antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 7, 2013 17 comments

Н.Энхбаярыг “Олон эрхтний архаг дутмагшилтай” гэж оношилжээ

нийтлэсэн Admin

enheМАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал  эрс муудсан гэх мэдээлэл сүүлийн үед хэвлэлээр гарах болсон. Иймээс намын нөхөд нь даргыгаа  чөлөөлөхөөр тэмцэж  эхэллээ.

Ямартай ч одоогийн байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 401 дүгээр ангийн эмч нар эцсийн дүгнэлтээ гаргажээ. Тэд “Ялтан Н.Энхбаярын биеийн байдал дээрдэхгүй байгаа гол шалтгаан нь олон эрхтний архаг дутмагшил гэх өвчин илэрсэн” гэсэн байна. Энэ дүгнэлт, саналаа боловсруулан өн­гөрсөн пүрэв гарагт нийслэлийн Прокурорын газарт Н.Энхбаярыг өвчний учир ялаас чөлөөлөх санал хүргүүлсэн. Харин тус газрын дарга н.Мөнхбат одоогоор эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд Н.Энхбаярын өвчний дүгнэлтийг нийслэлийн Прокурор судлаагүй байгаа гэнэ.

Мэдээж хэрэг уг дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 333 дугаар зүйл, хуучнаар Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2002 оны 313/316 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу өвчний учир хугацаанаас өмнө  ял эдлэхээс чөлөөлөх асуудлыг журамласан байдаг аж.

Хэрэв ялтан  ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад  хамаарах өвчнөөр өвчилсөн шинж мэдэгдвэл  хорихын нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн  нарийн мэргэжлийн  шинжилгээ хийнэ. Жагсаалтад багтсан өвчнөөр өвдсөн  гэж үзвэл  эмнэлэг хөдөлмөр магадлалын дүгнэлт гаргаж, саналыг холбогдох материалын хамт прокурорт хүргүүлдэг гэнэ. Улмаар прокурор саналыг үндэслэлтэй гэж үзвэл тусгай шинжээч томилон дүгнэлт гаргуулдаг. Ингээд шинжээчийн дүгнэлтээр өвчний жагсаалтад хамаарна гэж үзвэл шүүхэд  шилжүүлж шийдвэрлүүлдэг журамтай гэнэ. Үүнээс гадна ял шийтгэл эдэлж буй ялтан санаатайгаар эрүүл мэнддээ хохирол учруулсан тохиолдолд өвчний учир ялаас чөлөөлөх журам нь хамаарахгүй гэж заасан. Түүнчлэн Ялтан өлсгөлөн  зарласны улмаас эрүүл  мэнд нь доройтсон бол ялаас чөлөөлөх журам үйлчлэхгүй байдаг аж.

 

МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд ялаас чөлөөлөгдөх хүсэлтээ гуравдугаар сарын 26-нд Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Улсын ерөнхий прокурорын газар гээд холбогдох бүхий л байгууллагад хүргүүлсэн байдаг. Гэвч Эрүүл мэндийн яамнаас бусад нь түүний хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Тиймээс Эрүүл мэндийн яамны заавраар Н.Энхбаярыг эрүүл мэндийн шалтгаанаар ялаас чөлөөлөхөд шаардлагатай бүх шинжилгээг авч, нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлт гаргуулахад журмын нөхөд нь санаа шулуудсан нь тэр. Ямартай ч түүнийг ялаас чөлөөлүүлэх эсэх асуудал прокурорын байгууллагын мэдэлд очиж, хэрхэн шийдэхийг цаг хугацаа харуулах үлдлээ.

 

Л.Баатархүү

Эх сурвалж: ipost.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Anonymous (May 07, 2013 10:38:55 am )

    hehe, hamragdahgui ni dee

  • Anonymous (May 07, 2013 10:39:40 am )

    эрүүл л байвал бусад нь болноо хө

  • Anonymous (May 07, 2013 11:28:24 am )

    Enkhbayart yal edleheer hiisen hereg baihgui l yum bna lee shuu dee. Sullaval taarna

  • Anonymous (May 07, 2013 12:09:16 pm )

    yahnab deee ene muu amitang odoo sullasan deer sh dee.Elbegdorjid saad bolohoosoo ongorson bna

  • Anonymous (May 07, 2013 12:34:19 pm )

    zass ovdoogui huniig yu yriad bgaan hudlaa shaaj bgaan!saihan bileg zaaj ogoo biz!

  • Anonymous (May 07, 2013 1:43:07 pm )

    SHAAAA SHAAA! SHOROND OLON HUN EDER ZALUUCHUUD UHEJ BN! TEDNARIIG ONSHILOOGUI BJ ENHBAYARIIG YUN SURHII ONSHOLDIIN!!!!!

  • Anonymous (May 07, 2013 1:48:22 pm )

    SULLAA HOORHIIG

  • Anonymous (May 07, 2013 2:28:11 pm )

    ичих нүүрний архаг дутмагшилтай

  • Anonymous (May 07, 2013 4:02:24 pm )

    Өө тар ч гэсэн ингээд эрхээ хасуулаад үз дээ. Унших номыг нь хүртэл хориглохоор яадаг байна.эмчилж эдгэрүүлээд ял шийтгэлээ ярьвал яасан юм бэ.

  • Anonymous (May 07, 2013 5:10:07 pm )

    долоон голтой хүн гэж үүнийг л хэлэх байхдаа.үлгэрийн баатар шиг.за бараг одоо нүд аньж байна гэж яасан ч их удаан бичивээ.одоо болтол үхдэггүй ээ.одоо бүх эрхтэн нь ажилгүй тэгсэн мөртлөө амьд.ер нь гиннесийн номонд оруулбал яасан юм бэ.

  • Anonymous (May 07, 2013 6:00:18 pm )

    Бат-эрдэнэ ерөнхийлөгч болоод таныгаа цагаатгаж сулланаа, тэвчээртэй байл даа.

  • Anonymous (May 07, 2013 7:15:48 pm )

    shorond ner turtei uheech . ichihgui yumaa

  • Anonymous (May 07, 2013 7:36:08 pm )

    Songuuli d elbeg Mongol vagad hoorhii muu enh bavar g sullana da,ene bl zovkhon elbegeegiin moroodol bas tyshaal,gagsthvv vnen

  • Anonymous (May 07, 2013 7:36:39 pm )

    Ta mini hurdanedgeerei

  • Anonymous (May 07, 2013 9:45:49 pm )

    ýýëæèò øîó áàèõ ýð õ¿í øèã áàèë äàà ÿëàà ýäëýýä ë ãàðàà÷ äýý õóóëü õ¿í á¿õýíä òýãø ¿èë÷èëäýã çàð÷èìòàè áîëñîí ìàíàè óëñ

  • Anonymous (May 08, 2013 1:09:43 pm )

    сулалвал элбэгээ чи гарна даа

  • Anonymous (May 14, 2013 9:26:43 pm )

    EH ORNIIHOO JINHENE UNEN ARDCHILALIIN TULUU DOLOON GOLTOI BAILGUI YAHAV.eH ORON BOLOOD TA NAR,BID BUGDIIN TULUU,UR HUUHDIIN MINI TULUU,UNENII TULUU IIM BAIDAL HURSNIIG OILGOH CHADVARGUI USAN TOLGOITOI HUMUUS BAIH NI UNENDEE HARAMSMAAR…

antalya rent a car