antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 29, 2013 8 comments

Хэн УИХ-ын дэд дарга болох вэ

нийтлэсэн Admin

1_1367197480УИХ-ын гишүүн С.Баярцогтыг дэд даргынх нь албанаас чөлөөлсөн. Түүний гаргасан ёс зүйн алдааг зарим гишүүн хүлээж авахдаа УИХ-ын дэд дарга битгий хэл гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах хэрэгтэй хэмээн шүүмжилсэн. Гэсэн хэдий ч С.Баярцогтын хэлснээр даргынхаа албан тушаалыг өгсөн нь парламентын түүхэнд байгаагүйгээр өөртөө хариуцлага хүлээлгэсэн явдал аж. С.Баярцогтыг дэд даргынхаа албыг өгсний дараа дараагийн дэд дарга хэн болох вэ гэх яриа гарсан. Мэдээж Ардчилсан намаас дараагийн дэд дарга томилогдох учиртай. Харин Ардчилсан намын аль фракциас хэн энэ суудлыг авах вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. С.Баярцогтын хувьд “Алтангадас” фракцийнх. Гэхдээ дэд даргын суудлыг МоАХ фракцийнхан авах нь гэсэн яриа бий. Харин хувь хүний тухайд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Р.Бурмаа нарын нэр дуулдах болов. Өмнөх парламентад Ардчилсан намыг төлөөлж УИХ-ын гишүүн Г.Батхүү дэд даргын үүргийг гүйцэтгэж байсан. Энэ удаа ч түүнд энэ албыг хариуцлах магадлал бий аж. Учир нь Ардын намаас М.Энхболд, “Шударга ёс” эвслээс Л.Цог нар дэд даргаар ажиллаж байгаа. Тиймээс Ардчилсан нам мөн туршлагатай, чадвартай улстөрчөө дэд дарга болгох нь дамжиггүй.

УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл парламентад хүчтэй дуу хоолой болж буй. Эмэгтэй гишүүдийн дийлэнх нь Ардчилсан намынхан. Энэ үүднээсээ тэд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмааг УИХ-ын дэд дарга болгох талаар ярилцсан гэнэ. Энэ талаарх саналаа ч намынхаа удирдлагуудад өгсөн аж. Р.Бурмаа гишүүний хувьд Сонгогчдын Боловсрол төвийн тэргүүн, Сонгуулийн ерөнхий хороонд ажиллаж байснаас гадна парламентад ороод УИХ-ын болон Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг гардан боловсруулсан нэгэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг ч боловсруулсан. Өөрөөр хэлбэл тэрбээр Ардчилсан намын урдаа барьдаг Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулагч гэхэд буруудахгүй. Ямартай ч түүнийг эмэгтэй гишүүд ихээхэн дэмжиж буй гэнэ лээ. Харин Ардчилсан намаас дэд даргад дэвшүүлж болох дараагийн хүн бол УИХ-ын гишүүн Р.Амаржаргал. Гэхдээ тэр Ардчилсан намынхан олонхи болж, шинэчлэлийн Засгийн газрыг байгуулснаас хойш намдаа ихээхэн шүүмжлэлтэй ханддаг болсон. Нэг үгээр хэлбэл түүнийг Ардчилсан нам дахь цөөнх хэмээн хэлж болно. Тэрбээр Ардчилсан намынхан засгийг ингэж бус Ардын намтай хамтарч байгуулах байсан юм гэж хэлсэн удаатай. Энэ мэтчилэн олон шүүмжлэлийг намын удирдлагууддаа хандан хэлсэн. Гэвч түүний ингэж аашилж буйг намынх нь удирдлагууд түүнд албан тушаал өгөөгүйтэй холбон тайлбарладаг. Р.Амаржаргал гишүүний үйлдэл ч албан тушаал аваагүйдээ хорссон юм шиг байдаг гэх. Энэ утгаар нь түүнийг УИХ-ын дэд дарга болгох бололтой. Албан тушаалд аваачиж байна гэсэн үг. Энэ бүгд Ардчилсан нам дотор яригдаж буй таамаг. Албан ёсоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн хэнийг дэд дарга болгохоо хэлэлцэж, УИХ-д өргөн барих ёстой юм. УИХ-ын дэд дарга бол даргын зөвлөлд намаа төлөөлөн орж, УИХ-ын даргыг эзгүйд чуулганы нэгдсэн хуралдааныг даргалан явуулах үүрэгтэй албан тушаал. Харин үүнд Ардчилсан намынхан хэнийгээ тавих бол.

 

Ц.Энхцэцэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (April 29, 2013 9:48:07 am )

    baypstogtiig ix xyplaac bac xoox xepegtei chvvdee

  • Anonymous (April 29, 2013 9:50:35 am )

    ded dapgaac ni abcan nep xemeej xapiystalga toostocon nep xemeej opxij boloxgvi chvvdee jyibipchid bie ee toogchid ap tvmniig dopomjilogcnid ex opnooc mini zailaacai

  • Anonymous (April 29, 2013 9:52:02 am )

    ded dapgaac ni abcan nep xemeej xapiystalga toostocon nep xemeej opxij boloxgvi chvvdee jyibipchid bie ee toogchid ap tvmniig dopomjilogcnid

  • Anonymous (April 29, 2013 9:55:11 am )

    Хөөрхий Баярцогт АН-ын золиос боллоо. Алтанхуяг нь өөрийгөө аваад үлдэх шив дээ. АН бол ийм л нам.

  • Anonymous (April 29, 2013 10:27:25 am )

    ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

  • Anonymous (April 29, 2013 11:04:39 am )

    ene llr-g shorond ni hiigeechee. arichaagui selengiin neriig gutaasa shaar shuu. tsadahaa medehgui. odo tsadcha biz gej bodood ene erguug odoo l ym hiine bh gj goridood sanlaa ogch bsanigaa bodhoor uur hureed bhiin. hunii nuur odoo yaj harah gej bgan boloo naad erguu mal chin

  • Anonymous (April 29, 2013 2:37:31 pm )

    Оюун санааны болоод практик мэдлэгийн аль ч потенциал байхгүй Их хурал даа дандаа дебил дауны хам шинжтэй тэгсэн мөртлөө хуял тачаал мөнгөний синдромд нэрвэгдсэн нилээд хэдэн үеийн хуучин болон бэлхнээ тэдний халааг авах шинэ өвчтэнтэй газар Монгол орныг бүрэн утгаар нь сүйрүүлж байгаа эрүүгийн гэмт хэрэгтнүүд дэ

  • Anonymous (April 29, 2013 10:21:54 pm )

    Songuuliin eronhii horoond ajillaj bsn hun ner devsheed UIH-iin gishuun bolj boldog l yum bh daa. buh process-oo meddeg hun. sonin l yum

antalya rent a car