antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 22, 2013 14 comments

Д.Загдсүрэн үнэхээр ноцтой зүйл дэлгэв үү, эсвэл…

нийтлэсэн Admin
527-1366599954middleМҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан шударга унэнийг олж өгөөч гэсэн утга бүхий захидал бичсэнээ өдөр тутмын хэдэн сонинд дайлаа.
Захидалд өгүүлснээр бол Голомтын бас Оюутны спортын гэгддэг Д.Баясгалан болон түүний багийн анд Жаргалсайхан, даамын Бат-Эрдэнэ нар эртнээс түүнийг унагах төлөвлөгөөтэй байсныг илчилжээ. Мөн Ерөнхий прокурор Д.Дорлигжав ч МҮОХ-ны удирдлагад санаархаж буйг ч хэлсэн байна.
Түүнийг Тамирчны нөхөн сэргэх сувилал, Олимпийн хорооны газар, Олон улсын олимпийн хорооноос хэрэгждэг төсөл хөтөлбөрийн асуудлаар АТГ-аас шалгаж буй. Тэрээр их спорттой ажил амьдралаа холбосноос хойш гуч гаруй жил болж байгаа бөгөөд спортын эмнэлэг диспансерт лаборантаас эхлэн спортын эмчээр ажиллаж,
спортын анагаах ухааны чиглэлээр олон арван судалгаа шинжилгээ хийж, эрдмийн зэрэг хамгаалан, улмаар Монголын Үндэсний Олимпийн Хорооны /МҮОХ/-ны дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа аж.
Д.Загдсүрэн захидалдаа “МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль нь дөрвөн жилд нэг удаа болдог. 2012 оны арванхоёрдугаар сарын 19-нд ээлжит сонгууль нь болсон. Гэхдээ энэ удаагийн сонгууль шиг ийм хачин нөхцөл байдалтай, суудал сандлын арилжаа наймаа ярьсан сонгууль урьд өмнө нь болж байгаагүйг спорт, олимпийн зүтгэлтнүүд гайхаж байгаатай би санал нэг байгаа.
Уг нь би энэ удаад МҮОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэсэн бодолтой байсан. Та санаж байгаа байх. ОУОХ-ны Ерөнхийлөгчийн шагналыг танд гардуулах үедээ, МҮОХ-ны ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуулиар нэрээ татах бодолтой байгаа гэдгээ танд хэлж байсныг.
Би тийм бодолтой байсан. Харамсалтай нь сонгуулийн өмнөхөн болсон үйл явдлууд болон нэр дэвшигч Д.Баясгалан надтай уулзсанаас хойш энэ бодлоо эргэн харахад өөрийн эрхгүй хүргэсэн.
МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Баясгалан надтай уулзаж, “Д.Дорлигжав нэрээ дэвшүүлнэ гэж байна. Тэр таны талаар ямар нэгэн баримт цуглуулсан байна. Нэрээ татахгүй бол хэрэгт холбогдуулж магадгүй юм шүү.
Хэрэв энэ тохиолдолд та нэрээ татаад, намайг дэмжвэл, би Дорлигжавтай ярьж түүнд мөнгө өгөх юм уу өөрийн бизнестээ оруулах замаар болиулах арга хэмжээ авья. Энэ бол таныг, бас МҮОХ-г бодсон хэрэг. Дорлигжав гарснаас би гарсан нь дээр.
Дорлигжав бас намайг таны хамсаатан юм байна шүү” гэсэн. Үүнээс гурав хоногийн дараа дахин Баясгалан надтай уулзаад, “Би Дорлигжавтай уулзлаа. Заавал нэр дэвшинэ гээд байна. Жүдогийн холбооноос Баттулга сайд нэр дэвшинэ гэж байсан юм байна.
Сайдыг Говь-Алтайд ажлаар явж байхад нь холбооных нь ерөнхий нарийн бичгийн дарга Бөхбатыг Дорлигжав дуудан, би нэр дэвших болсон гээд албан бичгийнх нь нэрийг солиулсныг Баттулга сайд мэдээгүй байгаа юм байна гэсэн утгатай зүйл ярьсан…” гэх мэтчилэн үйл явдлын дарааллыг нэг бүрчлэн бичсэн байв.
Тэрээр энэхүү захидлаараа Олимпийн хорооны эргэн тойрон болж буй хууль бус үйлдлүүдээс дэлгэжээ. Үнэхээр Загдсүрэн ноцтой зүйл дэлгэв үү, эсвэл гэдэг асуулт хариултаа нэхэн үлдэж байна. Тэгвэл түүний сонинуудаар илгээсэн захидлын хариуг Ерөнхий прокурор Д.Дорлигжав өгчээ.
Түүний хэлснээр бол “Д.Загдсүрэн олимпийн хорооны мэдлийн газар, олимпийн хорооны эрх мэдэл, олимпийн хорооны нэрийг ашиглаж хувийн бизнес хийсэн, улсын мөнгийг шамшигдуулсан болон бусад гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдээр шалгагдаж байгаа аж.
Тэгээд ч энд улстөржөөд байх зүйл байхгүй. Энэ албан тушаал улс төрд юу ч биш. Ер нь хэрэг хийсэн хүн болгон хэлмэгдлээ гэж Ерөнхийлөгчид сүржин захиа бичдэг болжээ.
Ерөнхийлөгч шүүгч юм шиг хууль хяналтын байгууллагын ажилд оролцуулж, ийм байдлаар хутган үймүүлж байж ял шийтгэлээс мултрана гэвэл энэ зорилго нь бүтэхгүй. Хэрвээ энэ хүний гэм буруу нь тогтоогдвол хэрэг нь шүүхэд шилжинэ.
Харин тэр үед би шүүх хурлыг орон даяар нээлттэй явуулах санал тавих болно. Энэ хүний үйл ажиллагаа улс төрийн шалтгаантай байсан уу, үгүй юу гэдгийг олон түмэнд ил тод харагдахаар нээлттэй явуулах саналыг би шүүхэд тавина.
Тэгэж байж олон түмэн хэн нь улстөржиж байгааг ойлгох байх” гэдгийг хатуу сануулсан байна. Ямартаа ч МҮОХ-ны Д.Загдсүрэнг тойрсон хэл ам олон хүнийг хэрэгт татаж магадгүй нь. Гагцхүү чухам үнэн хаана нуугдаж байсныг ойр дотны хүмүүс нь л мэдэх байх.
Л.Буддорж
Эх сурвалж: “Нийслэл таймс”

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Anonymous (April 23, 2013 2:52:21 am )

    Golomtiin Bayasgalan geed nohor dandaa yum yumand orootsoldoj hemjeeneesee hetersen asuudald Orj. Asuudaltai Bolohgyi Hun bn!!!

  • Anonymous (April 23, 2013 8:41:47 am )

    Ингэж барин тавин худлаа бичихгүй байх гэж бодогдох юм.Дорлигжавын хоронд орцын бишүү

  • Anonymous (April 23, 2013 8:43:29 am )

    Үгүй энэ юу болоод байна аа юу болох гээд байна үнэхээр Загдсүрэнгийн бичсэн зүйл үнэн бол хэн нэгнийг хэрэг төвөг үйлдсэн гэж албан тушаал авч байгаа бол үнэхээр Ардчилсан Монгол улсад байж боломгүй зүйл юу гэсэн үг вэ та албан тушаалаа өгөхгүй бол таны талаар материал цуглуулсан гэж юу гэсэн үг вэ тэгээд хүнийг ийм байдалд оруулж байгаа бол үнэндээ бид Ардчилсан Монгол улсад амьдарч байгаадаа эргэлзэж эхэлж байна үнэн бол арай дэндэж байна аа…..

  • Anonymous (April 23, 2013 8:49:05 am )

    hereg hiisen hiigeegui 2 oo shalguulaad l boloo ym bishuu. yund n urbaganaad baidagiin.ymar ch dargiin suudal dandaa l iimerhuu maygaar boldog bizdee yun surtei ym.udirdlaga hen ch baisan yadgiin hunii toloo l bol ,hubia hicheesen ugui 2 chini udahgui ilrene biz.

  • Anonymous (April 23, 2013 9:14:29 am )

    dorligjavaar mogoi bariulah gej Elbegdorj tomilson yum shuu dee.ugtaa bol dorligjav Elbegdorjiin utasan huuheldei terhiidgee hiij baigaa.hiih ch estoi hiihgui bol Elbegdojid aluulna.

  • Anonymous (April 23, 2013 12:10:50 pm )

    uls tur erh medel haa saigui yavj baidgiig haruulsan baina ene dorilogjav heden ajil hiih geed baigaa yum ih universal hun baina daa

  • Anonymous (April 23, 2013 12:19:58 pm )

    buruu hundee zahia yawuulsan bna shtee. yadaj ard tumend handaj yawuulsan bol naduul chine zohion baiguulttai neg neg niigee suudald zalsan humuus hahaha odoo chi ungursuun hugshuun

  • Anonymous (April 23, 2013 5:02:49 pm )

    ХУУУЖАААА БАЯСААГЫН ХИЙЖ БАЙГАА ГЭМТ ХЭРЭГ. ШДЭЭ

  • Anonymous (April 23, 2013 7:04:48 pm )

    shal demii zahia bichij dee yneheerl gem zemgyi yum bol yundaa aigaad bgaan boldoo.

  • Anonymous (April 23, 2013 7:06:05 pm )

    Dorligjavaa chamd handsan bish yagaad chi hariultiig n uguud bgaa yum be? Tegeed ch zagdsuren tiim olhiogui zuil hiih hun bishee.uuruu ner devshij chadaagui bolohooroo hor nairuulaad yl uguh gej bgaa yum bna gej oilgoj bna shuu.

  • Anonymous (April 24, 2013 7:38:34 am )

    ubsiin mafiig turuus zailuul dorligjob met 5 huniig buudaj baij tur tsebershine

  • Anonymous (April 24, 2013 8:50:47 am )

    Загдсүрэн худлаа хэлдэх хүн биш. сайн ч ажилласан. Түүнийг хамгаалах хэрэгтэй. Йвлигатай тэмцэх газар үнэхээр шударга юм бол нэр бүхий улсыг шалгах хэрэгтэй.

  • Anonymous (April 24, 2013 12:36:51 pm )

    Тэдэнтэй холбоотой мэдээлэл яаж замхардаг, яаж хүнийг хэлмэгдүүлдэгийг, амаараа ярьсан зүйл баримт болдоггүйг Дорлигжавыг харъя л даа. Ерөнхийлөгч оролцохгүй хэрэг гэж байгаа муу.

  • Anonymous (April 24, 2013 3:48:35 pm )

    zagdcyren sain xyn cain ch emch ene aportiin noxod xvn chanar daanch zagd svrengee abaraach eeee

antalya rent a car