antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 2, 2013 12 comments

“Хурд”, “МонголКорпорэйшн” компаниудын барилгын ажил хууль бус болохыг албаныхан нотолж байна

нийтлэсэн Admin

428753_368603516581882_130194871_nБид өмнөх дугаарууддаа Хан-Уул дүүргийн ХV хо­рооны нутаг дэвсгэрт ор­ших “Дөрвөн уулын цэцэрлэг”  хорооллын оршин суугчид газрын маргааны асуудлаас болж хохирч байгаа тухай мэдээлсэн билээ.

Мөн уг мэдээ­лэл­дээ анх оршин суугчдын барилгыг Япон маягаар барь­сан гэх “Суруга Монгол” компани иргэдтэйгээ хийсэн анхны гэрээгээ зөрчиж “Хурд” компанид ийм их хэм­жээний газрыг ямар шугамаар өгсөн нь одоо хүртэл нууцлаг хэвээр байгаа талаар ч    дурдаж байсан.

Учир нь тус хорооллын за­мын урд талд байдаг бусдын эзэмшлийн талбайд “Хурд” ХХК хууль бусаар 15-22 давхар орон сууц  барихаар барилгын ажлаа хэдийнээ эхлүүлээд байгаа юм.

Тэгвэл эл хэргийн учрыг олох гэж оршин суугчид холбогдох албаны хүмүүсээс тодруулахад дээрх хэл ам болж буй газрын ерөнхий төлөвлөгөө болон газар эзэм­ших эрх нь 100 хувь  “Суруга Монгол” компанийн нэр дээр байдгийг албаныхан нотлон хэлж байгаа юм.

Иймээс иргэд энэ хууль бус үйл ажиллагааг зогсоохын тулд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УБ хотын захирагч Э.Бат-Үүл нарт  газрын асуудалтай холбоотой өргөх бичиг барихаар болжээ.

Харин тус хорооллын орон сууцанд манай нөлөө бүхий улстөрчид амьдардаг юм билээ.  Дээрх хүмүүсийг оршин суугчидтай хэр санаа бодол нийлж байгаа эсэхийг сонирхоход  иргэддээ доорх зүйлийг хэлж байсан байна. Тодруулбал “Та бүхнийг  анхны зураг төлөвлөлтийн дагуу газраа авч үлдэх гэж байгааг  чинь бид дэмжиж байна. Учир нь бид ч бас оршин суугчдын нэг хэсэг болохоор энэ хууль бус үйлдлийг таслан зогсоохыг хүсч байна.  Мөн та бүхэнтэй адил бид бас иргэнийхээ үүргийн дагуу төр засгаас бодлогоор явуулж буй 100 мянган айлын орон сууцыг дэмжих ёстой хүмүүсийн нэг нь.

Учир нь бид төрийн өндөр албан тушаал хашиж эдгээр төслүүдийг дэмжиж хууль баталдаг хүмүүс шүү дээ.  Тиймээс “Суруга Монгол”  компани анх бидэндтэй гэрээ хийхдээ урд талбайд өндөр байшин барихгүй. Оршин суугчдын тав тухыг бодох үүднээс  хаус барина гэж гэрээнд  заасан байгаа. Иргэн хүний хувиар анх хийсэн гэрээгээ хэрэгжүүлээч  гэдгийг л хүсэх байна. Учир нь манай хороолол газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй бүсэд байдаг. Мөн сул хайрга, чулуу, газрын хөрс гээд бүх зүйл нь өндөр барилга байгууламж барих зориулалтын газар биш гэж Япончууд хэлж байсныг бүгд мэдэж байгаа. Иймээс та  нартай адилхан нэг санаа зорилготой байгаа шүү. Мөн ард иргэд биднийг зөв ойлгоосой” гэж хэлж байсан юм билээ.

Тэгэхээр нөлөө бүхий улстөрчид ч эл хууль бус үйлдлийг таслан  зогсоохын тулд өөрсдийн чадах чинээгээрээ тусална гэж хэлсэн нь оршин суугчдад их л урам зориг өгч байгаа юм. Оршин суугчид “Энэ том талбайн цаад эзнээр  манай нөлөө бүхий  гурван улстөрчийн нэр  явдаг юм билээ. Бид цаг нь болохоор энэ бүх хүмүүсийн нэрийг  баримттайгаар олон нийтэд ил болгоно. Тэгээд ч энэ бүхний нотолгоо болгож нэлээд хүмүүстэй уулзаж баримт  цуглуулах хэрэгтэй байна” гэж байв.

Ингээд эл газрын асууд­лаар Хот байгуулалт дэд бүтцийн хяналтын албаны дарга Эрдэнэтуяагаас асуу­хад “Оршин суугчдын гомд­лын дагуу эл ажлыг шалгах үүргийг Улаанбаатар хотын ерөнхий архитектур Н.Нацагдорж газар дээр нь очиж бүх холбогдох бичиг баримтыг нь шалгах үүрэг өгсөн. Биднийг тухайн газар очиход “Хурд” компанийн ажил зогссон байсан тул талбайд байсан хүнд албан ёсны шаардах хуудсаа өгөөд байж байна. Бид ч их гайхаж  байна л даа. Учир нь тус газрын зөвшөөрөл бүгд “Суруга Монгол” компанийн нэр дээр байдаг. Тэгээд ч энэ газар анхны зураг төслийн дагуу баригдахаар төлөвлөсөн хаусуудын төлөвлөгөө байгаа. Оршин суугчдын хэлж буй 4000 мянган айлын орон сууцны ерөнхий төлөвлөгөө манай дээр батлагдаагүй байгаа шүү дээ.

Ямартай ч бид “ Хурд”, “МонголКорпорэйшн” компа­ниудын бичиг баримтыг шалгах болно. Үнэхээр орон сууц барих төлөвөлөгөөтэй байсан бол бид мэдэх ёстой. Бидний мэдэхгүй ажил явагдаж байгаад гайхаж  байна. Бид тус компаниудыг  газар болон барилга барих бүх бичиг баримтаа авч ир гэж шаардсан байгаа. Тиймээс бичиг баримтыг нь нягтлан үзэж байгаад яах эсэхээ шийднэ. Одоо бол яг ийм байна гээд хэлэх зүйл алга. Үнэн гэвэл хууль бус барилгын ажил ямар ч зөвшөөрөлгүйгээр явагдаж байна” гэлээ.

Оршин суугчид болон албаныхан хууль зөрчиж бусдын газар барилга барьж байна гэдгийг олон удаа хэлж байгаа. Гэтэл “Хурд” болон “МонголКорпорэйшн” компаниуд хууль бус үйлдлээ нуун дарахын тулд иргэдийг төөрөгдөлд  оруулж 4000 мянган айлын орон сууц барихаар төлөвлөсөн гэж төрийн нэрийг барьж худлаа хэлж байгаа нь үнэхээр сонирхолтой. Энэ талаараа ч “Суруга Монгол”  компани одоог хүртэл ямар нэгэн тайлбар хийхгүй байгаа нь олон хүний  сонирхолыг татаж байгаа юм.

Тус компанийг  улстөрч­дийн нөлөөнд орж газрыг “Хурд” компанид зарсан байх магадлалтай гэж үзэх хүмүүс ч байна. Түүнчлэн “Хурд”, “МонголКорпорэйшн” компанийн удирдлагууд хотын ерөнхий төлөвлөгөөг өөрч­лүүлэх гэж эрх мэдэлтэй албан тушаалтнуудтай уул­заад явж байгаа гэсэн. Энэ бүх хууль бус үйлдлийг  зохион байгуулж буй газар нь “МонголКорпорэйшн” гэдгийг оршин суугчид хэлж байна.

Учир нь өөрсдийн хамтрагч болох “Суруга Монгол” ком­панийг улстөрийн томчуултай нийлж эл газарт хүч түрэмгийлэн хурднаараа алдартай “Хурд” компанийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр зарлалгүйгээр тендерт ялуулж барилгын гүйцэтгэгчээр авсан нь ямар нэгэн сэжмээр тус компанитай холбоотой болох нь нотлогдоод байна гэж үзээд байгаа юм.

Мөн иргэд “Бид энэ хороололд орон сууц авахын тулд банкны удаан хугацааны зээлд хамрагдаж өндөр хүү төлөөд явж байгаа. Тий­мээс хэдэн мөнгөтэй хү­мүүсийн халаасанд багтаж хохир­мооргүй байна” гэдгээ удаа дараа хэлж байна билээ.

Ямартай ч бичиг ба­римтаа өдий хүртэл үзүүлж шалгуулаагүй байгаа дээрх компаниуд хууль бус үйлдэл гаргаж барилга барих нь хуульд хэр нийцтэй юм бол доо.

Бид дараагийн дугаартаа Хотын удирдлагуудтай уулзаж ямар шийдвэр гаргасныг нь эргэн мэдээлэх болно.

Эх сурвалж:Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Anonymous (May 02, 2013 12:09:26 pm )

    хууль бусаар хөрөнгөжсөн муусайн баячуудын байшингийн урд яагаад байшин барьж болохгүй гэж, ядарсаных нь урд биш бараг гэр дотор нь байшин барихад дуугардаггүй байж энэ нийтлэлийг бичсэн сэтгүүлч хийх өөр ажилгүй юм байх даа, иймэрхүү юмнуудыг хамгаалж бичихын оронд хэрэгтэй сэдвээ барьж аваад бичиж баймаар юм, сэтгүүлчийг бүр өрөвдчихлөө.ёстой ядмаг юм байна

  • Anonymous (May 02, 2013 10:06:15 pm )

    Hurd bol hurdan l barina uur yu ch chadahgvi hurdan chanargvi ambaar baridag hogi nowsh

  • Anonymous (May 03, 2013 12:15:10 am )

    Uuriinhuu hudulmuruur hudulmurluj olson heden tugruguur neg baishin avsan chine harin huuli busaar bayajsan muu bayachuud inter gej heluuleh yum bna. Teguul tegeed zalhuuraad l zugeer suugaad l bval huurhii yadarsan negen boloh yum bna tiimuu.

  • Anonymous (May 06, 2013 2:57:07 pm )

    Manai mongolchuudiin tolgoid ooroos ni jaahan iluu haragdsan humuusiig huuli busaar bayjagsad bidnii horongo mongoor bayjsan amitad geh shig yamarch soelgui buguuleg ug heldeg bolson baina ehe yriad humuusiig doromjlood baigaa humuus chini unen hereg deeree oorsdoo yu ch hiideggui hudlaa yarij hun muulj belen yum abch ideh huseltsi ulsuud yum baina l daa Uuniig ni tor zasag demjdeg oohshuuldeg

  • Anonymous (May 06, 2013 3:08:40 pm )

    manAI MONGOLCHUUDAAS NEG NI CH GESEN NI BAYN BOLOOSOI yagaad bid bugdeeree yduu baih estoi yum . TSAAshid baychuud ni nemegdseer baigaad bugdeeree bayn bolno baih . harin zalhuu ajild durgui hudlaa yrij belen yum husdeg ulsuud uurd yduugaaraa uldeh bolno

  • Anonymous (May 10, 2013 7:01:53 pm )

    hotod oron suuts hereggvi yum bol huduu aimguudad oron suuts barimaar bnaa

  • Anonymous (May 17, 2013 10:33:58 am )

    YBC AIMAGT OCHIJ XYRDAN BARIDAG BATILGAA BARIBAL YAMAR BE XEL AMGVI XARCAN GAZRAA L BARINA SHVV DEE TE YBCCHYYDAA

  • Reviews (February 19, 2014 5:55:51 am )

    You’ve made some good points there. I looked on the web for more information about the issue and found most individuals will go along with your views on this web site.

  • dalaman taxi transfers (February 19, 2014 9:54:22 am )

    Saved as a favorite, I like your blog!

  • fossil dama (February 19, 2014 10:31:23 am )

    You should be a part of a contest for one of the highest quality sites on the web. I am going to highly recommend this web site!

  • DUI (February 19, 2014 11:42:53 am )

    Next time I read a blog, I hope that it does not disappoint me just as much as this one. After all, Yes, it was my choice to read through, ***ever I genuinely believed you would probably have something useful to talk about. All I hear is a bunch of whining about something you can fix if you weren’t too busy looking for attention.

  • Holistic Health (November 27, 2016 2:20:20 pm )

    It’s hard to find knowledgeable people on this topic, but you sound like you know what you’re talking about! Thanks

    http://vibrantwellnessjournal.com/2013/07/15/is-drink-iconic-a-healthy-beverage-absolutely-not/

antalya rent a car