Гадны хүнтэй гэр бүл болон алдаж, онож яваа монгол бүсгүйчүүд цөөнгүй бий. Тэдний нэг хэсэг нь амьдралаа сайн сайхан болгохын тулд харийн хүнтэй ханилдаг бол зарим нь хайр сэтгэлээрээ холбогдон өрх тусгаарладаг.
Гэтэл хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа гэгчээр монгол бүсгүйчүүдийн маань итгэлийг олж, эх орондоо аваачсаныхаа дараа тараа таниулдаг гадны эрчүүдийн балгаар олон эмэгтэй хохироод буй юм. Тэдний нэг болох Т.Аятунгаа бүсгүйд тохиолдсон явдал бусад хүүхнүүдэд сургамж болсон. Мөн түүнтэй адил Нигери эртэй ханилж, хоёр сайхан хүүхдийг нь төрүүлсэн С.Энхмаа бүсгүй нөхрийнхөө дарамтад олон жил зовж зүдэрч байсан тухай мэдээлэл дэлхий нийтэд цацагдсан билээ. Тэрээр Африкийн Нигери улсын Лагос хотод амьдарч байсан юм. Хүний нутгийн хөрс хатуу гэдэг. Гадаадын улс оронд эрх нь зөрчигдөж байгаа элэг нэгт монголчуудаа манай төр засгийн зүгээс анхаарч, тусламжийн гараа сунгадаг юм. Тиймдээ ч С.Энхмаа бүсгүйг хоёр хүүхдийнх нь хамт эх орондоо элэг бүтэн авчирлаа.Харийн хүний дарамтад олон жил амьдарч байгаад ирсэн С.Энхмаатай ярилцав.
-Та гурав эх орондоо хэзээ ирэв. Ямар сэтгэгдэл төрж байна?
-Өнгөрсөн долоо хоногт ирлээ. Эх орондоо ирсэн чинь амар амгалан, сайхан байна. Би Нигерит байхдаа эх орон, ээжийгээ, үр хүүхдүүдээ маш их саналаа. Тэднийгээ хараад сэтгэл тэнийж, маш их баяртай байна. Нийслэл хот маань хөгжжээ. Өндөр сайхан барилга байгууламжуудтай болсон байна. Бараг төөрч будилахаар болсон байна шүү. Юуны өмнө биднийг эх орондоо ирэхэд минь тусалж, гадаадад эрх нь зөрчигдсөн монголчууддаа анхаарлаа хандуулдаг улсдаа баярлалаа. Бидний ирэх замын зардалд нэмэрлэсэн Гадаад харилцааны яам, Египет дэх ЭСЯ-ндаа талархаж байна. Тус ЭСЯ-ны нарийн бичгийн дарга н.Нямзагдад бас баярлалаа. Хүний нутагт зовж зүдэрч байгаа монголчуудад маань эцэг, эхийн үүргийг гүйцэтгэдэг газар бол тухайн улсад суудаг ЭСЯ байдаг.
-Таныг Нигери хүнтэй гэр бүл болж, түүний дарамтад байсан тухай мэдээллийг монголчууд авсан. Нөхөртэйгээ хэзээ, хаана танилцсан юм бэ?
-Би Хятадаас бараа татдаг ганзагын наймаачин байлаа. Урд хөрш рүү наймаандаа явж байхдаа охидынхоо аавтай 2006 онд танилцсан юм. Ингээд том охин маань 2007 онд Монголд төрсөн.
-Нөхөр чинь тухайн үед юу хийдэг байв. Та хэд хамт амьдарч байсан уу?
-Манай нөхөр надтай адилхан ганзагын наймаачин байсан. Хятадаас бараа татаж, Нигери рүү аваачиж зардаг байв. Том охиноо төрүүлчихээд Хятадад нөхөртэйгээ хамт гурвуулаа амьдардаг байлаа. Бид 2009 онд Нигери рүү наймаа хийхээр явсан. Нөхөр маань “Монгол руу бараа аваачиж зарж байснаас Нигери рүү зөөвөл илүү ашиг орлоготой. Олон хүн амтай” гэсний үндсэн дээр тийшээ явсан юм.
-Анхандаа нөхөр чинь танд ямар ханддаг байв?
-Бид бие биедээ таалагдаж, хайрлаж дурлалцаад хүүхэд төрүүлж, хамтдаа амьдрахаар шийдсэн. Эхэндээ надад маш их халамжгай байлаа. Гэтэл нутагтаа очоод зан нь хувирсан, Намайг гэрээсээ ч гаргахаа больж, гэрийн хорионд оруулсан юм. Юун нөгөө хоёр улсын хооронд наймаа хийх вэ. Гэрээс ч цухуйлгахгүй, зөвхөн хүүхдүүдээ хараад суудаг гэрийн хүн болгосон. Харин миний хувьд ийм байдалд байхыг хүсээгүй юм. Эрх чөлөө маань хязгаарлагдаж, хүний эрхэнд орсноо мэдэрсэн. Нэг үгээр хэлбэл, шоронд байгаа юм шиг байсан даа. Явъя гэхээр дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болдог байв. Хэрэлдэж муудалцахаараа гүйгээд гармаар санагдах боловч хаашаа хэн дээрээ очих билээ дээ.
-Таныг Нигери рүү очиход төсөөлж байснаас чинь тэс ондоо орчин угтсан байх нь ээ?
-Яг тийм. Гэрэл цахилгаангүй, ус байхгүй гээд надад маш их хүндрэлтэй байсан. Тогны хувьд гэхэд цагийн хязгаарлалттай өгнө. Ус нь болохоор тун бохир. Усандаа байнга ариутгалын бодис хэрэглэдэг. Энэ бүгдийг тэвчээд өнгөрүүлж чадна гэж бодоход эрх чөлөөгөө боомилуулсандаа хамгийн их бухимдаж байлаа.
-Цаг агаар болон хоол хүнсэнд нь дасан зохицоход хэцүү байв уу?
-Их бүгчим халуун орон болохоор надад тун хүнд байсан. Хоол унд нь хүртэл тохирохгүй юм билээ. Бүх юм нь тав тухгүй байсан. Эх орноо маш их үгүйлсэн. Миний эх орон ямар амар амгалан юм бэ гэж бодоод уйлдаг байлаа. Эх орондоо байхдаа тэр сайхныг нь мэдэрдэггүй байсан хэрнээ харийн нутагт очихоор өөрийн эрхгүй хэчнээн сайхан газарт төрж, өсч амьдарч байснаа бодож байлаа. Миний хувьд тэнд өнгөрүүлсэн дөрвөн жилийн хугацаа аймшипгай там шиг л байсан гэхэд болно. Сүүлдээ тэвчээр алдагдаж, аргагүйн эрхэнд зугтсан юм.
-Та нөхөртэйгэз юунаас болж маргалддаг байв. Шашин шүтлэгийн зөрчил байв уу?
-Тэр тал дээр асуудалгүй, нөхөр маань Христэд итгэдэг. Би ч бас түүнийг дагаад Христэд итгэх болсон. Тэрбээр архи ууж, тамхи татдаггүй. Тэр тал дээр ухамсар өндөртэй хүн.
-Таныг нөхөр чинь яаж дарамталдаг байсан юм бэ. Хүний нутагт нөхцөл байдал ямар байв?
-Ер нь хаа ч газар эхнэр нөхөр хоёр маргалдаж, муудалцахыг алийг тэр гэх вэ. Тэрний л адил нөхөртэйгээ маргалдаж, үзэл бодол нийлдэггүй байсан. Хэрэв эх орондоо байсан бол нөхөртэйгээ хэрэлдлээ гэхэд сайндаа л ээж дээрээ гүйж очно шүү дээ. Харин хүний нутагт бол шал өөр, Иймэрхүү гэр бүлийн маргаан маш хүндээр тусдаг юм билээ. Эх орон надаас хол байгаа гэж бодохоор их сэтгэл санаагаар унадаг байсан. Нэг ёсондоо хүний эрхэнд байсан гэсэн үг.
-Уучлаарай, та хоёр юунаас болж маргалддаг байсан юм бэ?
-Энэ бол хүний хувийн асуудал шүү дээ. Ерөнхийдөө бол ээжийн маань бие тааруу гэдгийг дуулаад нутагтаа ирэхийг хүсч байсан. Гэтэл намайг явахыг хориглосон. Яагаад гэхээр би хоёр охиноо аваад явна гэтэл зөвшөөрөхгүй, “Ганцаараа яв” гэдэг байсан. Миний хувьд гадны нутагт идээшихгүй байсан.
-Нөхөр чинь таны бичиг баримтыг хураагаад гэрийн хорионд байлгадаг тухай мэдээлэл цацагдаж байсан. Үүнээс болсон хэрэг үү?
-Тиймээ. Хоёр охинтойгоо хамт явна гэхээр сүүлдээ бичиг баримтыг маань надаас нуучихсан. Тэгээд би хоёр охиноо аваад зугтахаар шийдсэн. Ингээд хаашаа хандахаа мэдэхгүй эхлээд цагдаагийн газарт очсон. Яагаад гэвэл Нигерит манай улсаас өргөмжит консул гэж байхгүй. Гэтэл цагдаагийн газрынхан “Гэр бүлийн асуудал. Та хоёр эвлэр” гээд авч хэлэлцээгүй. Тэгээд Нигеритэй хамгийн ойроор нь Египетэд суугаа Монголын ЭСЯ руу утсаар ярьж хандсан, “Одоохондоо манай санд мөнгө байхгүй учраас түр хүлээ” гэсэн хариу өгсөн юм. Надад тэднийг хүлээх хугацаа байгаагүй. Ээжийн бие тааруу байсан болохоор эх орон руугаа явахын тулд маш их яарч байлаа. Өөрийнхөө шийдвэрээр Христийн сүм рүү зугтаасан. Тэр сүм бол дэлхийн өнцөг булан бүрээс тусламж эрсэн хүн болгонд тусалдаг. Тодруулбал, өвчин зовлонтой, янз бүрийн асуудалтай хүн болгоныг хүлээж авдаг. Тэр утгаараа намайг хоёр охины маань хамт найрсагаар хүлээж авсан байгаа.
-Таныг зугтахыг нөхөр чинь мэдсэн үү?
-Бид үүрээр 04.00 цагийн үед гэрээсээ зугтсан. Тэр үед охидын маань аав өөр хот руу явсан байсан юм.
-Сүмээс ямар зардал гаргасан бэ?
-Бидний байрлаж байсан буудал, хоол, хүнс, гар утасны төлбөр, халаасны мөнгө зэрэг бүх зардлыг даадаг байсан. Нийтдээ 10 мянган ам.доллар бид гуравт зарцуулсан.
Нөхөр чинь та гурвыг тэнд байгааг мэдсэн үү?
-Эзгүй хойгуур нь гэнэт зугтсан болохоор биднийг их хайж байсан юм билээ. Санаа нь зовоод Монгол руу хүртэл ээж, эгч нар руу утсаар ярьж сурагласан байдаг. Би хоёр охинтойгоо түүнээс зугтаж байгааг манай ээж, эгч нар мэдэж байсан болохоор нөхрийг залгахаар “Мэдэхгүй” гэж хариулсан байна лээ. Харин би хоёр охинтойгоо телевизээр гараад эхлэнгүүт тэр мэдсэн. Тэгээд хоёр хүүхэдтэйгээ уулзахаар сүм дээр ирэхэд нь сүмийн дарга зөвшөөрсөн юм. Тэр хааяа ирж уулзаж, охидтойгоо тоглоод буццаг байлаа.
-Та гурвыг гэртээ буцаж харья гэдэг байв уу?
-Тэгдэг байсан. Сүмийн зүгээс биднийг эх орон руу маань миний хүдэлтээр явуулна гээд амласан байсан. Тэгээд миний саналыг сонссон. Би наашаа ирнэ гэсэн шийдвэрээсээ огтхон ч буцаагүй.
-Та нөхрийгөө уучилсан уу?
-Сүмийн зүгээс надад “Та хоёрын асуудал бол байдаг л гэр бүлийн маргаан. Тиймээс нөхөртөө өс хонзон санах хэрэггүй. Нөхрөө уучил, охидынх нь эцэг шүү дээ” гэсэн. Тэр хүн охидын маань эцэг учраас би уучлахаас өөр аргагүй.
-Нөхөртэйгээ албан ёсоор гэрлэсэн үү?
-Үгүй ээ. Бид хурим ч хийгээгүй. Гэхдээ олон жил хамт амьдарч, хоёр хүүхдийг нь төрүүлсэн болохоор эхнэр нөхрөөс ялгаа юу байхав.
-Тэгвэл та буцаж Нигери рүү явах уу?
-Явахгүй.
-Энд ирснээс чинь хойш холбоо барьсан уу?
-Ирснээс хойш утсаар охидтойгоо ярьдаг.
-Танд Нигерит найз нөхөд байсан уу?
-Гэрээс хамраа ч цухуйлгадаггүй байсан надад ямар юмны найз нөхөд байх вэ дээ.
-Та сүмийн телевизэд ярилцлага өгөхдөө Монголд хоёр хүү маань хүлээж байгаа гэж ярьж байсан?
-Тиймээ. Миний хоёр хүүг ээж маань хардаг байсан. Хөвгүүдийн маань аав өөд болчихсон юм. Хань ижил минь хорвоог орхиж, хоёр хүүгээ асран халамжлах бүх үүрэг хариуцлага нь миний нуруун дээр ирсэн. Тэдний сурч боловсрох, өмсч зүүх, идэж уух гээд бүхий л асуудлыг хангах үүрэг надаас өөр хэнд оногдох билээ. Ингээд байраа зараад амьдралаа сайжруулахын тулд наймаа хийж эхэлсэн. Тухайн үед охидынхоо аавтай танилцаж, амьдрал ахуйгаа сайжруулна гэж итгэж байсны үндсэн дээр хүний нутгийг зорьсон юм. Гэтэл бүх зүйл эсрэгээрээ болсон.
-Монголд ирээд цаг агаарын нөхцөл байдлаас цочирдов уу. Охид чинь яаж байна?
-Бид зуны хувцастай онгоцноос буусан. Маш их даарсан. Уг нь манай оронд урин цаг ирж байгаа шүү дээ. Гэтэл халуун оронд удаан хугацаанд байсан болохоор Монголынхоо цаг агаартай дасан зохицоход эхэндээ хэцүүхэн л байлаа. Одоо ч их даарч байна. Ямар сайндаа гутал өмссөн чинь хөл холгоод ч байгаа юм шиг их эвгүй байсан. Охид маань ирээд ханиад хүрч, нэлээд сандаргалаа.
-Тэд монгол хэл мэдэх үү?
-Мэдэхгүй. Нигеричүүд англиар ярьдаг. Тиймээс охид маань англи хэлтэй. Одоо надад тулгарч байгаа гол бэрхшээл нь охидын маань хэлний асуудал байна. Том бхин маань ирэх намар сургуульд орно. Гэтэл ямар сургуульд оруулах вэ. Энэ л толгойны өвчин болоод байна даа. Жирийн сургуульд оруулъя гэхээр монгол хэл мэдэхгүй. Англи хэлний сургалттай сургуульд оруулъя гэхээр төлбөр нь тэнгэрт хадчихаж Одоохондоо эдийн засгийн эх үүсвэргүй болохоор хэцүүхэн л байна. Харин бага охин маань цэцэрлэгийн насных. Одоо хоёр ой гарантай. Нигерит бол хүүхэд хоёр настай- гаасаа сургуульд ордог. Бэлтгэл ангид гурван жил сураад таван настайгаасаа нэгдүгээр ангид элсдэгюм.
-Охид чинь Монгол Улсын иргэн болсон уу?
-Том охин маань Монголд төрсөн болохоор Монголын иргэн. Харин бага охин маань Нигерит төрсөн ч одоо Монголын иргэн бопсон.
-Одоо та гурав хаана амьдарч байна вэ?
-Гэртээ байгаа. Би өрх толгойлсон змэгтэй гэдэг утгаар үр хүүхдүүдээ асран халамжлах өндөр үүрэг, хариуцлага надад бий. Эх орондоо ирсэн чинь ирээдүй маань тун гэгээлгээр харагдаж байна. Ажил хийж, хөдөлмөрлөж, ар гэрээ авч явна гэдэгтээ итгэлтэй байгаа. Би бол жирийн нэгэмэгтэй. Тиймээс миний талаар ямар нэгэн үндэс- лэлгүй, буруу ташаа мэдээлэл битгий цацаасай гэж бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсмээр байна. Миний нэр хүндэд болон гэр бүлийн маань асуудалд оролцохгүй байхыг хүсье.
-Манай охид эмэгтэйчүүд гадаадын хүнтэй гэр бүл болоод сайн сайхан амьдарч байгаа нэг хэсэг байхад алдах нь олонтаа. Тиймээс харийн хүнтэй ханилахаар зэхсэн бүсгүйчүүддээ хандаж юу гэж захимаар байна?
-Гадаадын иргэн болгон муу хүн биш. Гадаадад ч гэлтгүй, монгол ч гэлтгүй хүний олон сайнтай, муутай шүү дээ. Одоо бид эрх чөлөөт нийгэмд амьдарч байна. Хүн ямар хүнтэйгээ гэр бүл болох нь өөрийнх нь сонголт. Өөрсдөө хүнээ сайн таних хэрэгтэй. Тиймээс хүний хувийн сонголтод оролцох зрх надад байхгүй. Харин миний хувьд гадаадад идээшихгүй юм билээ. Өөр соёл иргэншилтэй орчинд очиход надад хүндрэлтэй байсан. Ээжийгээ болоод төрсөн эх орноо санагалзаад хэцүү юм билээ. Тиймээс монгол бүсгүйчүүддээ хандаад хэлэхэд нутаг нэгт хүнтэйгээ л суусан нь дээр гэж бодож байна. Манай монголчууд шиг сайхан сэтгэлтэй, ноён нуруутай, хүнлэг, энэрэнгүй хүн хорвоо дээр ховор юм билээ.
Эх сурвалж: М.МӨНХЦЭЦЭГ
Эх сурвалж: dnn.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 25, 2013 11:42:32 am )
эх орондоо сайхан амьдраарай
-
Anonymous (April 25, 2013 12:03:59 pm )
za yamaidaa gertee eej , huuhduudteigee nytagtaa amdrah shig saihan uym uy baihve az jarhal sain saihniig erooe , hun aldaj ondog horvoogoos hoish yai gehvee yhaantai , zorotoi sainhan amdran shu ho
-
Anonymous (April 25, 2013 12:05:05 pm )
zaa ter michin torloosoo xoldoj amjaagvi noxort xair mair xvreed dagaad ywsan gj xudlaashd. xeden nogoon xaraad ywaa biz . xarin vxeegvi ni boloo. bvsgvichvvded xelxed .ymar ch money tai gadaad bailaa geed chanaraaraa zaxiin archind ch xvrexgvi shvvvv . xaana ch xelne
-
Anonymous (April 25, 2013 1:10:08 pm )
nigeriin ter sumd 10,000 nogooniig n yaj iigeed butsaaj ogoh heregtei. ene huuhen chadahgui bol mongolchuud niileed yavuulah heregtei. bidend ner tor gej neg yum bii.
-
Anonymous (April 25, 2013 1:22:25 pm )
hohi chin ee. chamaig hen hari hun dagaj hani ijil ur huuhdee hayad altsagnaad yaw gesiin. estoi hohi chin. hari orni har aristanii shees daguulj ircheed hend gomdollood bga yum be gichii min.
-
Anonymous (April 25, 2013 1:33:56 pm )
МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮД МИНЬ ЭХ ОРОНДОО САЙХАН АМЬДРААРАЙ .ЭНХМААД БАЯР ХҮРГЬЕ ЧАМАЙГ МАШ ИХ ӨРӨВДӨЖ БАЙСАН ШҮҮ
-
Anonymous (April 25, 2013 2:04:55 pm )
Hun l hoino ungursun hoino n l uharah ym da
-
Anonymous (April 25, 2013 2:20:54 pm )
Эх орондоо эсэн мэнд ирсэн хойно болно доо дуу минь. Ашгуй сайн яваад ирэе бна
-
Anonymous (April 25, 2013 2:33:08 pm )
manai xatsar goo oxid arai bishee . gadaad gexeer xol garaa xuglchix geed gvix yum. ner tor udam sudraa bodoosoi uxaant mergen ALUN GUA EX. DOMOGT DAICHIN ANU XATAN . TSETSEN BAATAR MANDUXAI xatnii vr udam yumsan ongorson vvx tvvxeese suraltsaasai . ongorsnoos vgvi gexed tarxan suurishsan mongolchuud TBB iin Sanchirmaa egchees vlger awaasai ter egch vnen aguu xvn.
-
Anonymous (April 25, 2013 2:41:27 pm )
чи бол монгол эмэгтэй.ямартаа ч монгол хүн гэдгийг чини мэдлээ… ямарч нөхцөлд чи тэнгэр шиг байгаарай…бас одоогийн сургамжаа охид бүсгүйчүүдэд харамгүй хэлээрэй.
-
Anonymous (April 25, 2013 2:43:26 pm )
эрүүл мэндийн бүрэн үзлэгт ороорой.
-
Anonymous (April 25, 2013 3:05:55 pm )
таньд азжаргал хамгийн сайн сайхныг хүсье. Хөөрхөн охид хөвгүүдтэйгээ азжаргалаар дүүрэн сэтгэл тэнэгэр амьдрааарай. Миний монгол эх нутаг шиг газар хаана ч үгүй шүү. ЭХ ОРОНДОО ТАВТАЙ АМЬДРАРААЙ
-
Anonymous (April 25, 2013 3:06:45 pm )
teneg novsh yah gej tiim balai ymtai suudag bn aa manaid chini jender huisiin tuvshin heviin bgaa eregtei emegtei hunii too adil gesen ug shuu dee malaa
-
Anonymous (April 25, 2013 3:16:41 pm )
ene egchid xelxed ter gorilloos xaritsagaa neg mor tasla. tegeed 2 xvvxdee yasnii tsewer mongol. mongol tsus teej ywaagaara baxarxax setgeltei bolgoj xvmvvjvvleerei . tegj chadwal tanii yl gawiya 2 tentsex baix. busdad ch xamaatai !!!!!!!
-
Anonymous (April 25, 2013 3:24:02 pm )
ene odoo z.ai.laasaai ten.eg g.i.ch.i.i
-
Anonymous (April 25, 2013 3:25:42 pm )
amidraliig taahiib argagvi tsuuhun mongolchuud min begniigee hairlii esen mend irsen nolhoor tursun nutagtaa shan amidardaa nvsgvi min az jargal hvse
-
Anonymous (April 25, 2013 3:26:39 pm )
enhmaa ta ih nudend dulaahan saihan emegtei yum odoo boloo boloo 2 huu 2 ohintoi enees oor az jargal gej yu bn odoo saihan 4 huuhdiinhee toloo zutgeed b.gaarai deer ni nemj helehed 2 ohin ih hoorhon egduutei yum bn lee shuu tanid amjil t husie zaawal unshaarai
-
Anonymous (April 25, 2013 4:33:14 pm )
utul nasandaa huuhduudee tom bolohod jargah boltugai.4 saihan huuhed chin udahgui tom bolno
-
Anonymous (April 25, 2013 4:33:49 pm )
butehguiee mongol yanhanuud. tolgoi ni boovnoos uur yum medehgui. ene hugshin avgai bol arai l bishee
-
Anonymous (April 25, 2013 4:41:52 pm )
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ЭНЭ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ** ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
-
Anonymous (April 25, 2013 4:53:35 pm )
he he esus khristiin huch bi bol sonin buh uman deer ni
-
Anonymous (April 25, 2013 5:53:57 pm )
Durvun uulinhaa dund hureed irsenees hoish odoo alzahgui ee. Duu min…..amidrald aldaa l biz. Odoo amidralaa.tsetsegluuleed ug. Esen mend irsenees hoish boloo doo. Amjilt husie…..amidrald tuulah bsan bartaa chin duusaad odoo chi min dardan zamaar alhah bolnoo…ur huuhdee saihan usguud av
-
Anonymous (April 25, 2013 6:12:58 pm )
NUTAGTAA AMIDRAH SHIG SAIHAN ZUIL ENE HORVOO DEER BAIHGUI SHUU DEE!!! GADAADIIN ORNUUD SAIHAN GEED L YVAAD BAIH NI ZOV UU!!!! BAS HRISTIIN SHASHIN CHINI IIM HUN MUUTAI BDAG YUM BAIH DAA SONIN YUM SHUTLEGEE DAGDAGGUI BSAN YUM BOLOV UU DAA IIM L …
-
Anonymous (April 25, 2013 7:56:36 pm )
Tiim l gadaad huntei suuh geed bgaan bol doligonoj bgaad Mgl.doo bairawhuulaad
Amidardag gazarshde. Mgl.d bair awch ugch chadahgui bol itgej dagaj yawaad yaana we!
ohid mini darluulahgui darlaj amidrii shu muusain tariachdiig…
Bid chin yazguurtnuud shuude hariin huniig dagaj yawj yostoi bolohgui
Yumiig ni mglruugaa l zuulguud yhaaniig ni
Mongolruugaa chigluuleel bai…tgd sain hun bol amidraad muu bol x
uuguul yawuulchih awhaa awtsan yum chin!… -
Anonymous (April 25, 2013 8:09:28 pm )
Tend baihdaa ih l zowson gesen baisan End ireed setgel ni amraad arai uuruur yrij baina Argagui gej bodloo
-
Anonymous (April 25, 2013 8:26:50 pm )
ухамсартай сайн нөхөртэйгээ эвлэрээд уучилсан гэнүү.тэгвэл үхсэнээ хийж энд яваад байгаа юм.бушуу түргэн эндээс зайл.монгол шаар шавхруунуудын орон биш.бас манай монгол хүүхнүүдийг гадаад суу гээд бараг ятгачихжэээээ.ер нь зардлаа даалгах гээд анхнаасаа жүжиглэсэн ч байж мэдэхээр авгай байна даа.айхтар авгай байна шүү
-
Anonymous (April 25, 2013 9:24:02 pm )
gadaadiin svm busdad xgdxg manai svm hiid abaal bna tsadahaa mgvi lam nar nl bayjaad ter olon tuslamj hvsj bgaa xbchtei hvvhdvvded tuslalaa gej sonsogdohgvi l ium hvnii amidral aldaa onoogoor dvvren chamd amjilt ok
-
Anonymous (April 25, 2013 9:26:01 pm )
юу вэ? гэр бүлийн хэрүүлээ улс тив дамнуулаад тэнэг хүүхэн чинь дур ааш 2оо хүрэхээр туйлаад байдаг мал уу? Бөөн юм болчихоод одоо тайван орхи ухааны юм яриад олны сэтгэл санааг үймүүлчихээд тайлбар хийгүй яах гээв,явж явж муу нэртэй сэтгүүлчид чамайг аврахал ихээхэн түлхэц болсон байх шүү авгай минь
-
Anonymous (April 25, 2013 9:55:43 pm )
za da.sensatslaj bgaad nutagtaa unegui ireed daraa ni nuguu sarmagchingaa tatj avah yum bna da.yarind ni tegtelee zovson shinj baga bna da.bie mah bodiorio medersen hun humuust surgamj boloh ug ni arai l uur zurhend hureh ug bdag da aan ergelzee turchihluu bna. gehdee chi eh orondo amidrah erhtei irgen ni uchraas …
-
Anonymous (April 26, 2013 2:35:11 am )
nigerluugee zailuul taarnashdee harluugaa
-
Anonymous (April 26, 2013 8:37:29 am )
za da xunii amidrald yu ec toxioldox bilee de.Taiban caihan amidar da duu mini
-
Anonymous (April 26, 2013 9:26:05 am )
одоо гэртээ ирчихсэн юм чинь хэн чамд хамаатай юм
-
Anonymous (April 26, 2013 9:42:42 am )
yneheer mongold hetsyy shyydee mongogyui bh,orh tolgoilson emegteichyyd yneheer hetsyy,yr hyyheddee hool avch ogoj chadahgyui,olsgoh ,mongogyui bh yneheer hetzyy,tegeed l yr hyyhdee olsgohgyuin tuld mongo oloh heregtei bolno ,bair bval bairaa zarna ,neg um tyreeslene ,tyreesendee shatna ,40 garsan emegteid ajil,oldohgyui, yneheer amidral hetsyy,bi ene hyyheng mash sain oilgoj bna ,dahij l byy aldaarai
-
Anonymous (April 26, 2013 11:20:46 am )
1980 оны үед ч гэсэн африка гаралтай хүмүүстэй сууж сайхан сургулиа орхиод харийн нутагт охидууд маань явчдаг л байсан. харин тэнд очоод аз жаргалтай сайхан байгаа тухай би сонсоогүй юм байна.
-
Anonymous (April 26, 2013 3:50:07 pm )
за ямарч байсан эх орондоо ирж чадсанд баяр хүргэе Чиний байгаа байдал амьдралынхаа төлөө зүтгэж байгаа чамаар үнэхээр бахархаж байна. Чи гэрэл гэгээтэй сайхан амьдарч үнэхээр чадна………
-
Anonymous (April 26, 2013 5:29:28 pm )
бэлгийн замын халдварт өвчиний эмчид яаралтай үзүүлээрэй..шинжилгээ энэ тэр үнгүй..
-
Anonymous (April 26, 2013 8:31:14 pm )
ta chadnaa az jargal saihan bvhniig hvsey gertee eh orondoo irsend bayr hvrgey
-
Anonymous (April 26, 2013 9:25:18 pm )
Ekh orondoo tavtai moril
-
Anonymous (April 26, 2013 10:39:25 pm )
Эх орноо муу хэлэгсэд, эх орноосоо урвагсад, элдвийг даган савсаганагсад, харийнхныг шүтэгсдэд тун тодорхой, ухаарах ёстой сургамж болжээ. хөөрхий. хүний нутаг, харийн хүн гэдэг ямар байдгийн илэрсэн жишээ л энэ шүү. Чингисийн монголын минь цус ариун байгаасай.
-
Anonymous (April 27, 2013 7:40:46 pm )
Myy banzal bytsaad zail. Odoo mongold hereggui
-
Anonymous (April 27, 2013 11:12:37 pm )
eh orondo esen mend irsen bl blodo teghde mongol busguichde helhed amar hylbar amdrahin tuld mongolinhai zaluchudig eldver helj mulj harin hunig saihnig gaihaj dagj yvj amdrala aldaj zovj bgag medj bnu mongold sa sa er hun bdag yumshude
-
Anonymous (April 27, 2013 11:16:04 pm )
Яамар ч тохиолдолд хар сармагчин дагсан э.р.г.ү.ү м.а.л б.у.з.а.р .
-
Anonymous (April 28, 2013 11:39:08 am )
mungu dagaj yabdag yanhan ohiduudad tom surgaj boljee.mongol erchvvdee hairlaj eh oron do mungugvi ch gesen maiban duraar saihan amidartsagaa yanjin lham burhaduud mini.
-
Anonymous (April 28, 2013 11:45:44 am )
bas neg ubchtei har tsus abaad irj.ene saihan tseber mongol tsus ariun baigaasaa ohiduud mini uhaaraach de eeeeee burhan mini
-
Anonymous (April 28, 2013 1:26:06 pm )
Шаал хөгшин авгай байж 4-хөн жилд 2-н 2 хар хүүхэд гаргаад байХ ДАА Ч ЯАХАВ ДЭЭ, УГААСАА СЕКСИЙН АМТ МЭДРЭЭГҮЙ ӨДИЙ ХҮРСЭН АВГАЙ ТОМ ХАР БООВНЫ АМТАНД ОРООД ЮУ БОЛЖ БАЙГААГ Ч МЭДЭХ СӨХӨӨГҮЙ байж дээ, ядахдаа хүүхэд олохгүй байх аргаа мэддэг л баймаар хөгшин авгай байна. Одоо Монголчууд чиний лайг үүрэх албатай юм шиг уйлж дуулж юу хийнэ, хийсэн бол бүү ай гэж нэг үг байдаг даа, Бас өөрийн чинь үйлийн үрийг өрөөл бусад үүрнэ гэж бүү сана гэж бурханы сургаал ч байна. Тэнэгтэхээсээ өмнө бодох л байж дээ, бод гэж бөндгөр хүнд заяадаг болохоос бөгсөөрөө толгой хий заяагаагүй юс байгаа биз дээ
-
Anonymous (May 02, 2013 11:25:33 am )
Ээжгүй эгчгүй охингүй юм шиг л элдвээр хэлхийн.Алдаж ондогл хоровоо хойно.энэ хүнийг ингэж урамыг нь хугалж итгэлийг нь эвдэж болохгүй биздээ.эсэн мэнд эх орон элгэн садандаал ирсэн бол болоо юм бишүү.уйлж дуулж үр хүүхдийнхээ төлөө тэмцэж ирсэн зоригтой бүсгүй.олноос ичээд тэнд дарлуулад амьдрах уу үгүйл байхгүй юу..!!!!!!! ЗА ямар ч байсан урагшаа хөөрхөн үрсийнхээ хамт аз жаргалтай амьдраарай
-
Anonymous (May 07, 2013 1:39:09 am )
Hun er n laagaa idnuu luuwangaa idnuu ta nart ymar Hamas bnaa ingeed ireed sxn amidrah gj bgaa n hangalttai ym bishuu iluu harj biluu doloohoo bolichihooch
48 Comments