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд намын дарга М.Энхсайханыгаа Ерөнхийлөгчийн сонгуульд “сойх” шийдвэр гаргасан. М.Энхсайханы хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдэг бол шинэхэн, сонихон зүйл биш гэдэг нь мэдээж.
Тэрбээр Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж байсан. Гэхдээ энэ удаагийнхаас ялгаатай нь тэр үед М.Энхсайхан Ардчилсан намын даргаар Р.Гончигдоржийг хүлээн зөвшөөрснийхөө хариуд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг олж авч байсан юм. Тухайн үед нам нэгт нөхөд нь М.Энхсайханыг эзгүй хойгуур ҮЗХ-ны хурлаа хуралдуулан намын даргын албан тушаалаас нь огцруулж, Р.Гончигдоржийг намын даргаараа сонгож байсан байдаг. Ийм зүйл болохыг урьдчилан таамаглаж байсан М.Энхсайхан Монголд эргэж ирэнгүүтээ намынхаа нөхдийг “Хууль бус шийдвэр гаргасан” гэж үзэн шүүхэд гомдол гаргаснаараа байгуулагдаад удаагүй байсан “Эх орон-Ардчилал” эвслийг тараасан гол буруутнаар нэрлэгдэхэд хүрч байсан билээ.
Гэсэн ч тэрбээр намын даргаар Р.Гончигдоржийг хүлээн зөвшөөрөхгүй шантаажилсныхаа хариуд Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвших эрх буюу Ардчилсан намынхны “өгөхийг хүсээгүй бэлэг”-ийг өвөртөлж байсан гэдэг.
Харин энэ удаад бол Ерөнхийлөгчид нэр дэвших болсон түүний түүх өмнөх өөсөө огт өөр. Өөрийнх нь байгуулж, “өрх, үүд”-ийг нь татсан МҮАН-д түүнээс өөр лидер байхгүй учраас М.Энхсайхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээс өөр хувилбар байхгүй гэхэд болно. Гэхдээ энэ бүхнийг “ирэх баасан гарагт болох Бүгд хурлаараа баталгаажуулна” гэж МҮАН-ын гишүүд мэдэгдэж буй. Хэрэв МҮАН-ын гишүүд М.Энхсайханыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр батламжилбал энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль сонирхолтой өрнөх магадлал өндөр юм. Учир нь М.Энхсайхан Ардчилсан намаас нэр дэвших нь тодорхой болсон одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүчтэй өрсөлдөгчийн нэгээр тодрох нь гарцаагүй юм. Тэрбээр Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуульд тухайн үеийн МАХН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан Н.Энхбаярын хүчтэй өрсөлдөгчөөр тодорч байсныг хүмүүс мартаагүй байх. Гэхдээ түүний хамгийн том алдаа нь “Эх орон-Ардчилал” эвслийг задлахад гол үүрэг гүйцэтгэсэн явдал нь. Өөрөөр хэлбэл, тухайн үед нөхцөл байдал М.Энхсайханы талд гэхээсээ илүүтэй Н.Энхбаярын талд байсан учир тийм асуудал үүссэн гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг юм билээ. Нөгөөтэйгүүр, Ардчилсан намынхныг “Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах гэж зүтгэхээсээ илүүтэйгүүр намынхаа дотоод дахь хурцадмал байдлыг намжаахыг хүссэний үндсэн дээр М.Энхсайханыг золиосолсон” гэлцэх нь ч бий. Тиймээс түүний “эвслийг задалсан” гэх дээрх алдааг тодотгохын хэрээр Ардчилсан намын нэр дэвшигчид өгөх сонгогчдын санал хуваагдаж, Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаяр илт давуугаар ялалт байгуулсан юм. Тухайн үед сонгуулийн дүн урьдчилсан байдлаар гараагүй байхад М.Энхсайхан, Н.Энхбаярт баяр хүргэж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан хурал хийж байсан удаатай. Энэ бүхэн нь намынхныхаа төлөвлөгөө болон өөрийн буруу үйлдлийг мэдэрснийх ч байж болох талтай.
Тиймээс л М.Энхсайханыг “Ерөнхийлөгчийн 2013 сонгуульд өрсөлдөхгүй. Ердөө л Ц.Элбэгдоржийг шантаажилж байна” гэсэн утга бүхий мэдээллийг цацаж эхэлсэн бололтой юм. Харин М.Энхсайханы хувьд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан ч бай, ялагдсан ч бай өрсөлдөж, Ардчилсан намаас өөр намд ч гэсэн ардчилал бий гэдгийг харуулах зорилготой гэсэн. Энэхүү зорилгоос нь гадна одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос хариугаа авах гэсэн чин хүсэл эрмэлзэл нуугдаж байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Учир нь тэрбээр Ерөнхийлөгчийн 2005 сонгуульд өөрийг нь дэмжээгүй тухайн үеийн нам нэгт нөхөд буюу одоогийн Ардчилсан намынхан болоод одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос хариугаа авах хүсэлтэй байгаа ч юм билүү хэн мэдэх билээ. Үүний тулд тэрбээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд л хангалттай гэж үзэж байгаа бололтой. Учир нь М.Энхсайхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших аваас Ардчилсан намаас нэр дэвшигчийн саналыг хуваана гэдэг нь тодорхой болоод байгаа юм. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших нь тодорхой болсон. Түүнд дургүй хүн тийм ч цөөхөн биш. Тиймээс М.Энхсайхан Ц.Элбэгдоржид дургүй хүмүүсийн сонголт болж таарах гээд байгаа юм.
Р.Сарангоо

Эх сурвалж: ipost.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 08, 2013 10:09:05 am )
enkhsaikhan devsheed elbegeegiin sanaliig bish baterdene gishuunii sanaliig khuvaakh baikh kkkkk
-
Anonymous (May 08, 2013 10:28:48 am )
Ene davarsan Аrdchilsan ham oorsdoo ih mundag geed bgaa ter bayartsogtoo, uls ornoo baritsaand tavij bgaad hamgaalsan hurtsaa, ter altanhuygaa, yaaj ch chadahgui baij hudlaa betgii jujig toglood baij uz odoo huchiig n joohon huviaarlahgui bol duraaraa durgij dund chomgooroo narigaj duuslaa elbegdorj besh bol hen ch bolson yaah ve ard tumen
-
Anonymous (May 08, 2013 11:04:10 am )
УИХ-д ҮЗээд олигтой санал аваагүй баагий амжих уу?
-
Anonymous (May 08, 2013 12:41:48 pm )
Энхсайханыг ерөнхийлөгчид нэр дэвшихийг дэмжиж байна..
-
Anonymous (May 08, 2013 12:47:22 pm )
Энхсайханыг ерөнхийлөгчид нэр дэвшихийг дэмжиж байна..2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд энхсайханыг нэр дэвшиж байхад манай ан-ын удирдлагууд материалыг нь шуурхай тараахгүй гэх мэтээр ямар нэг ач холбогдол өгөхгүй байгаа нь шууд харагдаж байсан..үнэхээр харамсмаар гайхмаар байсан.
-
Anonymous (May 08, 2013 12:53:59 pm )
ìàø èõ äîòóóð òàìèðòàé õîðîí ñàíààòàé õ¿í äýý ãàäíààñ íü õàðààä ñàéí òàíèãäàõã¿é áè îëîí æèë íºõºðëñºí õ¿í äýý ýíý ãàðàõã¿é õ¿ì¿¿ñ ¿¿íèéã ãàäàðëàíà ÀÍ-ñ ÿàãààä ãàðëàà ýíý õýðýã¿é õ¿í ¿¿íèéã îð òàñ ìàðòààðàé
-
Anonymous (May 08, 2013 1:00:57 pm )
dEMJIJ BNA AA. AMJILT HUSIE. sONGUULIIN SANALIIN HUUDSIIG GARAAR TOOLOH HEREGTEI.
-
Anonymous (May 08, 2013 1:06:39 pm )
UNEHEER ZOV SONGOLT SHUU TER UED ARDCHILSAN NAMIINHAN UNEHEEER HOGIIIN BAIDAL GARGAJ BAISAN SHUU .ODOOO BOL ELBEGDORJIIG BISH ENKHSAIKHANIIIG ARD TUMEN DEMJNEEE
-
Anonymous (May 08, 2013 5:24:23 pm )
enhsaihan chi mongold hereggui
-
Anonymous (May 08, 2013 5:46:07 pm )
Энхсайхан чинь хужаа биш бил үү
-
Anonymous (May 08, 2013 6:49:06 pm )
ganchan egedel yldeee enhsaihnii q-120 baigaa , elbegdorjiinh q-12 -l baigaa yyniig medej yneleh erh hi ard tymend l bii gehdee ard tymen maani habriin salhind hiiseh guylgar uutarhuu l yumuu daa
-
Anonymous (May 08, 2013 6:50:27 pm )
Онигооноос цаашгүй.МҮАН нэртэй хэд нь санал өгнө биз.Нэр дэвшсэн нэртэй шантааж хийж АН-ын засгаас дахин нэгэн албан тушаал авах гэсэн Мүан-ын нэгэн башир арга гэхүү дээ.МАХН- нь ч ялгаагүй. Улс төрийн аргаар албан тушаал авах эцсийн арга гэхүү дээ. МАХН-ын хувьд мөн шантаажилж ялтан Энхбаярыг суллулах бас нэг явуургүй улс төр гэхүүдээ
-
Anonymous (May 08, 2013 10:19:00 pm )
ЭНХСАЙХАН ГУАЙ ОДОО БОЛЬСОН НЬ ДЭЭР ДЭЭ .мҮАН-ХАН Ч ГЭСЭН ХАМЕЛЕОН ЗАНГАА ТАТМААР ЮМ.МАХН-хаа занг дагаж гэмээн юунд хүрэх болдоо
-
Anonymous (May 09, 2013 7:23:07 am )
Ner devahivel demjinee taniig
-
Anonymous (May 09, 2013 8:13:20 am )
De Bas urialj bn
-
Anonymous (May 09, 2013 8:13:51 am )
demjine ee
-
Anonymous (May 09, 2013 10:09:32 am )
enE UDAA elBEGDORJID HUND BAIH BOLNO. ugAASAA an-INHAN BOLON ELBEGEE HUDAA SHOWDAHAAS HETREHGYI BAINA. US HONZON AVAHAAS TSAASH YUM ALGA. NUGUU AUTOMAT MASHINAARAA LUIVARDDAGGYI YUM BOL ENKHSAIHAN YALAH NI BOLSOON.
uLS TURD TUUSHTAI BAIH GEDEG ASUUDAL UGAASAA TOHIRDOGGYI. TSAG YEDEE TOHIRCH AJILLAH NI MANAI ULS TUR BOLCHOOD BAINA SH DEE. -
Anonymous (May 09, 2013 12:42:37 pm )
enkhsaikhan ylahgui ni oilgomjtoi herin ebeed maani ikh shawar haana daa hagas sanaliig ni zulgaah bh daa
-
Anonymous (May 09, 2013 12:45:03 pm )
huuramch ardchilaliig ugui hiih heregtei enkhsaikhniiig demjij bna
-
Anonymous (May 09, 2013 12:49:42 pm )
enkhsaikhaniig demjij bna shuu
-
Anonymous (May 10, 2013 10:58:17 am )
Dulzen Enxsaixan odoo bolidooo xen ch uuriig ch n demjixgui Chinii surtalchilgaag xen xiixiin be gantsaaraa tsarialsan novsh.gants Tsolmon ni bas MAXN-d urvtsan yanadaaa.
-
Anonymous (May 10, 2013 1:37:31 pm )
dUR ESGEGCH aRDCHILAGCHIDIG BUGDIG N ALGA BOLGOH HUN…ENKHSAIHANIIG MASH DEMIJIJ BAIGAA, ER N YM OILGODOG NIIGMIN HUDULGUGCH HUCH, SEHEETNUUD BUGD DEMJIH BAIHA…GO FOR PRESIDENT!
22 Comments