antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 7, 2013 1 comment

Батаарыг эргүүлэн авчрахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг шагнав

нийтлэсэн Admin

usa_big   АНУ-ын Нью-Йорк хотноо энэ сарын 6-нд Монголын говиос олдсон 70 сая жилийн тэртээх үлэг гүрвэл Тиранннозавр Батаарын ясыг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо.

Энэхүү түүхэн үйл явдлын гэрч болж, Монголын талаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Соёл, Спорт, Аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, тус яамны холбогдох албан тушаалтнууд, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч, Элчин сайдын яам, Байнгын төлөөлөгчийн газрын албаны хүмүүс оролцсон бол АНУ-ын талаас тус улсын Гааль, хил хамгаалах албаны захирал Ж.Мортан, Нью-Йорк хотын прокурор П.Бхарара болон энэ ажилд эхнээс нь гар бие оролцож үр дүнг нь хамтдаа үзсэн олон улсын палеонтологич эрдэмтэд, хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагынхан оролцлоо.

Эл арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Тиранннозавр Батаар”-ыг нэхэмжилснээс хойш жил хүрэхгүй хугацаанд гурван удаа шүүх хурал боллоо. Шүүх хурлын явцад ганц Тиранннозавр Батаараар тогтохгүй нэмээд манай бараг арваад динозавр гарч ирж байна.

АНУ-ын Дотоодыг хамгаалах яам, прокурор,хуулийн байгууллагынхан,гаалийнхан Монголын холбогдох байгууллагынхан өнгөрсөн нэг жилийн хугацаанд нягтхамтарч ажилласны үр дүнд 70 сая жилийн настай Тиранннозавр Батаарыг Монголд буцааж өгч байгаад баяртай байна. Энэ хамтын ажиллагаахоёр орны харилцааг баяжуулсан,цоо шинэ түвшинд утга агуулгыг нь өөрчилсөн үйл явдал. Нөгөө талаар олон улсын хэмжээнд соёлын өвийг хулгайлдаг гэмт хэрэгтэй тэмцэхэднягт хамтарч ажиллавал үр дүнд хүрдгийг харуулж байна” гэв.

АНУ-ын Гааль, хил хамгаалах албаны захирал Ж.Мортан энэ үеэр “Энэ бол Монголын говьд амьдарч байсан динозавр гэдэг нь батлагдсан. Гурван метр өндөр, долоон метрийн урттай, амьддаа зургаан тонн жинтэй байсан аварга том махчин динозавр. АНУ-аас соёлын үнэт өвүүдийг гарал үүслийнх нь дагуу тухайн улс орон руу нь буцааж байгаа бөгөөд Батаар нь 6600 дахь соёлын өв. Хамгийн сүүлд бид Франц, Египетээс алдагдсан эд зүйл, Иракийн дайны дараа алдагдсан Саддам Хуссейны эд зүйлсийг нутагт нь буцаасан. Өнөөдөр энэ динозаврыг Монголын талд эргүүлэн олгоход хоёр орны нягт хамтын ажиллагаа нөлөөлсөн. Энэ хэргийг илрүүлснээрээ динозаврын ясны худалдаа эрхэлдэг бүлэг сүлжээг илрүүлсэн нь том ажил болсон. Энэ ажилд оролцсон бүх хүнд баярласан талархсанаа илэрхийлье” гэлээ.
Эх сурвалж: www.president.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (May 08, 2013 1:14:42 pm )

    ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛД ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

antalya rent a car