antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 2, 2011 3 comments

Т.Бадамжунайгийн аваачсан Ё.Баатарбилэг даварч байна

нийтлэсэн Admin

Хотоос Архангайн Засаг даргаар томилогдож очсон Ё.Баатарбилэг 30 нас гарч яваа залуу. Уг нь ч аймгийн даргыг томилдоггүй ИТХ-аас сонгодог. 2008 онд УИХ-ын гишүүн Т.Бадамжунай хотоос дагуулан очиж намаасаа аймгийн хуралд сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчдийн дунд хор найруулж байгаад томилуулжээ. Энэ тухай өчигдрийн сонин хэвлэлуүд ч бичсэн байна лээ. Залуу хүнийг гоочилж болохгүй.

Гэхдээ гоочлохоор муухай, хууль бус зүйл хийн даварч байгаа бол бичихээс өөр яахав. Аймгийн Засаг даргын статус бол үндсэндээ Засгийн газрын гишүүний хэмжээнд шүү дээ. Архангайчууд сүүлийн найман жил гаднаас хүмүүс авчирч нутаг орноо удирдуулдаг болсон юм. Хотод нэг сайдын үүдэнд сууж байхад нь цүнхийг нь үүрүүлээд аваад ирдэг ард түмэн. Тэдний ингэж авчирсан хүний нэг.

Хоёр жилийн өмнө Ё.Баатарбилэгийг Т.Бадамжунай сайд хөтөлж ирэхэд нь нутгийн түмэн янзын сайхан хүлээж авсан юм билээ. Чулуут сумын гарвалтай болохоор нь. Төсвийн хөрөнгөөс түүнд 50 саяар орчин үеийн сайхан байр сууц авч өгсөн байна. Ланд 200 машиныг төсвөөс 90 сая төгрөг гарган аваад өгсөн байгаа юм. Мөн түүний ажлынх нь өрөөг 200 сая төгрөгөөр засварлаж, гоё гоё тавилга шүүгээ авч өгчээ. Өөр 20, 30 саяын бас бус зардлыг нь нийлүүлээд тооцохоор төсвөөс хагас тэрбум гаруй төгрөгийг ахуй хангамжид нь зориулжээ. (эдгээрийн баримт тооцоог манай сонины сайтаас харж болно.сурв) Архангайчууд овоо л өндөр өртөг зардалтай даргыг аваачсан ард түмэн юм байна. Тэрбээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд арав гаруй улс оронд айлчилсан баримт ч байна. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл жилд гурван улсад л зорчсон байдаг юм даа.

Архангай аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэг нь өөрийн багаа бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Төрийн албаны хуулийг зөрчжээ. Эдгээр хуульд… ИТХ-д сонгогдсон төлөөлөгч төрийн ямар нэгэн албан хаагч байж болохгүй гэсэн заалттай. Тэгвэл нөхөр намчирхаж, олонхиороо түрий барин аймгийн ИТХ-д 2008 онд тухайн үеийн МАХН (МАН)-аас сонгогдсон аймгийн хурлын төлөөлөгч Ж.Мөнхбатыг аймгийн Төрийн сангийн даргаар, Гомбодоржийг аймгийн ХХААЖДҮГ-ын даргаар, Г.Ганболдыг Хангай нурууны цогцолбор газрын даргаар, Р.Гандиймааг Аймгийн Эрүүл мэндийн газрын дэд даргаар өнөөдрийг хүртэл ажиллуулж байна гээд цааш явж өгнө дөө. Үүнийг аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийнхөн мэддэг хэдий ч мэдээгүй царайлж сууна.

Энэ онд тус аймаг орон нутгийн төсвийн хөрөнгөөр Аялал жуулчлал мэдээллийн төвийн барилгыг 80 сая төгрөгөөр барьжээ. Аялал жуулчлалын төв барих тендерийг олон нийтэд зарлаагүй бөгөөд тус тендерт ганцхан “Изохаус” ХХК материалаа ирүүлсэн гэх шалтгаанаар тус компанийг шалгаруулсан байна. Тухайн үед тус компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан байжээ. Тендерт ганцхан компани оруулдаг аргад нэлээн суралцаж байгаа залуу аж. Аймгийн төвд 75×45 метр хэмжээтэй хөлбөмбөгийн талбайг орон нутгийн төсвийн хөрөнгө 320 сая төгрөгөөр барих тендерийг зарлахад мөн л нэг компани материалаа ирүүлсэн гэжээ. Ингээд Улаанбаатар хотын “Нью телеком” ХХК хийж гүйцэтгэсэн байна. Харин үүнтэй ижил төстэй хөлбөмбөгийн талбайг нийслэл болон бусад аймагт 168 сая төгрөгөөр хийдэг жишигтэй аж. Гэтэл эрхэм Засаг дарга хоёр дахин өндөр өртөгтэй компанийг сонгожээ.

Аймгийн төв Цэцэрлэг хотын төвд спортын тоглоомын гурван талбай байгуулахаар тендер зарлахад мөн л ганцхан компани тендерт оролцохоор материалаа ирүүлсэн аж. Нэг бүр нь 20 саяын үнэтэй гурван тоглоомын талбай барих ажлыг “Тамирын цахиур” ХХК барьж гүйцэтгэсэн байна. Тус аймагт зарлагдаж буй тендер тус бүрт зөвхөн нэг компани оролцож, зах зээлийн ханш, бодит байдлаас дэндүү өндөр өртгөөр дээрх барилгын ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Тиймээс аймгийн иргэдийн хувьд дээр хийж гүйцэтгэсэн ажлуудад үнэлгээний аудит оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа аж.

Түүний эхнэр Туяацэцэг нь тус аймаг дахь Хадгаламж банкны захирлаар ажилладаг бөгөөд аймгийн төвийн болон хөдөө сумдын төсөвт байгууллагуудын харилцах дансыг ХААН банкнаас татуулах 394 тоот захирамжийг гарган эхнэрийнхээ Хадгаламж банкин дээр төвлөрүүлсэн байна. Ингэснээр Хадгаламж банкны ачаалал нэмэгдэж иргэд, аж ахуй нэгжүүдэд хүндрэл учруулах болжээ. Мөн Засгийн газраас олгож буй ЖДҮ-ийн зээлийг зөвхөн тус банкаар олгох шийдвэр гаргаж байсан бөгөөд үүнийг нь бусад арилжааны банкууд эсэргүүцсэнээр шийдвэрээ өөрчилсөн байна.

Аймаг орон нутгийн төсвийн 2010 оны шилжих үлдэгдэл болох 303 сая 154 мянган төгрөгийг зориулалт бусаар зарцуулж Орон нутгийн нөөц санг төлөвлөх, зарцуулах, гүйцэтгэлийг тооцох журмыг зөрчсөн байна. Мөн аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийг МАН-ын баярын өдөр буюу Эх орончдын өдөр тэмдэглэх үйл ажиллагаанд зарцуулжээ.

Аймгийн баяр наадмын талбайг засахад зориулж жил бүр төсвөөс мөнгө гаргадаг аж. Энэ жилийн тухайд 22.5 сая төгрөгийг талбай засахад гаргасан боловч хэдэн банз сольсноос өөр засварын ажил хийгдээгүй байна. Түүнчлэн тухайн ажлыг хийж гүйцэтгэхдээ нийтийг хамарсан ажил нэрээр ХХҮХ-ээс мөнгө давхардуулан авсан байна.

Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад Ё.Баатарбилэг түүний референтээр ажиллаж байсан аж. Тухайн үед Архангай аймгийн Чулуут сумын иргэн өндөр настан Нацаг Ерөнхийлөгч Н.Энхбаярыг нутагт нь очиход нь Чулуут сумын нутаг дэвсгэрт Чулуутын хүрээний шашны эд зүйл 11 сүмийн 33 алтан ганжир бүхий түүх, шашны ховор эд зүйлс тэмдэг бүхий газар булаатай байдгийг хэлсэн аж. Өндөр настан Нацаг гуайн хувьд эл зүйлсийг гурван үеэрээ хамгаалж ирсэн байж. Үүнийгээ ил болгон хуучин Чулуутын хүрээ хийдийг сэргээх бодолтой байжээ. Харин түүний хэлсэн дагуу Н.Энхбаяр Ерөнхийлөгч, референт Ё.Баатарбилэгийн хамт тухайн эд зүйлсийг нэг шөнийн дотор ухаж аван алга болсон байна. Ё.Баатарбилэг нь палеонтологич мэргэжилтэй. Энэ үйлдэлд цочирдсон өндөр настан Нацаг гуай энэ асуудлаараа Төрийн ордонд удаа дараа очжээ. Мөн Ё.Баатарбилэгийг аймгийн Засаг дарга болон ирэнгүүт нь уулзахад “Та чимээгүй бай” гээд хоёр сая төгрөг өгөөд өвгөнийг өрөөнөөсөө гаргасан байна.

Энэ мэтээр түүний хоёр жил хийж буй ажлын орчноос хууль зөрчсөн баримтууд цааш цувах бололтой. Залуу хүн төрийн албанд очоод даварч эхэлж байгаа юм байна гэсэн бодол хэнд ч төрөхөөр. Сүрхий сурцтай ч болж байгаа бололтой. Сурцтай болж буйг нь гэрчлэх илүү ноцтой баримтуудыг үргэлжлүүлэн хүргэх болно.

П.ХАШЧУЛУУН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

3 Comments

  • Anonymous (November 03, 2011 10:51:36 pm )

    àëü íýã äàðãûí ö¿íõ áàðüæ ã¿éæ áàðëàã íü áîîë íü áîëæ ÿâñàí ãàðóóä ë ýíä òýíä äàðãààð î÷äîã ãàæ òîãòîëöîî á¿ð òîãò÷èõîîä áàéíà ø¿¿. àãåíòëàãóóäûí äàðãà çàõèðëóóä á¿ãä òèéì. òýãæ ÿâæ ñóðñàí áîëõîîðîî ººðèéíõºº àæèëòàí àëáàí õààã÷èäàä äýýðýíã¿é õàíääàã äýýøýý äîëèãíóóð õºãèéí àìüòàäààð ìîíãîë ä¿¿ð÷ áàéíà. Òèéì õ¿ì¿¿ñèéã áàëèí÷ ãýäýã þìäàà

  • Anonymous (November 03, 2011 10:52:44 pm )

    erguu lalar balinch

  • Anonymous (November 03, 2011 10:59:32 pm )

    bool boos hiij yavsan balinchuud l end tend dargaar ochood bgaa shd. tegeed sursan zan ni deeshee dolignuur dooshoo deerelhuu

antalya rent a car