antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 8, 2013 16 comments

Х.Баттулга Ц.Элбэгдоржтой өрсөлдөнө

нийтлэсэн Admin
527-1367892782middleЕрөнхийлөгч ухаан алдаж, Сайд нарын II эмнэлэпг хүргэгдсэн гэнэ. Гэхдээ энэ мэдээллийг АН-ынхан ихэд нууцалж байгаа тухай Төрийн ордноор жиргэв. Өнгөрөгч амралтын өдрүүдэд Төрийн тэргүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайд тэргүүтэй ардчиллынхан салхинд гарч, баярын хундага тулгасан юм байх.
Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас Б.Бат-Эрдэнэ нэр дэвшихээр болсон нь эрх баригчдын инээдийг хүргэж, оргилуун дарс яаран задлахад хүргэсэн бололтой. Гэтэл тэр өдөр халуун байсныг хэлэх үү, дээр нь баярласандаа байж ядсан зүрх нь зуу татсаны улмаас “дэлсэлж”, ухаан алдахад хүргэсэн байж болзошгүй талаар учир мэдэх хүмүүс хуучилж байгаа юм.
Юутай ч төрийн гурван өндөрлөг хамтдаа амралтын өдрийг өнгөрүүлсэн нь үнэн байж. Н.Алтанхуяг цахим хуудсан дээрээ “УИХ-ын даргын хамт нефть боловсруулах үйлдвэр, нүүрснээс бензин, дизель гаргах үйлдвэрийн ажлын явцыг сонслоо. Урагшилж байна” хэмээн бичсэн нь энэ бүхнийг гэрчлэх биз.
Гэхдээ өнөөдөр чухал өдөр. АН-ын ҮЗХ-ны хурал болж, нэр дэвшигчээ албан ёсоор тодруулна. Урьдчилсан байдлаар өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжиж ажиллана гэсэн улиг болсон хариулт Ц.Оюундарийн амнаас гарсаар байгаа. Гэхдээ ардчилсан зарчмаар энэ нэр хэнээр ч солигдож мэдэх нигууртай.
Ямартаа л Эбэ хуралд оролцогчдын олонхийн саналыг авч дөнгөх үү гэх басамжилсан асуулт фракцийнхны дунд аялж байна. Үнэн хэрэгтээ Цахиагийн хүүд намынхан нь тун дургүй. Ам нээх бүртээ муулж, уран үгнээс цаашгүй гэж шүүмжилдэг. Гэсэн ч энэ тухайгаа нүүрэн дээр нь хэлж чаддаггүй.
Намын даргаасаа эхлээд дэмий л үйлдлээрээ сөрөх гэж яддаг. Харин энэ удаагийн ҮЗХ-ны хурал нэлээд өвөрмөц болох шинжтэй гэж улс төр сонирхогчид таамаглаж байна. Учир нь Ерөнхийлөгчийн суудалд өрсөлдөх сонирхолтой цөөнгүй эрхэм энэ намд байгаагаас болж фракциудын дунд халуухан яриа өрнөх хандлагатай байгаа аж.
Өчигдөр орой бүх тохироо хийгдэж, фракциудаа хайрцаглачихаагүй л бол сонирхолтой үйл явдал халуухан өрнөнө. Албан тушаалын амттай болгоныг нь атгандаа оруулж байдаг “Алтан гадас”-ынхныг МоАХ-ынхан шүүмжилж, үзэлцэхээ өнгөрсөн долоон хоногийн чуулганы хуралдааны үеэр илэрхийлсэн.
Тэр ч бүү хэл, Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзэх эрхмүүд ч энэ намд олон бий гэнэ. Харин Н.Алтанхуяг хотын дарга Э.Бат-Үүлийг сойчих санаатай битүүхэн хор найруулж яваа. Өнгөн дээрээ Эбэ гэж байгаа ч өнгийгөөд харвал өөр хүний нэрийг өвөртөлчихсөн гишүүддээ “сурталчилж” байгаа дуулдсан.
Иймээс Цахиагийн хүүд эхлээд ҮЗХ-ны гишүүдээ хайрцаглах үг хэрэгтэй. Тэгж байж тэр санасандаа хүрэхэд нэг алхам ойртоно. Гэхдээ дахин нэр дэвшинэ гэж хөөрцөглөх өнөөгийн Ерөнхийлөгчийг буруутгах аргагүй. Үе үеийн Ерөнхийлөгч нар ганц удаа нэр дэвшээд ханаж байсан удаагүй түүхтэй юм хойно.
П.Очирбат, Н.Багабанди нарын хувьд аз таарч дахин сонгогдсон бол экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр азгүйтсэн юм. Хэрэв шатлалаар явдаг гэвэл Ц.Элбэгдоржийг азгүйтэл угтаж байж мэдэх л юм. Уг нь мань хүний тухайд дахин сонгогдохын тулд хүчтэй өрсөлдөгчөө намначихсан.
Дээр нь МАН-аас Б.Бат-Эрдэнийг их сунгаанд сойхоор болсон нь инээдийг нь хүргэж, өглөөний хөнгөн зууш шиг санагдаж буй. Иймээс сонгуулийн үр дүн түүний хувьд аль хэдийнэ гарчихсан. Ялагч нь тэр өөрөө. Ямартаа л одоо нүдээ бүтэн нээж, улсаа бүхлээр нь харж эхэлсэн гэнэ лээ.
Энэ тухай нийслэлийн иргэдтэй уулзах үеэрээ онцолж байсан. Тэгэхээр дахин сонгогдвол нэг хэсгийг нь биш нэлээд хүрээг хамарсан олон ажлыг хийх бололтой юм билээ. Тэгэхээр түүнд саналаа өгөх эсэхээ сайтар тунгаах хэрэгтэй болох биз.
Харин Х.Баттулгын хувьд намын дарга болж Засгийн тамгыг атгахыг хүсэмжилж байсан нэгэн. Харамсалтай нь Н.Алтанхуяг түүнд боломж гаргадаггүй. Биеэ, гэрээ зассан бизнесмэнд шинэчлэлийн Засгийн газрын тамгыг атгуулчихвал нүдээ олно гэж олон хүн дүгнэдэг.
УИХ-ын сонгуулийн өмнөх ҮЗХ-ны хурлын үеэр Х.Баттулга намын даргаа шүүмжилж, сонгогчдоос олон Like цуглуулж билээ. Харамсалтай нь, ҮЗХ “Алтан гадас”-ынхнаар дүүрэн тул дэмжлэг авч чадаагүй. Тэгээд ч сонгуулийн өмнө намын даргаа өөрчлөөд яах вэ гэсэн асуудлыг ярьж тохиролцсон гэлцдэг.
Ингэж Н.Алтанхуяг суудалдаа үлдэж, Ерөнхий сайд болсон юм. Нэгэнт Х.Баттулгад намын дарга болоогүй тул Төрийн тэргүүнд өрсөлдөөд үзэхэд яагаад болохгүй гэж фракцийнхан нь үзсэн бололтой. Иймээс мань хүнийг түлхүүрдэж, танхимаас нэрийг нь дэвшүүлэхээр болсон тухай шуугиж байна.
Гэхдээ “Алтан гадас”-ынхан Э.Бат-Үүлийг зүтгүүлэх үү, үгүй юү гэдэг нь эргэлзээтэй. Уг нь Р.Гончигдоржийг нэр дэвшүүлж магадгүй гэж байсан ч УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлсэн тул жагсаалтаас хасагдсан гэж тодотгож болно. Иймээс ҮЗХ-ны өнөөдрийн хурлын гол сэдэв Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёрын дунд өрнөх бололтой.
Л.Нинж 
Эх сурвалж: 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Anonymous (May 08, 2013 9:04:18 am )

    yun BAttulga we ih deed surguuli ch tugsuugui hun arai heternee Mongol odoo iim oyunii hoosrold orson yum uu yun Bat-erdene Battulga we

  • Anonymous (May 08, 2013 9:17:21 am )

    BATTYLGA BATERDENE 2 NEREE TATAA YAJ ELBEGEED HAWITAHAW DEE GARIG ANDYYRSAN UYM BNO BIZ

  • Anonymous (May 08, 2013 9:36:42 am )

    баттулга сайдаас жинхэнэ Монгол эр хүний уужим ухаан, алсын хараа, үг цөөтэй байгаа нь цаанаа л 1 удирдагчийн байр суурь харагддаг даа. Хэзээнээсээ Монголчууд эр хүн олон үгтэй чалчаа байхыг төдийлөн таашаадаггүй шүү дээ. баттулга сайд юмуу батэрдэнэ аварга 2-ын хэн нэг нь л ерөнхийлөгч болоосой билээ. Бид Монгол эр хүний жудагтай сайхан чанараар нь дэлхийд гайхуулмаар байна ш дээ. дэлхийд сүйд болоод байдаг дипломын боловсролоос монгол хүний уужуу холч мэргэн ухаан ямар байдгийг манай 2 бөх харин ч 1 харуулж чадна гэж итгэж байгаа шүү, тийм болохоор элбэгээ ах одоо баттулгыгаа дэмжээсэй билээ

  • Anonymous (May 08, 2013 9:48:06 am )

    elbegee huuramch har mashindaa naidaj bayarlaa yu.

  • Anonymous (May 08, 2013 10:11:18 am )

    баттулга наад нэдэн нөхөд чинь чиний мөнгөөр тоглож байгаад нэг л өдөр элдэвийн хэрэгт унгаад чамайг шоронд хийж чадах нөхөд шүү их өндөрт гарахгүйгээр ард олондоо хэрэгтэй гэсэнээ хийгээд болж өгвөл намдаа өгөх мөнгөө ард олондоо өгсөн шиг махныхаа үнийг буулагсан шиг байлдаа элийрсэн балаарсан элдэв хөшөө баримал ард олонд хэрэгүй шүүдээ тэд амилаж идэх хоол өмсөх хувцас өгөх биш дээ чи эднийг бодоход монгол ухаанаар арай л өөр шүүдээ энэ чанараа битгий алдаач одоо байгаа ажилаа аль чтөрд хийх ухаан чамд байгаа гэдэгт би хувьдаа итэгдэг аль болох улс төр биш улс ороноо гэсэн сэтгэлээр бусад нөхөддөө уриалаарай

  • Anonymous (May 08, 2013 10:11:59 am )

    гаалин жагаа

  • Anonymous (May 08, 2013 12:08:06 pm )

    Женко Баттулгыг дэмжиж байна, Монголд Элбэгдорж шиг ард түмнийг хошгоруулдаг, худлаа ярьдаг, ажил хийдэггүй хүн хэрэггүй.

  • Anonymous (May 08, 2013 12:08:43 pm )

    Женко Баттулгыг дэмжиж байна, Монголд Элбэгдорж шиг ард түмнийг хошгоруулдаг, худлаа ярьдаг, ажил хийдэггүй хүн хэрэггүй..

  • Anonymous (May 08, 2013 12:09:01 pm )

    Женко Баттулгыг дэмжиж байна, Монголд Элбэгдорж шиг ард түмнийг хошгоруулдаг, худлаа ярьдаг, ажил хийдэггүй хүн хэрэггүй…

  • Anonymous (May 08, 2013 1:53:56 pm )

    ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛД ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

  • Anonymous (May 08, 2013 2:10:58 pm )

    Elbegdorj ni ch bai battulga ni ch bai 2uulaa sain ulstorchid. Ali ni ch garsanuls orniihoo toloo yum hiine gj bodjiin. Harin bat-erdene ni arai garig anduurtsiimuudaa. МАН-хан бүр элэг доог болж гүйцлээ. Олигтойхон нэр дэвшүүлчих ч хүнгүй. Ард түмнийг аварга бөх нтр болхоор нь андуураад сонгочихно гэж л горидсон юм байхдаа.

  • Anonymous (May 08, 2013 4:19:13 pm )

    Дээд боловсрол ухаан гэдэг 2 өөр зүйл шүү.Ухааныг тэр дээд сургуульд чинь заадаггүй юм.

  • Anonymous (May 08, 2013 4:35:32 pm )

    Eldegdorjiig bur hezee ch demjihgui odoo yaya geheb Bat-erdeniig l demjihees gej bodoj blaa.harin battulga orsoldvol ergelzej teengelzehgui shuud songoltoo battulga deer hiine deee

  • Anonymous (May 08, 2013 5:42:08 pm )

    Элбэгээ бодвол Баттулга ч хамаагүй дээр шүү.Гэхдээ их шуналтай нөхөр.Хувьдаа үндсэн хөрөнгө авч ханадаггүй. Ханахыг ч мэддэггүй нөхөр дөө.баттулгаас аварга хамаагүй дээр байж болох юм даа.

  • Anonymous (May 08, 2013 7:17:50 pm )

    Alin ch garsan odoo gadaadad mongoloo ih bitgii surtchilaarai daa

  • Anonymous (May 08, 2013 10:09:30 pm )

    УЛС ОРНЫ ТЭРГҮҮН ХҮН ӨГЛӨӨ ЭРТ СЭРЭЭД РС АСААГААД ОРОС, АНГЛИ ХЭЛ ДЭЭР ГАРДАГ СОНИН СЭТГҮҮЛИЙГ 2.7 САЯ ХҮНЭЭСЭЭ ТҮРҮҮЛЖ ГАРЧИГЛААД ГАДААД ХЭЛ ДЭЭР ӨРӨӨ ДҮҮРЭН НОМ ТОВХИМОЛ СУДЛАХ ХЭРЭГ ГАРНА. БӨХ ХҮН ЮУ СУДЛААЖ ДЭЭ. ИРГЭДДЭЭ ТАЛААЛАГДАХ ҮНДЭСРЭХЭГ ҮЗЭЛ ГАРГААД Л УЛС ОРНЫГ АВААД АВЧИХ НЬ ГЭЖ САНАЛТГҮЙ БАТТУЛГА, БАТЭРДЭНЭ 2

antalya rent a car