Өнгөрсөн долоо хоногоос Г.Буяндоржтой холбоотой гомдол Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх
тасгийнханд иржээ. Ирсэн гомдлын дагуу түүндхолбоотой гэгдэх Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дансанд мөнгө угаасан хэргийг дахин шалгаж эхлээд байгаа юм байна. Г.Буяндорж нь өвөрмонгол найз Э.Хурцаатай хамтарч “БНХАУ-ын Тяньжин хотын “Тайшин” худалдааны экспорт, импортын компанийн захирал Хаинг Донг Шинг Монголд ирэхэд уулзаж байсан аж. Уулзалтын үр дүнд Г.Буяндорж “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” төрийн өмчит компаниас төмрийн хүдрийн баяжмал авах ажлыг хариуцах болж, харин түүний найз Э.Хурцаа нь “Тайшин” худалдааны экспорт, импортын компанийн Монгол дахь төлөөлөгчөөр ажиллах болжээ. Түүнчлэн Г.Буяндорж, “Ноёд” группийн санхүүгийн албаны дарга Д.Мөнхзул, нягтлан бодогч К.Ергали, Б.Гантулга, П.Энхцэцэг нар холбогдон, тэдгээрт албан тушаал эрх мэдлээ ашиглан хуурамч бичиг баримт бүрдүүлсэн,хуурамч акц оруулж ирсэн, архи, шар айрагны онцгой татварын тайланд тусгалгүйгээр онц их хэмжээний буюу 277 сая 158 мянган төгрөгийн татвараас зайлсхийсэн, Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтсийн эдийн засгийн албаны мөрдөн байцаагч Д.Бямбадорж, Д.Саруул нарт арван сая төгрөгийн хахууль өгсөн гэх хэрэг ч дахин босч ирэх бололтой.
Б.Оюу
ЭХ СУРВАЛЖ: УЛС ТӨРИЙН ТОЙМ
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 23, 2013 12:45:12 pm )
♫ ♪ ♫ ♪♪ ♫ ♪ ♫♪ ♫ ARIUNA NUHRUU UMUURCH DUULAV!
-
Anonymous (April 23, 2013 2:08:57 pm )
Ноёд ХХК-ИЙГ БАС ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ
-
Anonymous (April 23, 2013 3:42:48 pm )
Nuxruu umuuruud tv-r uilj bsndhdee ariunaa.odoo shalgax boloo blguidee
-
Anonymous (April 23, 2013 4:34:55 pm )
Yamar aimshigtai tsag irevee, ta mini! Ardchilsan namiig demjeegui l bol yamar neg shaltag shaltaanaar barivchlagdaj, shorond hataj, shond duujlegdeh tsag boljee dee! Oor namiinhniig bol haniasan gej shorond hiihee shahna, oorsdiigoo bol tiv damjsan heregt orootsoldson ch omoordog, ene tor haanaas irsen, henii zaavraar ajilladag tor ve? Odoo mongoliin art tumen yum l bol shiitguulchih geed, torguulchih geed, shorond orchih geed baih hetsuu tsagt, hetsuu toriin uyed amidarch baina shuu.
-
Anonymous (April 23, 2013 6:41:09 pm )
buyndorjiig shalgah heretei jinhene horchin gar shuude
-
Anonymous (April 24, 2013 2:20:40 pm )
naad adgiin sharaa sain shalgaarai,aimaar luivarchin baigaa ym,ariunaag n hamt shaga,zalilan hiihed n hamt orolcdog ym
-
Anonymous (April 24, 2013 9:58:56 pm )
АРИУНАА ГЭЖ БУЯНДОРЖ ГЭЖ ИЙМ Л
7 Comments