antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 3, 2013 Comments are off

Хүнс, худалдааны салбарын 90 хувийг ОУ-ын стандартад нийцүүлнэ

нийтлэсэн Admin

527-1367395488middleМонгол Улсын Засгийн газраас  төрийн захиргаа болон нийгэм, эдийн засгийн салбаруудад Европын Холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг нэвтрүүлэх бодлого баримталж байгаа билээ.

Эдийн засгийн хөгжлийн яамнаас Европын холбооны стандартыг нэвтрүүлэх “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төслийн санхүүжилтийг баталжээ. Энэ нь Засгийн газраас иргэддээ  чанартай, стандартын шаардлага хангасан үйлчилгээ үзүүлэх чадавхийг бэхжүүлэхэд оршиж буй аж.

Энэ зорилтын хүрээнд Монгол Улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход тухайлбал, худалдаа,  хүнсний салбарт Европын зарчим, норм, стандартыг үндэсний хэмжээнд авч хэрэглэх санаачлагыг дэмжиж ажиллах юм байна.

Тухайлбал, хүнс, худалдааны  салбарын нийт стандартын 90%-ийг евро норм болон олон улсын стандартад нийцүүлнэ. Ингэснээр бид 27 гишүүнтэй Европын Холбооны зах зээлд худалдааны тусгай хөнгөлөлт /GSP+/-тэйгээр буюу татваргүй 7200 нэрийн бараа экспортлох  боломж нэмэгдэх юм.

Эх сурвалж: shuurhai.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car