БНСУ-д сурч, амьдарч байгаа Э.Золзаяа гэдэг монгол бүсгүй сураггүй алга болоод олон хонолоо гэх мэдээлэл энэ сарын эхээр цацагдсан билээ. Тэгвэл тэрээр өнгөрсөн хугацаанд ухаангүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гэнэ.
Э.ЗОЛЗАЯАГИЙН ТАЛААР ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН БОЛОЛТОЙ
Түүний талаар Солонгосын сайтуудад “Биеэ үнэлэгч” байсан мэтээр бичжээ. Мөн Монголын зарим вэб хуудсуудаар ч уг мэдээллийг хуулан олон нийтэд тарааж эхэллээ. Тухайлбал, “Э.Золзаяа бүсгүй 2008 онд тус улсад дээд сургуулийн оюутан болж очсон жилээсээ биеэ үнэлж байгаад цагдаад баригдан шалгагдсан. Улмаар торгуулаад өнгөрч байсан удаатай. Хичээлдээ явахаа байсан түүнийг дөрөвдүгээр сарын 11-ний өдөр гэрээсээ гараад одоо болтол ирсэнгүй, гар утас нь унтраалттай байна хэмээн долоо хоногийн дараа буюу 17-ны өдөр Инчон хотын дээд сургуулийн гадаад оюутан хариуцсан ажилтан цагдаагийн газар анх мэдүүлж байсан байна. Дуудлагын дагуу шалгаж үзсэнээр монгол оюутан Э.Золзаяа хотын нэгэн шөнийн караокед 21.00 -03.00 цаг хүртэл ажилладаг байсан нь тогтоогджээ. Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-ний орой 21.00 цагийн үед ажилдаа ирж. Ажлынхаа нэгэн солонгос бүсгүйн хамт тус улсын хоёр залууд үйлчилсэн ажээ. Тэд дор бүрдээ 200 мянган вон бэлнээр авч биеэ үнэлэн буудалд хамт хонохоор болсон. Монгол, солонгос хоёр бүсгүй, буудалд орохоосоо өмнө тэдэнтэй хамт дахин бааранд нэлээд сууж наргиж цэнгэсэн байна. Тэд хамтдаа ойролцоох буудалд амарч байх үед солонгос бүсгүйтэй нэг өрөөнд орсон залуу түүнд гар хүрч эхэлсний улмаас цагдаад дуудлага өгсөн. Дуудлагаар ирсэн Ансан хотын цагдаагийн ажилтнууд, буудлын өрөөнүүдэд өөр бусад биеэ үнэлэгчид байгаа эсэхийг шалгахаар хаалгуудыг тогшиж шалгалт явуулжээ. Гэвч энэ үед биеэ үнэлж байсан оюутан бүсгүй Э.Золзаяа өөрийг нь барихаар ирлээ хэмээн ойлгож буудлын дөрвөн давхраас үсрэн унаж, улмаар ойролцоох эмнэлэгт яаралтай хүргэгдсэн байна. Монгол оюутан бүсгүй ихээхэн бэртэж юм ярьж чадаагүй удсан тул түүний тухай мэдээллийг цаг тухайд нь өгч чадаагүйгээс, Солонгос улсад ор сураггүй алга боллоо гэсэн мэдээлэл ихээхэн цацагдсан байна” гэж Инчон хотын цагдаагийн газраас мэдээлсэн юм байх.
Энэхүү мэдээлэл үнэний ортой нь эргэлзээтэй. Учир нь бидний авсан мэдээллээр БНСУ-ын аль ч цагдаагийн газраас дээрх мэдээллийг хийгээгүй болохыг эх сурвалж өгүүлсэн юм. Тэгвэл Э.Золзаяа бүсгүйд юу тохиолдов. Түүний биеийн байдал ямар байгааг сурвалжиллаа.
Э.ЗОЛЗАЯА ГЭЖ ХЭН БЭ?
БНСУ-д байдаг Монгол Солонгосын хамтарсан сайтад “Маш хүнд бэртэл авсан Э.Золзаяа бүсгүйд сайн санаат хумүүс минь туслаач” гэсэн мэдээлэл тавигдсан байлаа. Тус улсад сурч байгаа монгол оюутан залуус санаагаа нэгтгэн нутаг нэгт нөхөртөө туслахаар ийм уриалга гаргажээ. БНСУ-д суралцаж буй монгол оюутнуудыг хариуцсан мэргэжилтэн С.Саранчимэгтэй утсаар холбогдсон юм. Түүнээс учир байдлыг тодруулахад дараахь хариултыг өглөө. “Э.Золзаяагийн хувьд Монголд аравдугаар ангиа төгсчихөөд Солонгост ирж суралцсан. Инчоны их сургуулийн Охидын коллежид гурван жил хэлний бэлтгэлд сурсан юм. Манай сургуулийг онц дүнтэй төгсч, Инчоны их сургуулийн онгоцны үйлчлэгчийн ангид элссэн. Тэрнээс энд тэндхийн интернэт сайтуудаар мэдээлээд байгаа шиг муухай ажил хийх хүн биш гэдгийг би бардам хэлж чадна. Түүний талаар сөрөг мэдээллүүд Солонгосын сайтуудад гарч эхлэнгүүт би цагдаагийн газарт хандсан юм. Тэгтэл “Бид албан ёсоор ямар ч мэдээлэл өгөөгүй. Түүнийг яагаад ийм байдалд орсныг шалгаж байна” гэсэн. Манай Э.Золзаяа сургуульдаа нэр хүндтэй, онц сурлагатай нэгэн. Найз нөхдөдөө ч хүндлэгддэг. Тиймээс энд сурч байгаа монгол оюутнууд бид нэгдэн түүнд туслах ажил өрнүүлээд байна. Эмч хэлэхдээ түүнийг багаар бодоход гурван сар хэвтэн эмчлүүлнэ гэсэн. Биеийнх нь ихэнх яс хугарсан байна гэж байгаа. Аарцаг, хөл, гар гээд нэлээд хүнд бэртсэн. Ухаан орсон боловч шокийн байдлаас гарч чадахгүй байна. Хүнд гэмтэл авсан болохоор тэр нь нөлөөлсөн бололтой. Одоо түүнийг ээж болон нагац эгч нь сахиж байна. Э.Золзаяа маань ухаан оронгуутаа ээжийгээ таниад ч байгаа юм шиг. Эсвэл танихгүй байгаа. “Ээжээ намайг битгий орхиоч, муу хүмүүс охиныг нь авах гээд байна” гэж ээжийгээ сандаргасан. Бас “Ээжээ хоёулаа манайх руу очих уу” гэж ийм хүнд бэртэлтэй байгаагаа ч мэдэхгүй янз бүрийн юм ярьж байгаа. Ээжийнх нь хувьд охиноо ийм болсныг хараад сэтгэл нь уймарч хэцүүхэн л байна даа” гэв.
Сөүлийн нэгэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа Э.Золзаяа бүсгүйн сахиур буюу түүний нагац эгч Эрдэнэчимэгтэй утсаар холбогдсон юм. Тэрээр “Дүү маань энэ сарын 11 -нд хичээлээсээ тараад гэртээ ирсэн гэсэн. Гэтэл гар утас нь дуугарч гэрээсээ гарсан гэж цагдаагаас хэлж байна. Ингээд 11-12-нд шилжих шөнө ухаангүй эмнэлэгт хүргэгдэн ирж. Тэгтэл цагдаагийнхан эмнэлэгт очсоныг нь мэдэхгүй хайгаад байдаг. Би энд Э.Золзаяагийн ээж буюу төрсөн дүүтэйгээ ирээд цагдаад хандсан. Тэгээд эмнэлэгт ухаангүй хэвтэж байгааг нь оллоо. Ямартаа ч энэ хэргийг шалгаж байгаа. Дүүгийн маань талаар элдэв янзын мэдээлэл гарч байгаад гомдолтой байна. Одоо бие нь тун хүнд байгаа” гэлээ.
Э.Золзаяагийн Монголд байгаа хүргэн ахтай уулзаж ярилцлаа.
-Та дүүгийнхээ талаар ямар мэдээлэлтэй байна вэ?
-Энэ сарын 11-ний орой дүү маань гэртээ байж байтал гар утас нь дуугарсан гэсэн. Тэгээд гадаа гарч хэн нэгэнтэй уулзчихаад удалгүй гэртээ орж ирсэн юм билээ. Дахиад утас нь дуугарч буцаад гараад явсан гэсэн. Цагдаагийн байгууллага шалгаад ийм мэдээллийг Солонгост байгаа манай эхнэр, Э.Золзаяагийн ээж хоёрт өгсөн юм билээ. Харин Э.Золзаяа ухаан оронгуутаа “Муу хүмүүс байна. Намайг битгий орхиорой” гэж тэдэнд хэлсэн гэнэ лээ. Манай энэ дүүг сайтууд дээр янз бүрээр бичсэнд гомдолтой байна. Тэрэн дээр гараад байгаа шиг баар саваар хэсээд байдаггүй. Сургууль дээрээ нэр хүндтэй. Найз нөхөд нь ч дүүгийн маань үнэн байдлыг мэднэ. Тэгээд тусалж дэмжихээр гүйлдээд байгаа гэсэн.
-Түүнийг зарим сайтуудаар биеэ үнэлэгч мэтээр бичсэн байна лээ. Солонгост байгаа танай эхнэр, дүү хоёр цагдаагийн газарт нь хандсан байна уу?
-Би өдөр болгон л тэдэн рүү ярьж байгаа. Инчоны болон Анса хотын Цагдаагийн газраас тийм мэдээлэл гаргаагүй. Ийм мэдээлэл тараасан хүмүүсийн шалгана гэж албан ёсоор мэдэгдсэн байна лээ. Яагаад дүүг маань ингэж гүтгэж, ямар зорилго цаана нь байгаа нь сонин. Түүний хэрэглэж байсан гар утас, нөүтбүүк зэргийг нь шалгаж, гэрээс нь хэн дуудаж гаргасан болохыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэсэн.
-Э.Золзаяа хэзээ Солонгос руу явсан юм бэ?
-Тэнд очоод таван жил болж байна. Энэ жил Инчоны их сургуулийн Онгоцны үйлчлэгчийн ангийн дөрөвдүгээр дамжааны оюутан.
-Айлын хэд дэх хүүхэд вэ. Сурахынхаа хажуугаар ажил хийдэг байсан болов уу?
-Дүү маань багаасаа л амьдралын ухаанд суралцсан байсан. Айлын том охин бөгөөд ээж, хоёр дүүгийнхээ хамт амьдардаг. Тэгээд арван жилд байхдаа зуныхаа амралтаар ажил хийж, дүү нарынхаа хичээлийн хэрэгслийн мөнгийг олдог байлаа. Ээж нь өвчтэй болохоор ар гэрээ авч явдаг ганц хүн нь юм. Тэнд сурч байгаа оюутнуудыг ажил хийхийг зөвшөөрдөггүй гэнэ лээ. Зөвхөн хичээл номондоо л шамддаг.
-Найз залуутай байсан уу?
-Би тэрийг сайн мэдэхгүй байна. Энэ хүүхэд хэр баргийн юманд бэртэж гэмтэхээр хүүхэд биш. Арван жилд байхдаа бөхийн спортоор хичээллэдэг тамирчин охин байсан. Муухан эр хүнд дээрэлхүүлэхээргүй хүүхэд. Яагаад ийм байдалтай болсонд гайхаж байна. Цаана нь нэг юм байгаа гэж бодож байна.
-Тэр нь юу байх гэж бодож байна?
-Солонгосын цагдаагаас түүний гар утасны болон нөүт бүүкний, гаднах камерын бичлэг дуудлага зэргийг шалгасан гэсэн. Тэгээд гэртээ хичээлээ хийгээд сууж байсан хүүхэд гэнэт гараад явсан нь сэжигтэй.
-Хэнтэй амьдардаг байсан юм бэ?
-Ямартаа ч байр хөлсөлж амьдардаг байсан.
-Э.Золзаяа зан араншингийн хувьд ямар вэ. Түүнийг сураггүй болсныг ар гэрийнхэн нь хэзээ мэдэв?
-Элдэв янзын зангүй, мэриймтгий, идэвхтэй хүүхэд. Ангийнх нь хүүхдүүд болон багш нь түүнийг ямар сурлагатай, хичээнгүй оюутан болохыг сайн мэднэ. Тиймээс туслах гэж гэрэл зургийг нь нийтэлж, тусламж хүссэн. Ер нь Э.Золзаяад сул тал гэж байхгүй. Хичээлээ таслах нь битгий хэл хоцордоггүй дүү маань нэг өдөр хичээлдээ ирээгүйд ангийнхан нь гайхсан юм билээ. Тэгээд гар утас нь салгаастай, ямар ч холбоогүй, хоёр гурав хоноход сандралдаж бидэн рүү хандсан. Уг нь маргааш нь тэмцээнд орох ёстой байсан гэсэн. Тэгээд “Маргааш хувцсаа авчирна” гээд ангийнхнаасаа салсан хүүхэд таг болчихоор тэд гайхна шүү дээ. Дүү маань эмнэлэгт ирэхдээ ямар ч бичиг баримт, цүнх сав, гар утасгүй ирсэн гэсэн. Тэгээд хэн болохыг нь мэдэхгүй цагдаа нар хугацаа алдсан бололтой. Тэрнээс олон хоног сураггүй байж байгаад гэнэт ухаангүй эмнэлэгт ирсэн юм байхгүй. Тийм байдалтай болонгуутаа эмнэлэгт хүргэгдсэн юм билээ.
-Эмнэлгийн зардал мөнгө хэд орчим болж байна?
-Хоёр удаа хагалгаанд орсон гэсэн. Дахин тавдугаар сарын 7-нд хагалгаанд орох юм гэнэ. Манай эхнэр, хадам дүү хоёрыг тэнд очиход эмнэлгийн зардал 13 сая вон болсон гэж эмч хэлсэн байна лээ. Одоо дахиад хагалгаад орохоор мөнгө их хэрэгтэй. Манайхны хувьд эрүүл саруул хүнээ гадны улс руу сургахаар илгээчихээд ийм байдалтай болсонд гомдолтой байгаа. Хөрөнгө мөнгөний асуудал ч хүнд байна даа.
М.Мөнхцэцэг
Эх сурвалж: DNN.MN
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 28, 2013 10:22:04 pm )
sain shalgaj vnen zowiig olox xeregtei. ter gorill dagaj gorooldog xvvxnii xoinoos svrtei yum boloo bizdee. odoo ene xoorxii oxind tuslax l xeregtei . er ni mongol xvniig gadaadad garxad noxoinoos dor vzej xaritsdag bolood bna. tor zasag gj yum baidag bol 1 duu garasai
-
Anonymous (April 28, 2013 11:03:41 pm )
Tur zasag baidag yumuu eh oronii min ireedvi bolson hvn ard chin hohirch yadarch yawna
-
Anonymous (April 28, 2013 11:05:02 pm )
Hohirch yawna duu hooloigoo gargaachee
-
Anonymous (April 28, 2013 11:08:15 pm )
тэнд байгаа монгол оуютнуудыг шалгах хэрэгтэй манайхан ч айхтар атаархуу улс шүү дээ үнэхээр хичээл сурлагадаа мундаг байхаар нь хорлох гэж янз бүрийн юм болсон ч юм билүү.тэр элдэв мэдээлэл тараагаад байсан нөхдүүдийг илрүүлээд шалгах хэрэгтэй шүү. монголд тэгээд монголын оюутны холбоо бас янз бүрийн хандив цуглуулаачээ. гар утсаар нэгж илгээж хандив цуглуул оролцъё өөр хүмүүс зөндөө л байгаа байлгүй дээ. ОЮУТНЫ ХОЛБООД ЕР НЬ УЛС ТӨРЖИХГҮЙ ИЙМ МЭТ ЗҮЙЛД САНААЧИЛГАТАЙ ХАНДАХ ХЭРЭГТЭЙ.КАРЬЕР ХӨӨСӨН ХЭДЭН НУСГАЙ БАЦААНУУД ОЮУТНУУДЫГ АШИГЛАДАГ БАЙДЛЫГ БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ. САЙН ДУРЫН НЭГДЭЛ ЖИНХЭН УТГААРАА АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА Ш ДЭЭ оЮУТНУУДАА
-
Anonymous (April 28, 2013 11:42:34 pm )
ar geriin amidaral hetsuu oyutan ar geree tejeedeg eej 2 duugee solongosd surdag oyutaniig ajil hiihiig zobshoordogui tegeed yaaj boldog baisan hun bee surhan bitgii hel ajil hiigeed yabj baigaa gants bie humuus sod hetsuu bn sh dee
-
Anonymous (April 29, 2013 12:37:30 am )
yamar hetsuu yum be sain murduh heregtei. duu mini tevcheertei baigaad edgej jinhene uneniig olooroi
-
Anonymous (April 29, 2013 4:10:48 am )
hetsuuch ym daa minii Mongolchuud zah zeeliin ueesl gadaaornii bool ni bolj ym ym l uzej bna ydarsan ah duus eej aazaan tejeeh gej iim l bolj bna daa olon hun tur zasag ygaad ch iregdeen haihrahgui ymaa duu mini sain idgeed sain hun bolooroi chi chadna ah shig ni olon mongolchuud ar geren tejeeh gej gadaadad bool bolj ywna
-
Anonymous (April 29, 2013 9:18:23 am )
Ue udmaaraa bool garaltai solongoschuudad huniig uruvduh setgel. yazguurtanii enereh setgel hoer unendee baihgui bailgui.
-
Anonymous (April 29, 2013 9:33:34 am )
Угаасаа л ойлгомжтой я.н.х.а.н байнашдээ
гэрийхан нь ч хаана хэнтэй амьдардагийн мэдэдгүй
Тэгээд ойроон цагаар баар саванд ажлаал ширээний хүүхэн хийж байгаал нэг хар солонгосд балбуулаа виз
хохь чинь
Заваан юмнууд улс орны нэр гутааж байхаар үхчихгүй ясан юм
-
Anonymous (April 29, 2013 12:49:57 pm )
хүмүүс муулаад жигтэйхэн байсийн юмны наад цаадахыг бодож дүгнэлт хийх хэрэгтэй,бүгдээрээ л ама амаа булаалдаад л энэ муу охиныг муулаад байсин,хүний наймаа байхоо, ЭНЭ ДЭЭР СЭТГЭГДЭЛ БИЧСЭН АРЧААГҮЙ АМЬТААН, ЧИ БОЛ ХҮН БИШ БАЙНА
-
Anonymous (April 29, 2013 2:45:41 pm )
Hicheel surlgandaa mundag huuhed hezeech helnii damjaand 3n jil bvten surdaggui l bhgui yu za muu blaa gehed taslahgui bol togsogchin hudlaa yaritsgaagaad bhii ma .!.. shuu emlgiin zardal ene ter geed iish chawaas muu ym har mortei
-
Anonymous (April 29, 2013 10:00:59 pm )
Zaawal edgeeree chi mongoldoo heregtei hun shuu
-
Anonymous (April 30, 2013 12:25:31 am )
Yaah gej gaduur tenej ywdag yum dee ohidyydaa..syrgamj awah heregtei shyy..iim l baidald ordog bna shdee.gai gazar doroos gahai modon dotroos gej..hetsyy yum daa..
13 Comments