МАН үүрэг хариуцлагаа үнэ хүргэж чадлаа, Олон нийт өмгөөлех хүнтэй, эрх баригчид өө сэвийг нь өргөөд гаргаад тавих “ханьтай” боллоо,
Товчхон хэлбэл, Н.Алтанхуягийг огцруулах, эсэх нь сонин бус, сөрөг хүчин бодит утгаараа сэрж өндийсөн нь Монголын улс төр дэх таатай үзэгдэл байлаа
Эсрэгээрээ Н.Алтанхуягаас Н.Номгой-баяр хүртэлх урсгал гэж бас бий. Хамгийн сонирхолтой нь энэхүү улс төр гэх хашлагатай нэгэн хэмнэл бүхий зам аль аль талдаа сөрөг урсгалтай. МАН-ын залуу улстөрч, АН-ын дарга хоёрын дунд үл ойлголцол бий болсоор багагүй хугацаа өнгөрлөө. Хөвөнд боосон хөнгөн чулуугаа хэн хэн нь бороохой болгон хувиргахад хангалттай хугацаа улирсан байх юм. Дорнодын Засаг даргын маргаанаас эхэлсэн тэдний зөрчил өчигдрийн парламентын чуулганы үеэр эцсийн цэгтээ хүрсэн мэт харагдаж байна. Гэвч энэ бол Н.Алтанхуяг, Н.Номтойбаяр гэх хоёр хувь хүний хоорондын үл ойлголцол төдий асуудал биш юм. Төрийн түшээдийн хоорондох төвөгтэй харилцаа төдий ч бус. Монголын өнөөгийн нийгэм, улс төр, бизнесийн бодит тусгал гэж “орчуулах” нь оновчтой болов уу.
Бизнесийн орчин дахь шинэ хувиарлалт
МАН-ын төр барьсан хэдэн жилд энэ намаас гаралтай бизнесменүүдийн компани хүчээ авч, цэцэглэсэн. Төрөөс зарласан тендер, олон сая, тэрбумаар хэмжигдэх мөнгөний урсгал МАН-д данстай болон далдын бүртгэлтэй эрхмүүдийн халаасыг чиглэж байсан нь нууц биш. Харин 2012 оны УИХ-ын сонгуульд АН ялснаар эдүгээ бизнесийн орчинд шинэ хуваарилалт явагдаж байна.
МАН-ын эрх баригчид энэ мэтийн хөрөнгө мөнгө тойрсон хөлжсөн сонирхлоо чимээгүйхэн хэрэгжүүлдэг байсан бол АН хонзонтойхон, хорлонтойхон бодит ажил болгож буйгаараа ялгаатай. Өнөөдөр Н.Алтанхуягийн гаргасан хамаатан садан тойрсон алдааг МАН-ынхан ч бас хангалттай давтсан гэдгийг онцлоё. Өөрөөр хэлбэл төрөөс гадагшилдаг мөнгөний их урсгал эрх баригчдын эрх ашгийг чиглэдэг нь АН болон МАН-ын аль алиных нь хувьд зуршил болсон халдвар.
Гэхдээ энэ эвлэрэхэд хэцүү түүх Н.Номтойбаяраас дэндүү хол бичигдсэн. Аль ч засгийн үед улстөржин хийрхэж байгаагүй МАК жилээс жилд татвар төлөгчдийн эхний тавд багтах хэмжээнд улс орныхоо өмнө үүргээ биелүүлсээр ирсэн нь хүндлэхгүй байх аргагүй бодит байдал юм. Улсын төсөвт “Эрдэнэт” үйлдвэртэй өрсөлдөхүйц хэмжээний татвар төлдөг МАК-ийн ерөнхийлөгчийн хүү МАН-д нэг суудал авчирсан нь АН-ын овоо хараанаас гадуур өнгөрсөнгүй. Үүний нөгөө тадд төрд ажиллахаараа мөнгөтэй болчихдог, гарахаараа хоосордог МАН-ын олонх улстөрчийн хувьд Н.Номтойбаяр өмнөө барьж болох өө сэв багатай баг нь байлаа. Цагтаа өөрсдөө ч ялгаагүй төрөөс хүртэж, төрөлтэйгээ хуваан зооглож байсан МАН-ын эрх мэдэлтэй явсан эрхмүүдэд хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр ялалтын амтанд бялуурсаар буй АН-ын зүг “боргох” нүүр байхгүй нь үнэн юм. Тиймээс Дорнодын Засаг даргын сонгуулийг будлиантуулсан Ерөнхий сайдын эсрэг тойрогт нь гарсан эл зөрчлийг ашиглан Н.Номтойбаярыг гал мэт илгээв.
ӨЧИГДӨР ЦАДСАН МАН ӨНӨӨДӨР ЗООГ БАРЬЖ БУЙ АН-ЫГ ОРООЛГОВ
Шударга бус байдалтай эвлэрч чадаагүй нь Н.Номтойбаярын буруу биш. Нэг нь идэж, нөгөө нь хүлээн зөвшөөрч, нэг хэсэг нь эрх мэдлээ далимдуулан хуулийг уландаа гишгэн, нөгөө хэсэг нь ээлжээ хүлээгээд сууж л байдаг МАН болон АН-ын хоорондын үл үзэгдэх “будант” холбоосоос хол явсан залуу улстөрч тэвчинэ гэхэд яаж тэвчих билээ. Дорнодын Засаг даргын асуудал шүүхийн шатанд Н.Номтойбаярын талд шийдэгдсэнийг бид мэднэ. Хариуд нь аль ч төрийн үед намтай бус ашигт малтмалтай найзлан, улс төрөөс ангид бизнесээ явуулсаар ирсэн МАК-д тодорхой хэмжээгээр дарамт ирсэн гэсэн яриа байдаг. Н.Номтойбаярт давуу тал бий. Бууж өгөхийг мэддэггүй, шулуун шударга, аливаа аваа өгөөнөөс хараат бус гэхчлэн тоочоод байж болно. Омголон ч юм, залуу ч юм. Заримдаа гэнэн ч юм.
Улстөрчийнхөө хувьд уудлаад байх гэмгүй, буруутгаад байх шалтаггүй Н.Номтойбаярыг дуугүй болгохын тулд Н.Алтанхуяг зарим талаар МАК-ыг чиглэсэн довтолгоо эхлүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Н.Номтойбаяр олны өмнө “ширээ шаасан” бол Н.Алтанхуяг өрөөндөө сууж байгаад “ширээ шаасан” байж болох. Товчхондоо бол тэдний хоорондох зөрчил дээд утгаараа улстөржсөн энэ таарамжгүй байдлыг нь МАН-ын хашир бурхинууд ашиглан Н.Номтойбаярыг урдаа барьж, ард нь өөрсдөө нуугдаж үлдэв. Учир нь өч төчнөөн тендер будлиулж, өвөр зуураа хуваан хүртэж, иддэгээ идэж, уудгаа уусан МАН-ын олонх улстөрчид хоолныээлжиндээхонзонтойхон орсон АН-ын өмнөөс үг хэлэх эрх үгүй. Энэ тал дээр нэр цэвэр, Н.Номтойбаярын хувьд бол байдал өөр. “Эрдэнэс Тавантолгой”-н “Chalco”-той хийсэн 350 сая ам.долларын гэрээний асууддаар тухайн үеийн эрх баригчдын “гар хөл” болж байсан Б.Энэбишийг шалгаж эхэлсэн гэсэн мэдээ бий. Нэг үгээр хэлбэл, өнөөдрийн идэж буй эрхмүүд өчигдрийн цадсан нэгнийгээ шалгаж буй юм. Өчигдрийн идэж цадсан МАН өнөөдөр зоог барьж буй АН-ыг ороолгож байгаа нь энэ. Тэдний энэхүү ичгүүртэй өгөө, аваа, өширхөл гоморхлыг энэ цагийн залуу улстөрч ойлгоход хэпуү ч байж болох. Улс төрд удаан зүтгэж, уух идэхдээ уургаа хуваалцдаг, ээлжилдэг эл дүрмээс гадуур, өөрийнхөөрөө тоглож байгаагаараа Н.Номтойбаяр ялгаатай. Харин түүний шударга, шазруун занг МАН-ын ходоодоо сунатал зооглосон эрхмүүд ашиглаж, АН-ын хоолоо хүлээсэн ноёд түүнтэй эвлэрч ядан элдэвлэж байна.
СӨРӨГ ХҮЧИН БОДИТ УТГААРАА СЭРЖЭЭ
Сонгуульд ялалт байгуулан Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулснаар АН түүхэндээ анх удаа төрийн гурван өндөрлөгт эзэнсуув. Аархаж, хөөрч болох агуу их эрх мэдлийн эзэн болов. Тиймээс ч уул үзэлгүй хормой шууж, ус үзэлгүй гутлаа тайлан авч давхисан. Жолоо цулбуураа сулд нь хаялан, жороолов, хурдлав. Бялуурав, бачимдав. Намаар нь ялган цагдаа, шүүх, АТГ-аар шалгуулан, Мэргэжлийн хяналтын газрыг хөдөлгөн МАН-ын “хөл гарыг” тайрахаар дайрав. Энд дахиад л “халуун тогооны” асуудал босч ирнэ. Хамтарсан Засгийн газрын үед МАН тогоотой хоолныхоо багахан хэсгийг АН-д хуваарилж, үнэртэх, хааяадаа хүртэх боломж олгосон. Гэтэл сонгуульд ялмагцаа нөгөөх хөрч царцсан багахан хэсгийг баашилж хүртсэн эрхмүүд халуун тогооноос ханатлаа зоог барьсан замын андуудтайгаа тооцоо бодож эхэлдэг байгаа. Удтал шоконд орсон МАН нэг хоёроороо намнуулаад дуусахгүйн тулд, өндийх чадалтай, өрвийх хүчтэй үлдэхийн эрхэнд НАлтанхуягийн Засгийн газартай тооцоо бодож эхлэв. Эвтэйхэн хэлэх юм бол сөрөг хүчний үүрэг, хариуцлагаа ухамсарласан гэж хэлж болно.
МАН-ын энэхүү дорвитой алхамд энэ намыг эрх мэдэлтэй байх үед буланд шахагдаж, будаа мэт тоншуулж байсан шинэ цагийн шижигнэсэн залуус том үурэг гүйцэтгэж буй гэдгийг хэлэх хэрэгтэй. Ийнхүү Монголын улс төр сөрөг хүчинтэй боллоо. Үүнийхамгийн тод илрэл нь НАлтанхуягийг огцруулах асуудлыг албан ёсоор тавьсан явдал юм. Сөрөг хүчний буянд авч давхидаг АН даруулгатай даврихгүй бол байдал эвгүйдэхэд ойрхон байгааг ухаарлаа. МАН-ыг хэдэн сар бүлэггүй гацааж, улс төрийн том хүчний хувьд увайгүй загнасан өдруүдийнхээ өөдгүй дүр зургаас бага ч гэхнээ ичлээ. Хаан боллоо гэж давраад хамаагүй тонгочоод байж болохгүй гэдгийг мэдэрлээ. Сөрөг хүчний байр суурийг эргэлтгүй сонгож, энэ орон зайд өөрсдийгөө хэн хэнээс илүүтэй тунхагласан МАН үүрэг хариуцлагаа үнэ хүргэж чадлаа. Олон нийт өмгөөлөх хүнтэй, эрх баригчид өө сэвийг нь өргөөд гаргаад тавих “ханьтай” боллоо. Товчхонхэлбэл, НАлтанхуягийг огцруулах, эсэх нь сонин бус, сөрөг хүчин бодит утгаараа сэрж өндийсөн нь Монголын улс төр дэх таатай үзэгдэл байлаа.
Н.АЛТАНХУЯГААС Н.НОМТОЙБАЯР ХҮРТЭЛ…
Америкт улс төрийн шинжлэх ухааны мэргэжлээр төгссөн, ТЕГ-т долоон жил алба хаасан, ид үедээ яваа залуу улстөрч АН-ын дарга, Ерөнхий сайдын өмнөөс сөрж бослоо. Монголд ардчилал хөгжиж чадсаны баталгаа энэ юм. Нөгөө талаар улс төрд шинэ үеийнхэн орж ирсний том нотолгоо. Залуустаа халгаатай АН-ын ахмадууд, залуусаа нохойд барьдаг мод мэт үзсээр өнөөг хүрсэн МАН-ын хашир эрхмүүдэд энэ нь таалагдахгүй байж болно. Мөнгөөр худалдагддаггүй, өнгөөр арилжигддаггүй, үгээ залгиж бөөрөнхийлдөггүй, алдахаас айдаггүй нэгэн үеийн залуус Монголын улс төрд өөр өнгө авчрахын эхлэл энэ байлаа.
Өөр өнцгөөс нь харъя. Ардчиллаар овоглосон улс төрийн хүчнийг удаа дараа ялалтанд хүргэж, хагарч бутран хатавчиндаа багтахгүй байсан АН-ыг нэгтгэн зангидаж, холбон тоглох үүргээ хоёргүй биелүүлсэн Н.Алтанхуяг аль ч талаас нт бодсон ялсан намын даргын хувьд Ерөнхий сайдын суудалд зүй ёсоор заларсан. Гүйцэтгэх засаглалын тэргүүний суудал түүнийг эвдчихээгүй бол хүнийхээ хувьд Н.Алтанхуяг өрөөндөө орж өш зангидаад, өвөртөө нуужхонзон хонгинуулаад байх эрхэм биш. Олон охинтой болоод ч тэр үү, зөөлөн сэтгэлтэй, зөв бодолтой Н.Алтанхуяг улс төрд учраа олж, учраагаа таньж яваа залуу гишүүнд нэрмээс бус, нэмэр болох учиртай эцэг хүн. Н.Номтойбаярын хувьд ч ялгаагүй, улс төрдхол зам туулж, хат суун, харьж буцалгүй зүтгэх эрмэлзэлтэй нэгэн. МАН-ын нохойд барьдаг мод, ноолоход амар номхон тэмээ болохгүйгээ мэддэг байх гэж найдъя. Түүний ард нуугдаж үлдсэн бүхэн нөхөд бус ноход гэдгийг ухаарч гэмээнэ улстөрчийнхөө хувьд авах магадгүй эхний сургамж энэ ч байж болох.
ЭЦЭСТ НЬ…
Сайхан байна. МАН-ын залуу улстөрч АН-ын даргатай мөчөөрхөв. Хандаж хаягласан үгийг нь хашир улстөрч НАлтанхуяг хүлээцтэй хүлээж авлаа.
Гунигтай байна. Залуу улстөрчийхөө захыг мушгиж “сор затчихаад” МАН-ын үе үеийн дарга нар ард нь нуугдаж, амь амиа бодов. Эл явдал НАттанхуяг, Н.Номтойбаяр нарын хэн хэнд нь сургамж үлдээлээ. Ээлж ээлжээр эрх мэдлээ апшглан ‘чгэр хормойгоо дүүргэдэг өнөө цагийн улстөрчдийн хувьд содон нэгэн үзэгдэл үргэлжилж байна. Сайхан залуу насыг нь саваа болгон ашиглаж, зоолж байх үедээ зоогийн тавгаа зөөлгөн, үүдээ сахиулж, үүцээ мануулдаг аль аль намын ах нартайгаа залуу үеийнхэн маань улс төрд ухаан зарж байж энэ хуучинсаг байдлыг халах юм. Харин нэг л зүйл тодорхойгүй үлдэв. Мэдэгдлийг нь мэхийж сонсчихоод араас нь амбаардахгүй байх буурь суурь эрх баригчдад байгаа гэж найдъя. Тээр тэндээс тэвнэ мэт үгсийг твиттерээр дамжуулан бие бие рүүгээ шидлээд байвал тэдний хэн хэн нь олны элэг доог болох нь гарцаагүй. Эцэст нь өгүүлэхэд түрүүлж дуугарсан хөхөөний хошуу хөлдөх, үгүйгээс Монголын ардчиллын төлөвшил танигдах учиртай. Тэгээд ч нутаг нутгийн эрчүүд нанчилдлаа гэвч наадмаар мэндтэй, сөргөлдлөө гэвч сүрээрээ ижилсэж явдаг бусуу.
Р.ЭМҮЖИН
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН ШУУДАН
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 26, 2013 12:15:43 pm )
ED BAYALGA, ORD GAZARUUDIIN TULUUH DAIN. ENE HUMUUSIIN NUDRUU SAIN HAR ZUVHUN ZOOS L BODOJ BGAA.
-
Anonymous (April 26, 2013 12:30:13 pm )
Номтойбаяр номын дуу сонссон болохоос ногоотой шөл ууж үзээгүй нэгэн гэхдээ хашир луйварчин аавын хүү ингэж улс төрд хулгайч ,авлигач ,луйварчдын өмнөөс нохойд барьдаг мод болж өөрийн толгой дээр булуу хурааж суух гэж МАН-хан хэнийг ч золиослож чаддаг нь харагдаж байна
-
Anonymous (April 26, 2013 12:59:00 pm )
Монгол улсын Засгийн газар тогтвортой байх эсэх нь монгол улс хөгжмх эсэх нь ерөөсөөМАН-д хамаагүй, харин өөрсдийнх нь нэр хүнд өсөж дараагийн сонгуулиар гар ирж өмнөх шигээ идэж уухын дон нь чухал болох нь саяын өдрүүийн үйл явдал харуулж байна.
-
Anonymous (April 26, 2013 1:06:51 pm )
MAN-iinhan iim aimaar ulsuud b.hgui yu yu ch medehgui huuhed zolioslood uursduu ard ni uldej b.gaa
-
Anonymous (April 26, 2013 1:11:39 pm )
Zolios bolj bgaagaa ene mangar ni medehgyi uuriiguu ardiin baatar met oilgozon huurzun yawaag ni chaawaas, mgl iin ihenh gazar nurgiig ene muugiin aaw l idej barj baigal suitgej bgaa bizde, getel ALtanhuyg tegsenuu ugui ene l tom yalgaa,
-
Anonymous (April 26, 2013 3:00:12 pm )
MUNDAG ZALUU SHUU IIM L BAIH HEREGTEI SHTEE AMJILT
-
Anonymous (April 26, 2013 3:12:15 pm )
Номтойбаяраа чи шүү. чамаар бахархаж байна. Угаасаа юманд няхуур чамбай ханддаг шүү чи. Сонор сэрэмж нэгдүгээр гэдгийг цаг үргэлж санаж яваарай. Амжилт хүсье. Ирээдүй, эх орны хувь заяа залуучууд Та нарын гарт байгаа шүү дүү нар минь
-
Anonymous (April 26, 2013 3:13:34 pm )
nomtoi bayar gej gaj dontoi zaluu ohid hvvhnvvdiig zvgeer l hvchindej orihood daraa n $ ogood ybuuldag gesen shde
-
Anonymous (April 26, 2013 3:14:25 pm )
Номтойбаяраа чи шүү. чамаар бахархаж байна. Угаасаа юманд няхуур чамбай ханддаг шүү чи. Сонор сэрэмж нэгдүгээр гэдгийг цаг үргэлж санаж яваарай. Амжилт хүсье. Ирээдүй, эх орны хувь заяа идэр насныхан Та нарын гарт байгаа шүү дүү нар минь
-
Anonymous (April 26, 2013 3:56:45 pm )
tiim shudarga yum bol yahaaraa man-d ordog bna hulgaichdaar duursen hulgaich gedgiig nimedej l bga sh dee. medlegtei hund bol hen eh ornoo dampuuruulsan be gedeg ni oilgomjtoi l bga. getel ene luivarchdiin namd orj bg notoi bolohooroo l ter nuugdah gej .
-
Anonymous (April 26, 2013 4:18:58 pm )
nomtoibayaraa chi yamar muuhai tsarai muutai yum be
-
Anonymous (April 26, 2013 6:48:56 pm )
Alltanhuyag setgeliin hattai manai turiin yerunhii said munuusuu mun yum daa
-
Anonymous (April 26, 2013 7:53:09 pm )
ah duu hamaatnaaraa mongoliig tsolmoh gej baigaa altanhyagiig ogtsoruulj shorond ilgee ubs mafiig buudahgyi l bol barahgyi bolson doo
-
Anonymous (April 26, 2013 9:32:43 pm )
Аль ч засгийн үед улстөржин хийрхэж байгаагүй МАК жилээс жилд татвар төлөгчдийн эхний тавд багтах хэмжээнд улс орныхоо өмнө үүргээ биелүүлсээр ирсэн нь хүндлэхгүй байх аргагүй бодит байдал юм.Бас дорнот, өмнөговь аймгуудын төсөвт их хэмжээний мөнгө оруулж олон сургууль цэцэрлэг байгуулж өгсөн. МАК компани цалин хөлс, ахуй хангамжаар дээгүүрт ордог.
-
Anonymous (April 26, 2013 10:04:40 pm )
Yg shudraga baij haragdach yah gj uls tord ordgiin im yumih oilgohhui bna mangarudaaa
-
Anonymous (April 27, 2013 1:13:34 am )
nomtoibaayar ch munch udii bna da
-
Anonymous (April 27, 2013 1:15:51 am )
yasan ih ner tur oloh gej hicheegee we Nohoid baridag modoo gej chi ch genen teneg huu yumdaa Ulsiin baylagaar huljigch min.Mongol ulsad mash ih huuhed zaluuchuud hort hawdar tusaad ard tumneesee demjleg handiw guij baihad eh orniih ni gazar shoroog uhaj hamag altiig ni abch bayjchihaad ene humuust emchilgeeniih ni zardliig ch bolow ugch chadah tiim setgelgui baihgui l baigaam da
-
Anonymous (April 27, 2013 8:33:58 am )
МАН ингэж дуугарах хэрэгтэй байсийн. Та нар нэр хүнддээ садаа болсон Түмэндэмбэрэл, сэф дүүрэн мөнгөө баригдсан Хүрэлбаатар нараа хөөгөөд цэвршээд ард түмнийхээ төлөө зүтгээч
-
Anonymous (April 27, 2013 8:36:37 am )
Эмчилгээний зардалд зарцуулах мөнгийг Эрүүл мэндийн сайд Хүрэлбаатар Түмэндэмбэрэл нарт доох нөхдүүд нь өгөөд эмнэлэг мөнгөгүй болоод байгаа юм чинь
-
Anonymous (April 27, 2013 9:14:44 am )
Nomtoibayaraa amjilt husye. Zorigtoi baigaarai. Baharhaj bnaa
-
Anonymous (April 27, 2013 11:09:21 am )
НОМТОЙБАЯР ГЭДЭГ ХҮН ХАХУУЛЧАН ГЭДГИЙГ Л МЭДЭХ ЮМ УЛС ТӨРД МАН ИЙГ МӨНГӨӨР ХУДАЛДАЖ АВЧ ГАРЧ ИРСЭН ХҮН АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ АЖЛАХГҮЙ ЗӨВХӨН ХӨРӨНГӨЖӨХИЙН ТӨЛӨӨЛ АЖЛАНА ГЭДЭГ НЬ ТОДОРОЙ ХӨРӨНХӨТНИЙ НАМАД БАЙВАЛ ЗӨХИХ ХҮН
-
Anonymous (April 27, 2013 12:45:02 pm )
HOMTOIBAYAR BOLIYOO YAMAR ULS TURCH GEJ HELEH YUM BE
-
Anonymous (April 27, 2013 12:45:55 pm )
Aavinhaa mengeer uls terd orson sagsuu zaluu! Dahin chamaig songohgui!!!
-
Anonymous (April 27, 2013 12:47:42 pm )
NOMGUI BAYAR! KK KK
-
Anonymous (April 27, 2013 12:49:43 pm )
tOLGOI NI JIJIG,MENGE NI TOM
-
Anonymous (April 27, 2013 12:51:48 pm )
DORNOTIINHAN YAMAR TENEG YUM VE,YU CH MEDEHGUI IIM BAZAANIG DEVSHUULJ BH GEJ
-
Anonymous (April 27, 2013 6:07:44 pm )
Ee muusain zalxuu novshnuud duugyi baixad bolno do. Tengeres mongo unaxiig xyleedeg novshnuud l xyn muulj kaip avdag baixda zailuul.
-
Anonymous (April 27, 2013 6:35:50 pm )
àëòàíõóÿã äàðãàà ò¿ð òýâ÷ýý÷ õàìààòàí ñàäàíãàà áèòãèè òåíäåðò îðóóëàà÷
-
Anonymous (April 28, 2013 12:38:08 am )
aawiinha mungund erdsen sumtai batsaan
-
Anonymous (April 28, 2013 8:50:03 am )
unen mangar bastaan mongo yu bish gedgiig oilgodoggui yu.sor zaluulj dee hoorhii gehdee naymtaishir hashir hun dee
-
Anonymous (April 30, 2013 10:47:34 am )
nomtoibayraa chi shyy demjij bna. yahaas ch butsahgyi baigaa naad akuluuddaa ichihgyi nyyriig ni ulalztal ni surgaad og.
31 Comments