antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 3, 2013 2 comments

Барилга угсралтын ажлын үед мөрдөх нийтлэг журамтай болно

нийтлэсэн Admin

угсралт    Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын үйл ажиллагаа эрхлэхэд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах нийтлэг журам”-ын төсөл боловсруулах ажлын хэсэг 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж Монгол Улсын хууль тогтоомж, барилгын норм, дүрэм стандарт зэргийг үндэслэн нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын үйл ажиллагаа эрхлэхэд хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын хангах нийтлэг журмын төслийг боловсруулсан байна.  Энэхүү журмаар барилга угсралтын үйл ажиллагааны үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, барилгын орчин дахь нийтийн эзэмшлийн зам талбайн аюулгүй байдлыг хангах, сургалт зааварчилгаа өгөх, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулах юм.  Журамд захиалагч болон, гүйцэтгэгч, ажил олгогч болон ажиллагсадын хооронд хийх хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах гэрээг ямар зарчмаар хэрхэн хийх, барилга угсралтын ажил хийх газар анхааруулах тэмдэг тэмдэглэгээ болон үйлдвэрлэлийн талбайн хашааны стандартыг тодорхой зааснаас гадна барилга угсралтын ажлын талбайн орчныг камержуулсан байх зэрэг шаардлагыг  нарийн тусгажээ.

Мөн барилгын захиалагч барилга угстралтын ажлын үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, барилгын орчин дахь нийтийн эзэмшлийн зам талбайн аюулгүй байдлын талаарх аливаа арга хэмжээний санхүүжилтийг бүрэн хариуцахаар журамласан байна.  Тодруулбал ажлын төлөвлөгөөнд захиалгач болон гүйцэтгэгч талууд эрсдлийн менежментийн гэрээ заавал хийх, хэрэв хийгээгүй бол барилга эхлүүлэх зөвшөөрөл олгохгүй байх,  гэрээ хийж ажил эхэлсэн ч аюулгүй байдлыг ханган ажиллаагүй бол үргэлжлүүлэхгүй байх үндэслэл болох зэргээр тусгасан байна.  Удирдлагын зөвлөлийн гишүүд энэхүү журмын төслийг хэлэлцээд журам нь ямар ч хүнд ойлгомжтой энгийн байх, барилга  угсратлын ажил эрхлэх аж ахуйн нэгж болон ажилтан, ажиллагсад, иргэдэд гарын авлага болохуйц эрх зүйн акт байх хэрэгтэй гэдгийг хэлсэн юм. Хэрвээ журмыг биелүүлэхгүй, журамд заасан хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын стандартыг хангаагүй бол тухайн аж ахуйн нэгжийг тусгай зөвшөөрлийг хураах хүртэл арга хэмжээ авч, хяналтыг сайжруулах үүрэгтэй гэдгийг ч мөн хэллээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын үйл ажиллагаа эрхлэхэд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах нийтлэг журмын төслийг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүдийн саналыг тусган боловсруулж НИТХ-д өргөн барьж батлуулах юм байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

antalya rent a car