antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 3, 2013 2 comments

Ирэх өвөл нийслэлийн Зүүн бүс өнтэй өвөлжих боломж бүрдэнэ

нийтлэсэн Admin

p17pkp1f9c479mdk1urq1hec93h1   Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр БЗД-ийн 8 дугаар хороонд байрлах “Ус-15” дулааны станцын газар чөлөөлөлт, барилга обьектын буулгалтын  байдалтай танилцлаа.

“Амгалан” дулааны станц баригдснаар Амгалангаас Зүүн дөрвөн зам хүртэлх айл өрхүүдийг дулаанаар бүрэн хангах төдийгүй цаашид гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах ажилд дулааны хангалттай нөөц бүрэлдэх юм. Төлөвлөсөн хугацаандаа газраа чөлөөлж амжвал эхний ээлжийн 1-р блокыг энэ оны 12-р сард ашиглалтад оруулж, БЗД-ийн иргэдийг өнтэй сайхан өвөлжүүлэх болно гэдгээ гүйцэтгэгч компанийн удирдлагууд амласан байна.

Монгол Улсын Засгийн газрын  тогтоолоор “Амгалан”  дулааны станцыг барихаар шийдвэрлэсэн бөгөөд “Амгалан”   станцыг барих газарт орсон  80 гаруй айл өрх, албан байгууллагыг нүүлгэн шилжүүлж, нөхөн олговорыг иргэдтэй харилцан тохиролцох журмаар шийдвэрлэж байгаа юм байна.

Мөн  “Амгалан” дулааны станцын удирдлагууд “Газар чөлөөлөлт”-д хамрагдсан айлуудыг дүүрэг болгонд барьж буй 300 айлын орон сууцанд шилжүүлэн түр байрлуулах, ОССК-тай хамтран бэлэн болсон байранд  оруулан нөхөн төлбөрийг 2014 оны төсөвт суулган 1-р ээлжээр ОССК-д эргүүлэн олгох боломж бий эсэх талаар Хотын удирдлагад саналаа хэлсэн ажээ. Хотын дарга ” Нийслэлийн зүгээс газар чөлөөлөх явцад гарч буй хүндрэлтэй асуудал байгаа эсэхийг тодруулан, шаардлагатай бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлнэ, газар чөлөөлөхтэй холбоотой асуудлаар шууд надад хандаж бай. Өөрсдийн боломж бололцоогоо ашиглан ажиллаж бүх талаар дэмжинэ. Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлууд гацахгүй явагдах ёстой” гэдгийг сануулан хэлэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (May 04, 2013 10:41:21 am )

    1 доор ТЭЦ-5 УС-15 2 таарч дээ

  • Anonymous (May 04, 2013 5:12:57 pm )

    hoorhii hoshigruulsaarl bna hurdan hugatsaand hulih um hujaagaar hiilgeed daraa ni ajilhuu bolihuu boon mongo hujaad tolsoorl bna lalriin uls torchidiin biznes

antalya rent a car