antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 26, 2013 13 comments

Гуйлга гуйж суугаа ганц иргэн, гудамжны золбин нохой хоёр Монгол улсыг илэрхийлэхгүй

нийтлэсэн Admin

guilgaМанай улсад энэ дөрөвдүгээр сарын 27-29-нд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурлыг зохион байгуулах гэж байна.

Энэ хуралд дэлхийн 104 орны 1215 төлөөлөгч оролцохоор бүртгүүлжээ. Хэвлэл мэдээллийн байгууллагууд хүртэл гаднаас ирж сурвалжлах юм гэсэн. Албан ёсны мэдээллээр бол 50 гаруй хэвлэл байгаа юм байх. Мөн энэ удаагийн хурлын төлөөлөгчдийн дунд улсын Ерөнхийлөгч нэг, дэд Ерөнхийлөгч хоёр, Ерөнхий сайд нэг, Шадар сайд дөрөв, бусад нь сайд нарын төвшний төлөөлөгчид байгаа бөгөөд олон улсын 20 байгууллага, иргэний нийгэм, бусад чиглэлийн төлөөлөгч хүрэлцэн ирэх юм гэнэлээ.

Мэдээжийн хэрэг олон улс орны төр засгийн өндөр албан тушаал хашдаг хүмүүс ирэх нь тодорхой. Тиймдээ ч манайхан хөл алдах шахаад л, байгаа юм аа барьж гүйгээд л, угаах юм аа хүртэл угааж цэвэрлэж, будаг ханхлуулсан Улаанбаатар хотыг зочиддоо үзүүлэх гээд сүүлийн нэг сарын хугацаанд нилээд ажил ихтэй байлаа.

Нисэхээс хот руу зорчих замын гажигаа ч мартсангүй тар няр болсон замаа ч гэсэн засч янзалж байгаа сураг дуулдлаа. Хэр их ач холбогдол өгч байгаа нь ирэх гадаадын зочдын тооноос гадна манай төр засгийн томчуудын гаргаж буй шийдвэрээс журмаас илхэнээ харагдаж байна.

Машинуудаа хоёр хувааж дөрвөн өдөр замын хөдөлгөөнийг зохицуулж байна. Троллейбусыг үнэгүй хүртэл үйлчлүүлэхээр болж байна. Зарим төрийн байгууллагууд даваа гаригт амрах ч сураг дуулдав. Саяхан хоёрхон хоногийн өмнө гал Коммандын машин төрийн ордноо усалж байгааг ч олоод харчихав. Услах ч юу байх вэ дээ угааж цэвэрлэж байгаа нь тэр л дээ.

Оройных нь цагаан өнгө хар болтлоо элэгдсэн дээврийг гал унтраах ангийн машин ирээд л усаар шүршээд өнгө оруулчихдаг юм байна лээ. Холоос харсан хүн бол төрийн ордонд гал гараа юу л гэж харахаар байсан биз. Гэвч үгүй ээ. Энэ бол гадныханд ядаж төрийн ордноо нүд гялбам харагдуулах гэсэн нэг ядмаг арга л даа.

Дотор нь бол духаараа гялбах нь төрийн түшээ байгаагаас чадлаараа, чадвараараа, шилдэг түшээгээрээ гялбах хүн ховор л байгаа байх. Яахав хэн ч гэсэн улс орноо гадныханд муу хэлүүлэхийг хүсэхгүй шүү дээ. Тиймдээ зочид төлөөлөгчдийг угтаж авахдаа тэдэнд муугаа харуулахгүйг хэн ч хичээх нь зүйн хэрэг. Ямар сайндаа л хэдэн зочдын явах зам харгуй, гудамж талбайг хүртэл шинээр тохижуулж засварлаад, гэрэл чимэглэл хийгээд гэрэлтүүлээд, зам саравчгүй янзалж байх вэ дээ.

Гай болж нэг нь гэр хорооллоор явчих вий дээ гэж айж суугаа ч төрийн түшээ байгаа биз. Тэгсэн нөгөө хэдэн гадныхан нь машинуудаа хязгаарлаад хөдөлгөөнд оролцуулахгүй байгааг нь мэдэхгүй Улаанбаатар гэж яасан ч машин багатай, жижигхэн хот вэ гэж бодох вий дээ.

Иргэд нь бүгдээрээ троллейбусандаа чихэлдээд социолизмийн үеэсээ салаагүй улс байна гэж бодчихвол одоо яана аа. Хэдэн төр засгийн тэргүүнүүд нь хүртэл хоорондоо маргалдаад нэгийгээ огцруулах гээд хэрэлдэж суугааг аягүй бол сонсч л таарна даа. Төрийн том түшээ нь ёсзүйн алдаа гаргаж албан тушаалаасаа бууж байгааг мэдээд юу гэж бодох бол…

За ер нь юу гэж бодох нь хэнд хамаатай гэж. Байгаа юм байгаагаараа л уг нь сайхан. Машинуудыг цөөллөө гээд, автобусыг үнэгүй болголоо гээд, төрийн ордноо гялалзтал нь угаалаа гээд, төмөр хайс хашаанууддаа будаг ханхлууллаа гээд, автозамаа засч янзаллаа гээд юу дээрдэнэ гэж. Хэд хоног хот өнгө үзэмжтэй л байна биз дээ.

Удахгүй аягүй бол зассан зам нь ховхорч, төрийн ордон нь буцаад тоос шороондоо дарагдаж, хэдэн хятадаас оруулж ирсэн чанар муутай гэрэл чимэглэл, будаг шохойнууд нь борооны усанд урсах нь урсаад, шатах нь шатаж эргээд хуучин төрхөндөө орох биз. Харин үүнийхээ оронд хэдэн төрийн түшээд маань л олон улсын өмнө нэр хүндээ хамгаалах нь юу юунаас илүү чухал байлтай.

Тэнэгээ гайхуулалгүй, тээр шаалгүй, түмнийхээ нэр нүүрийг баралгүй зөв үйлдэлтэй, цэх үгтэй байхыг л хүсэх байна. Бид ер нь ийм том хэмжээний олон улсын бага хурал зохиож байсан нь цөөхөн. Бараг л байхгүй. Улс төр, төр засгийн удирдлагуудыг цуглуулсан том хурал бол бүр ч хийж байгаагүй л санагдана. Хамгийн сүүлд Улаанбаатар хотод 2003 онд Ардчилалыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын бага хурлыг 500 орчим төлөөлөгчтэйгөөр хийж байснаас өөр ийм олон хүн оролцсон том арга хэмжээ зохион байгуулсан туршлага манай оронд байхгүй. Тиймээс Монголд анх удаа ийм өндөр хэмжээний хурал болж байгаа нь Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд өргөх, ардчиллын суурь зарчим, ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах ач холбогдолтой хэмээн үзэж байгаа Монголын төр засгийн удирдлагууд та нөхдийн байгаа байдал л Монгол улсыг дэлхий нийтэд таниулах болохоос биш гудамжинд лааз түүж яваа ганц иргэн, золбин нохой хоёр Монгол улсыг илэрхийлэхгүй шүү гэдгийг санаарай.

П.Галаа

Эх сурвалж: tsagtur.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (April 26, 2013 10:12:52 am )

    Gehdee l zolbin nohoi, guilgachin 2 mongol ulsiin neg heseg ni gedgiig uguisgej chadahguinee.

  • Anonymous (April 26, 2013 10:52:36 am )

    ЗОЛБИН НОХОЙ ,ГУДАМЖНЫ ГУЙЛГАЧИН ХОЁР ТЭГЭЭД ЮУ ИЛЭРХИЙЛЭХ ЮМ БЭ? мӨН дээр нь хийх ажилгүйгээс архинд живсэн эрчүүд ,янхан болсон охидууд, хагартлаа баяжсан дарга нар ” Энэ бол өнөөдрийн монгол”.

  • Anonymous (April 26, 2013 11:21:54 am )

    ardchilsan nertei kommunist nam iim hural hiij yah gej bga yum bol

  • Anonymous (April 26, 2013 2:53:53 pm )

    niitlelin utgig oilgohgui bgamu tor zasgin udirdlagud ta nar ug hellegee tsegnej tsaashdin bodlogo yer n uhaantai alsiig harsan yaria heleltseer higerei l gsn bn shde bas dalduur edger nohoi laaz tuudeg humusig gaduurhad eheltsen shde ugasa tsagda nar talbai ruu tedger humusig ayagui bol hawituulahgui shd

  • Anonymous (April 26, 2013 2:55:58 pm )

    shureenii buteelgee solioroi shine xalaataa omsooroi gedeg shig yum bolox ni dee ardchilsan nam komunist namaasaa iluu daranguilagch nar yum bna daa onigo sh dee xarin uls orniixoo unen nuur tsaraig xaruulaad yanz buriin tuslamj avaxaaa bodooch ardchilsan nam garaad toriin ordonoo ugaasan gej xelex geed bgaa yum uu ichig ichig

  • Anonymous (April 26, 2013 4:21:20 pm )

    байгаа юмыг байгаагаар нь байлгах хэрэгтэй хэний нүүрийг хуураад байгаан, ТА ХЭД хэт баяжаад LV,BURBERRY ӨМСДӨГ АРД ТҮМЭН ЯДУУРААД ХОГ ТҮҮЖИЙН ГЭДГИЙГ ЧИН МЭДНЭ ШДЭЭ

  • Anonymous (April 26, 2013 6:50:49 pm )

    авилгад цулайсан бүдүүн түшээдийн маанагийг нэг инх гайхна. ийм том зах зээлийн дэргэд ийм их баялагтай, аср том нутагтай байж 3 сая хүррэхгүй хүн амаа өрөвдмөөр өлөн байлгаж байгааг өөрийн нүдээр үзээд МУ ардчлалыг яаж гуйвуулж байгааг мэдрээд урамгүй буцна даа.очоод онигоо болгож ярина даа. Уг нь өөр газар хийлгэсэн бол тустай байхсан

  • Anonymous (April 26, 2013 8:23:38 pm )

    irsen giichid zahiin horoololoor yvaasai ,an,man,mahn niilj hudlaa bitgii hachin moroodood bai unenee bitgii nuuuuuuuuuuu nuuuuuuuuuuuuuuuuu nuuuu nuugaacheeeeeee

  • Anonymous (April 26, 2013 8:28:51 pm )

    ulsiin ih hurald baigaa oligaarhuudiin ger,mongoliin amidral, tenger gazar 2 shig ylgaatai zoruutei yum shuu zochidoooooooooooooooooooooo

  • Anonymous (April 27, 2013 7:54:51 pm )

    Yamar ch hun gert ni zochin irehed gere tsewerled l ugtdag shu de uuntei l ijil uildel yum bolgoniig shuumjleed uhaantai haragdahgui shuu dee

  • Anonymous (April 28, 2013 11:44:12 am )

    deeguuree darga nar neree hamgaalna dunduura uureg guutsetgegch ni huulaa zawharuulna door ni ard tumen doromjluulna

  • Anonymous (April 30, 2013 12:01:11 pm )

    ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

  • Anonymous (April 30, 2013 9:01:10 pm )

    Заа битгий хуцацгаа тэгээд бахь байдгаараа байж байхуу.заавал нэг олиггуй юм хэлнэ тамын тогооны улс минь

antalya rent a car