antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 29, 2013 14 comments

Тэрбум тэрбумаар ард түмнээ цохиж унагав

нийтлэсэн Admin

527-1360302229pictҮнэн бодит явдал уу, үлгэр үү гэж эргэлзэхээр сонин хачин юм их болох нээ. Сүүлийн хэдэн сард албан тушаалтнууд холбогдсон хэд хэдэн их мөнгөний хэрэг илрэв.

Мөнгөний тоог сонсохоор сүхээр цохиулж байгаа юм шиг л болох юм. Нэгхэн хүний төр, ард түмнээс хумсалж, цуглуулсан мөнгө тэрбум тэрбумаар л хэмжигдэх болж. Сүүлдээ багтааж шингээх газаргүй болоод нууц амраг, эхнэр, хүүхдийнхээ нэр дээр банкинд хадгалж, гадаадад дансанд хийгээд ч нэмэргүй бүгдийг нь нууж чадахгүй болтлоо тэгж их баяжицгаажээ. Зүүдэнд ч оромгүй явдал гэж үүнийг л хэлдэг байх. Бизнес хийгээд сүйд болоогүй, төрд хэдэн жил ажилласныг эс тооцвол тэдний нууж далдалсан мөнгөний тоо хэдэн арван сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих тийм их хэмжээтэй. Хэн хэчнээн тэрбум төгрөг хурааж, далдалсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийнхүү бичиж, мэдээлж байна.

 

БОЛСОН ЯВДАЛ 1.

МИАТ-ААС УГААСАН МӨНГӨ 13.9 ТЭРБУМААС Ч ИЛҮҮ

Улсын мөрдөн байцаах газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Отгонжаргал хэвлэлд өгсөн ярилцлагадаа “МИАТ төрийн өмчит хувьцаат компани нисэхийн даатгалын үйлчилгээ үзүүлдэг гадаадын “Вэст вэлф” гэх авиа компанитай дайны эрсдэлийн даатгалын гэрээг 2007 онд байгуулж, 2007-2010 оны хооровд 16 удаагийн үйлдлээр нийт 6 сая 814 мянга 73 ам долларыг даатгалын гэрээний төлбөр гэж шилжуүлэн авч, өөрсдийн үүсгэн байгуулсан компани болон төрөл садангийнхаа дансанд байршуулжээ. Мөнгө угаасан энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үндсэндээ дууссан. Мөрдөн байцаалтаар энэ хэргийн явцад нийт 2.1 сая доллар бэлнээр, 13.9 тэрбум төгрөг дансанд байсныг битүүмжилсэн” гэсэн байна.

БОЛСОН ЯВДАЛ 2.

ТАТВАРЫНХНЫ ЗАВШСАН МӨНГӨ ХЭДЭН ТЭРБУМ ХҮРЭХИЙГ ХЭН Ч МЭДЭХГҮЙ

 

Үндэсний татварын ерөнхий газрын нэр бүхий албан тушаалтнуудын завшсан мөнгө бас л их хэмжээтэй. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбат “Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүхтэй хамт шалгагдаж буй хүүгийнх нь дансаар 16 тэрбум төгрөг эргэлтэд орж байсныг тогтоосон. Мөн Америкт амьдардаг хүүхдүүдийнх нь дансанд сая гаруй ам.доллар шилжүүлснийг илрүүлэн шалгаж байна. Түүнчлэн Ч.Гансүхийн аав н.Чимэд гэх 80 гаруй настай хүний дансанд нэг сая ам.доллар шилжиж орсон нь илэрсэн. Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбатад их хэмжээний хөрөнгө байсныг тогтоон шалгаж байна” гэж мэдэгджээ. Одоогийн байдлаар татварынхны завшсан мөнтө хэдэн тэрбум хүрэхийг хэн ч мэдэхгүй байна. Хэргийг шалгаж дуусахаар л тодорхой болох байхдаа.

 

БОЛСОН ЯВДАЛ 3

УИХ-ЫН ДЭД ДАРГЫН ГАДААД ДАХЬ ДАНСАНДАА МАРТСАН ТЭРБУМ ХАГАС ТӨГРӨГ

 

УИХ-ын дэд дарга С.Баярцогт гадаадын банкинд нэг сая ам.доллар хийгээд мартчихсаныг нь Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид илчилсэн. Нэг сая ам.доллар дээрх улс төрчийн хувьд мартагдаад байхаар бага мөнгө бол жирийн нэг иргэний хувьд хэзээ ч төсөөлж чадахааргүй тийм их мөнгө юм даа.

БОЛСОН ЯВДАЛ 4.

ХОГ ДЭЭР ХАЯСАН СЕЙФНЭЭС 30 ТЭРБУМ ГАРЧ ИРЖ АНГАЙЛГАВ

 

Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатартай холбоотой үнэмшихэд бэрх дуулиан дэгдээд хэд хонож байна. Сайд нууц хүүхдийнхээ гэрээс нэг сейф хулгайд алдсанаар энэ түүх эхэлдэг. Юутай ч алга болсон сейфийг цагдаа нар хог дээрээс олж, онгойлгоод үзэхэд дотроос нь 30 тэрбум төгрөгийн валют асгарсан гэнэ. Нэг сейфэнд гучин тэрбум байсан гэхэд үнэмшихэд хэцүү ч удахгүй энэ нь тодорхой болно биз ээ.

БОЛСОН ЯВДАЛ 5.

Н.ТҮМЭНДЭМБЭРЭЛИЙН ЗАВШСАН МӨНГӨ 1.7 ТЭРБУМААР ЯРИГДАЖ БАЙНА

 

Жирийн ард иргэдийн төсөөлж ч чадахгүй их мөнгөний хэрэгт унасан хумүүсийн нэг нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл. Албан ёсны мэдээлэл биш ч гэсэн түүнийг Юшникийн нэгдсэн III эмнэлэгт тоног төхөөрөмж нийлүүлэх нэрээр 1.7 тэрбум төгрөг хувьдаа завшсан асуудааар шалгаж буй тухай хэвлэлүүдээр мэдээлж байна. Хувьдаа завшсан энэ мөнгийг Голомт банкин дахь 1105020658 дугаарын дансанд нуусныг илрүүлсэн гэгдэж байгаа билээ.

 

БОЛСОН ЯВДАЛ 6.

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ТАТВАРААС БУЛТУУЛСАН 57 ТЭРБУМ

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд “Ажнай” Д.Бат-Эрдэнэ гэж хүн бий. Түүний хувийн “Таван толгой” компани 57 тэрбум төгрөг татвараас зувчуулсан асуудлыг шүүхийн байгууллага шийдэх шатандаа явж байгаа. Татварын байцаагчид 57 тэрбумыг татвараас зугтаалгасныг баримтаар нотлон гаргаж ирсэн. Энэ мөнгийг төлчихвөл нэг шинэ сургуулийг таван тэрбумаар барина гэж тооцвол даруй 11 сургууль барих мөнгө улсад ороод ирнэ гэсэн үг юмуу даа.

 

БОЛСОН ЯВДАЛ 7.

ТӨРИИН БАНКНЫ УДИРДЛАГУУДЫН ӨӨРСДӨДӨӨ БЭЛЭГЛЭСЭН ТЭРБУМ ТӨГРӨГ

 

Засгийн газар 2009 онд Төрийн банк гэгч банк байгуулсан. “Зоос” банк дампуурах дээрээ тулж, үйл ажиллагаа нь доголдоход хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, банк, санхүүгийн зах зээлийг савчуулахгүй хэмээн энэ банкийг байгуулсан ч байгуулагдсанаасаа хойш апшгтай ажиллаагүй гэдэг юм билээ. Гэтэл банкийг ашигтай ажилласан мэтээр тайлан гаргаж, өөрсдийгөө тэрбум төгрөгөөр шагнасан нэр бүхий хүмүүсийг Улсын мөрдөн байцаах газраас шалгаж эхлээд байгаа. Тэдний завшсан тэрбум төгрөгийг улсад буцаагаад төлүүлбэл энэ мөнгөөр нурж унах шахсан нэг сургууль, эсвэл цэцэрлэгт бүрэн хэмжээний их засвар хийх боломжтой.

БОЛСОН ЯВДАЛ 8.

ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮРГЭН ДҮҮГИЙН ЭХНЭРИЙН 17 ТЭРБУМ

 

Тоог нь сонсоод сүхээр цохиулсан мэт болж байгаа их мөнгөтэй холбоотой бас нэг хэрэг явдал нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн дүү Г.Дэнзэнгийн эхнэрийн 17 тэрбум. Таван толгойгоос БНХАУ-руу нүүрс зөөх тендерт Ерөнхий сайдын дүү ялж, 17 тэрбумын үнэтэй тендер авсан энэ асуудал хууль ёсны дагуу байгаагүй гэдгийг улстөрийн өрсөлдөгчид нь саяхан илчилсэн билээ.

 

ТЭРБУМ БАЙГ ГЭХЭД 100 САЯ БАЙСАН Ч БОЛООСОЙ

 

Энэ мэтээр бичээд байвал сүүлийн үед албан тушаалтнууд, эрх мэдэлтнуүдийн холбогдсон хэрэг явдлуудын мөнгөний тоо ухаан алдаж унамаар их. Бид иргэдээс “Албан тушаалтнуудтай холбоотой тэрбум, тэрбумын хэрэг илрэхэд юу боддог вэ. Таны толгойд ямар бодол эргэлдэж байна” вэ” хэмээн асуусан юм. Иргэд ийнхүү хариуллаа

-Ихэнх иргэд цалингийн зээл авах гэж хөөцөлдөж хөөцөлдөж дээд тал нь сая гаруй төгрөг авдаг. Гэтэл албан тушаалтнуудын нууц данснаас арав, хорин тэрбум төгрөг гарч ирсэн гэж сонсоод гайхах л юм. Надад тэрбум битгий хэл 100 сая төгрөг байсан ч болоосой. Тэгвэл энэ мөнгөөр би амьдралаа орвонгоор нь эргүүлэх байсан даа.

-Зарим хүмүүс өөрийнхөө хөдөлмөрөөр мөнгө олдог. Зарим хүмүүс авлигаар олдог . Мэдээжхууль бусаар олсон болоод л шалгуулж байгаа байлгүй дээ. Надад ийм мөнгө байсан бол эх орондоо хэрэгтэй зүйл хийх байсан.

-Би хамгийн их мөнгө 5000 л байдаг байх гэж бодож байна. Аав ээж маань ажил хийж мөнгө олдог ч манайх тийм их мөнгөтэй байдаггүй. Надад сургууль, цэцэрлэг барих мөнгө байсан бол би барина.

-Бид нар өлсөж үхэх гэж байхад ийм мөнгөтэй хүмүүс гараад ирэхээ р сонин л санагддаг. Тэрбум төгрөг битгий хэл бидний хувьд 10 мянган төгрөг олоход ч хэцүү. Хулгай хийж чадахгүй. Хэрвээ надад тэрбум төгрөг байсан бол буяны ажилд өгөх байсан. Өгдөггүй юмаа гэхэд хэрэгцээнээсээ илүү гарснаар нь нийгэмд тустай ямар нэг юм хиих байсан болов үү.

 

Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ

 

ЭХ СУРВАЛЖ:ӨДРИЙН ШУУДАН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Anonymous (April 29, 2013 12:25:48 pm )

    unen yum gej, hezee negen tsagt garch l taarna. gehdee ali ch zasgiin ued garahgui bhaa. ted chini bas l ideltsej, uultssan humuus. ”ajnai” Baterdene bol hunii huwitsaag huuli busaar awch bayajsan hun shdee. ter ni deer ued shalgagdaj togtooson ch gargaj yallah prokuror, shudarga shuuchih shuugch bgaagui yum da. uuriin ”ajnai invest” gedeg broker dileriin kompani baiguulaad, hunii ner deer dans huuli busaar neegeed terendee irgediin huwitsaag tsugluulj bgaad uurtuu zarsan uildel hiisen yum shv de. tsagdaa shalgah ued uuriinhuu bulihaig nuuh zorilgoor broker zaluugaa Japan yabuulj bj bilee. uur bas bus bnaa…

  • Anonymous (April 29, 2013 12:39:10 pm )

    энэ бүгд УИХ-ын гишүүд, сайд, дарга нар нь хэдэн сая, тэрбумаар нь идээд байгаа юм чинь энэ улс, ард түмэн нь ядуу байх нь аргагүй л юм байна

  • Anonymous (April 29, 2013 12:39:40 pm )

    энэ олон тэрбумуудын дотроос эрүүл мэндийн яам толгойлж байна энэ салбарт хийж байгаа бизнест онцгой анхаарч хянахгүй бол бидний эрүүл мэндээр хэдхэн хүн баяжаад бусад өвчин зовлондоо шаналж байхнээ

  • Anonymous (April 29, 2013 12:49:01 pm )

    arai arai ene buhentei temtsiildaa nadtai niilj temtseh hun bnuu

  • Anonymous (April 29, 2013 12:58:59 pm )

    УБТЗ-ыг авилагатай тэмцэх газар шалгавал МИАТ-аас 10 дахин их хэрэг гарна. УБТЗ-ЫН ЗАМЫН САЛБАРЫН НЭГ АЖ АХУЙН НЭГЖИЙН ДАРГА ТАЛСАНДОРЖ ГЭНЭ ҮҮ НЭГ ХӨГИЙН АМЬТАН БИЙ ГЭХ. ЗАМЧИН БАЙХДАА ТЗ-ЫН ТОМООХОН ДАРГЫН БАЙШИНГ БАРЬЖ БАЙГААД ХӨЛӨӨ ХУГАЛААД НӨГӨӨ ДАРГА НЬ ЧАМАЙГ НАСААР ЧИНЬ ИДЭХ ХООЛТОЙ БОЛГОНО ГЭЖ ХЭЛЭЭД ШУУД Л БАЙГУУЛЛАГЫН ТОМ ДАРГА БОЛГОСОН ЮМ БАЙХ. ТЭР ГАЗАР РУУГАА АЖИЛЛАХААР ЯВАХДАА СОЛИОНЫ ОЙМСГҮЙ ШИВЭР ҮНЭРТҮҮЛСЭН АМЬТАН ОЧООД 10-ААДХАН ЖИЛИЙН ДОТОР ИДЭЖ ХАНАХГҮЙ БАЯН ЦАТГАЛАН БОЛСОН Л ГЭНЭ. 3000-ААД ХОНЬТОЙ 300-ААД АДУУТАЙ 200-ААД ҮХЭРТЭЙ. ОЛОН ЗУУ ГА ГАЗАР ЖИЛ БҮР ТАРИА ТАРЬЖ БУУДАЙ ХУРААНА. ОЛОН ЗУУН ГА ГАЗАРТ ХАДЛАН ХАДАЖ ТЗ-ААР ҮНЭГҮЙ ТЭЭВЭРЛЭЖ АШИГ ОЛНО.3,4-Н ХУВИЙН ОРОН СУУЦ ХУВИЙН ХАУСТАЙ 5,6-Н ГАЗАРТ МАЛЫН ӨВӨЛЖӨӨ, МАЛЧДЫН ОТОГ, АЖ АХУЙТАЙ, Дархан, Эрдэнэтэд хувийн салбар төмөр замтай ГЭЭД ЯРЬВАЛ ЭНЭ БОГИНОХОН ХУГАЦААНД ЯАЖ АМАРХАН БАЯЖИВАА ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ БАЙГУУЛЛАГЫН БҮХ ХӨРӨНГӨ, МАТЕРИАЛ, ТҮЛШ ШАТАХУУН ТЭРНИЙ АЖ АХУЙ РУУ ЯВДАГ, АЖИЛЧИД НЬ ШҮЛСЭЭ ЗАЛЬГИАД ДУУГҮЙ ЯВАХААС ЦААШГҮЙ ДЭЭД ДАРГА НАРАА АВИЛГАДААД АХИУХАН АДУУ МАЛ ӨВЛИЙН ИДЭШ ӨГӨӨД Л ДУУСАА ДУНД ДАРГА НАРТ ХУРДАН УДМЫН ДААГА ХАЛЗАН ЦАГААН ХОНЬ АМЛААД Л ДУУСАА ТЭРНИЙГЭЭ ӨГНӨ ГЭВЭЛ НАР БАРУУН ХОЙНООС.. ЗА ТЭГЭЭД БААХАН МОРЬ УЯНА ТҮРҮҮЛНЭ ГЭЖ БАЙХГҮЙ, ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ НЭГ ХУЖАА МОТЦЕКЛ СУМЫН НААДМААР МОРЬ НЬ АЙРАГДАЖ АВСАН ЮМ ГЭНЭ, ГЭТЭЛ ОДОО АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ БОЛЧИХСОН ТУУЖ ЯВАХ, УЯСАН УЯАЧ НАРТАА ХӨЛСӨӨ ӨГӨХГҮЙ УНЖИХ БОЛ ЭНҮҮХЭНД, ХУДАЛЧААРАА БОЛ ТЭР НУТГИЙНХАНДАА ТАНИГДСАН ИЙМ Л АМЬТАН БАЙДАГЫГ ОРОН НУТГИЙНХ НЬ АМ УРАЛДАН ЯРЬЖ БАЙХ ЮМ. МАН-ЫН НАМАА ТӨЛӨӨЛӨН АЙМАГ ОРОН НУТАГТАА ИТХ-Д СУУХДАА ОН-ЫН ТӨСӨВ, ТӨСЛӨӨС ИХЭЭХЭН ЮМ ЗУЛГААСАН ГЭХ, ИЙМ НЭГ ХӨРӨНГИЖСӨН ХУВИЙН БИЗНЕСИЙН СОНИРХОЛТОЙ,АЖИЛ ХИЙДЭГГҮЙ ТЗ-ЫН ХӨРӨНГИЙГ ХУВЬДАА СОРЖ БЯЛУУРЧ БАЙГАА ИЙМ ХҮНЭЭ ТЗ-ЫН УДИРДЛАГА ОДОО БОЛТОЛ ӨӨГШҮҮЛСЭЭР БАЙГАА НЬ УБТЗ-ЫН УДИРДЛАГА ДОТРОО ЯАЖ ЯЛЗАРСАНЫГ ХАРУУЛЖ БАЙГАА ХЭРЭГ.

  • Anonymous (April 29, 2013 1:52:49 pm )

    аРД ТҮМЭН БЛОН аж ахуйн нэгжүүд ЧИНЬ ТАТВАРЫН дарамтаас гарч чадахгүй л байна шүү дээ Төр засаг минь та нар тэр бум тэр бумаар нь татварын мөнгөөр тансаглаад л

  • Anonymous (April 29, 2013 2:32:11 pm )

    bi ulsd 20jil ajilsan bair avch chadaagui l bna getel tomchuud terbum terbumaar n toglood saihan ym aa

  • Anonymous (April 29, 2013 2:49:45 pm )

    хулгайчууд дээр сууж худлаа хэрэлдэж байгаа аль аль нь ижилхэн уралдаж мөнгө идэх гэж байгаа

  • Anonymous (April 29, 2013 3:20:52 pm )

    76 terbumtan bna

  • Anonymous (April 29, 2013 9:21:28 pm )

    ene deedsuud uhehdee ene ih horongo mongoo oortoigoo hamt avaad yavdag nuuc arga deeguuree olchihood uhen hatan shunaltaad…,ter argaa ard bidnees nuuj baigaa baihaa,te?

  • Anonymous (April 30, 2013 10:24:31 am )

    ehnees ni ileryylchiheed yu ch hiij chadahgyi tolgoig ni ileed idsen togtoogdihood baihad ichih ch ygyi heew neg yu ch boloogyi buruugyi met awirlaad baigaa gishyydiig huuliin daguu hariutslaga tootooch ed iim markaar ideed baiwal uls oron mini yaj hogjih we. daraa daraagih ni baritsaldaad baigg yum uu bas adilhan bolohooroo omoorood baina uu. yu bolood baina uls torchidoo ard tymniig iimerhyy baidlaar doromjloh erh ta nart baihgyi shyy

  • Anonymous (April 30, 2013 10:29:00 am )

    enhbayr shig bygdiig ni bariwchilah heregtei

  • Anonymous (May 01, 2013 1:39:18 pm )

    за яршиг цаашаа? хүн болгон оролцож хүртэхийн төлөө л тэмцнэ үү?гэхээс таслан зогсоож,устгахын төлөө гэнэ үү? би л лав тийм юманд оролцохгүй шүү? эртхэн хэлчихье??

  • Anonymous (May 01, 2013 7:49:22 pm )

    huwsgul aimagiin zasag darga tserenjaw law heden arwan ter bumaar ni idsen baih uchir ni huwsgul dulaan h.h.k baiguulj hvrgen dvvgee zahirlaar ni tawij bgaad murun hotiig uwuljingu dulaanaar hangah nvvresiig neg taldaa 240n kl-n tsaani baih mogoin goliin uurhaigaas toni ni 50000- vntei nvvres awna gej ulsaas mungiig ni awdag buguud ,yg awhdaa murguus 25 kl-n tsaani baih chilcheg bulgiin uurhais toni ni 25000-n vntei hvvres awaj dundaas ni heden arwan ter bumaar ni unagsan shvvdee

antalya rent a car