Ерөнхий сайдаа Бурхан халдун ууланд төөрүүлсэн адал явдал намжих талдаа оров. Манайхан аливааг цуурах бас мартахдаа амархан хүмүүс. Үүний цаана дутагдлын эзэн халхлагдаад өнгөрдөг гэмтэй. Тэгээд тэр нь улам даамжирсаар эдээ бээр нь шахагдаж өмнөхөөсөө ч илүү их хор хохирол учруулдаг хар мөртэй.
Энэ удаагийн адал явдлын хамгийн гол буруутан нуугдаад үлдэж боломгүй. Төрийн гурван өндөрлөг нь хамар дорхоо хардаггүй болохоор улс орны том асуудлыг өргөн хүрээтэй харж чадаж байгаа эсэх нь эргэлзээ төрүүлнэ.
Ерөнхий сайд бол хамгийн их эрх мэдэлтэй дарга. Эрх мэдэлтэй хүн хаашаа явах, хаана амрах нь түүний дохио зангаагаар шийдэгддэг бололтой. Түүнийг захирдаг хүн, захирагдах хууль лав үгүй юм шигээ.
Саяхан манай редакцид НАХЯ байх үеийн нэгэн ахмад ирсэн юм. Түүний ярианаас одоогийн удирдлага нь ахмадаа сонсдоггүй, сургамж сургаалийг нь авдаггүй гэнэ. Тэрээр Ерөнхий сайдын ууланд төөрсөн асуудалд хоёр газрыг буруутгаж байна. Нэгд нь Цаг уур, орчны шинжилгээний газар, хоёрт нь Төрийн тусгай хамгаалалтын газар, түүний удирдлагын зохион байгуулалтгүй, мэдрэмжгүй үйл ажиллагаатай холбоотой гэлээ.
Цаг уур, орчны шинжилгээний газар нь ойрын 2-3 хоногийн байтугай, 7-14 хоног, нэг сарын цаг агаарын урьдчилсан мэдээг гаргаж, өдөр бүр холбогдох дарга нарт өгч, улс орон даяар мэдээлэх үүрэгтэй. Үүний тулд бүхэл бүтэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байгаа гэж байна. Гэтэл энэ газар цасан шуургатай гэж мэдээлэх үүргээ биелүүлсэнгүй юу. Мэдээлсэн бол түүнд нь Төрийн тусгай хамгаалалтын газар ач холбогдол өгөөгүй юу гэдгийг шалгах ёстой юм байна.
Тагнуулын ерөнхий газрын Төрийн тусгай хамгаалалтын дарга цаг агаарын ийм ноцтой үед хамгаалж байгаа даргадаа бодит байдлыг ойлгуулж, хөдөө явуулахгүй байх үүрэгтэй. Юуны тулд төрийн хамгаалалт гэж нэрлэдэг. Манай үе, үеийн ахмад дарга нар харин төрийн хамгаалалтад захирагдаж ирсэн жишээ баримт цөөнгүй.
Маршал Х.Чойбалсан гуайг хөдөө амрах үедээ машинаараа чоно хөөхөд нь хамгаалагч нь “загнаж” болилуулж байсан удаатай. Маршал Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нар бол хамгаалалтын дүрэм журмыг сайн сахиж байсан. Харин энэ сүүлийн залуу дарга нарт дэггүйтэх явдал гарсаар байгаа нь муугийн ёр гэлээ.
Том дарга нар нь хамгаалж байгаа залуучуудаа тоохгүй, эрх мэдэлдээ эрддэг болсон юм шиг байна. Уг нь дээхэн үед манай яамны гуравдугаар тусгай газрын дарга нар гэж “ланжгар” генералууд байлаа. Тэдний туршлага, хамгаалалтын онцгой дэг, ёс журам, дарга нартайгаа харьцах өвөрмөц арга барилыг одоогийн удирдлагад нь эзэмшүүлмээр байгаа юм. Өвгөн бид нарыг хөгширсөн гээд тоох ч хүн алга. Энэ их буруу, бид ч залуу байлаа. Цагаан сар, ахмадын баяраар нийтээр нь хүлээн авсан болж оромдохоос цаашгүй.
Саяын явдалд Төрийн тусгай хамгаалалтын газар, дарга залуу нь өөрөө буруутай. Газрын дарга хурандаа Ш.Болорсүх гэдэг нь дөрөвдүгээр сарын 5-ны баасан гаригийн өглөө эндээс гарч, жип машиндаа нэг иридиум гар утастай, гадуур хамгаалалтын гурван залууг суулгаад Бурхан Халдунд очжээ. Ерөнхий сайд багийн бүрэлдэхүүнтэйгээ бямба гаригт оройхон хүрч, тэндээ хоноод өглөө нь уул өөд гарсан юм билээ.
Гэтэл газрын дарга Ш.Болорсүх, хамгаалалтын ахлах ажилтан дэд хурандаа Ганболдтой, ганц иридиум утсаа аваад тээр дор гэр барьсан отогтоо үлдсэн байгаа юм. Ерөнхий сайдыг өөрийн нь үндсэн хамгаалалтынхан, нэмэгдэл хамгаалалтын хоёр залуу дагажээ. Уулын оройдоо гараад буцах үед нь цасан шуурганы хүч ихэссэн тул тэд төөрч шөнө хээр хоносон байна. Холбоо барих утасгүй хүмүүс яахав хаашаа явах, хаана байгаагаа мэдэх аргагүй, Ерөнхий сайдаасаа эхлээд залуучууд байсан болохоор нэг шөнийг залуугийн аагаар хөлдөлгүй давсан нь харин ч бахархууштай.
Мөн Ш.Болорсүх өөрийн эмчээ авч яваагүй юм байна. ТТХГ-т эмч нар хүрэлцээтэй байгаа. Гурван даргыг хотод энд тэнд очиход нь Төрийн тусгай хамгаалалтын эмч гээд тэр байгууллагын гал тогоог ухаж төнхөөд байдаг. Тэдний үүрэг нь хамгаалуулагч нар хаана явна тэнд нь очиж, хоол ундыг нь шалгаж, хянаж байх үүрэг бий. Азаар сая хоолны хордлого болоогүй нь яамайдаа л гэхээс. Энэ нь маш ноцтой асуудал шүү.
Хурандаа Ш.Болорсүх яах ч гэж доор отогт үлдсэн, ямар учраас утсан холбоогүй явуулсан, хамгаалалтад яагаад ач холбогдол өгөөгүй гээд түүнээс асуух зүйл олон байна. Хэрвээ ТТХГ-ын дарга нь өөрөө явсан мөртлөө хамгаалалтыг урьдчилан сайн зохион байгуулж чадсан бол ийм дуулианд хүргэхгүй байж болох бүрэн үндэстэй.
Тусгай хамгаалалтын хувьд мэргэжлийн ноцтой алдаа гаргасан Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга хурандаа Ш.Болорсүхэд хатуу хариуцлага тооцох ёстой. Цаашид ийм арчаагүй үйлдэл гаргахгүй байхад Тагнуулын ерөнхий газар онцгой анхаарал хандуулах цаг нь болжээ. Энэ газар ердөө ганц л иридиум утастай юм уу, яагаад байршил тогтоогч технологи байдаггүй байна. Яагаад заавал цасан шуурга болохыг мэдсээр байж, Ерөнхий сайдаа уулын оройд төөрүүлж, олон түмний өмнө өөрийг нь ийм эвгүй байдалд оруулж, нийслэлээс болон орон нутгаас баахан хүмүүс шөнөөр дайчлан аваачиж, орон даяар айдас түгшүүр зарлахад хүргэв. Энэ газар хамгаалалтын үүргээ хангалтгүй биелүүлснээ хүлээж Ерөнхий сайдаасаа уучлалт гуйсан уу.
Хурандаа Ш.Болорсүх гэдэг залуу хамт олондоо их дээрэнгүй зантай, биеэ хэт тоосон, Тагнуулын даргаа ч сонсдоггүй, хэнд ч захирагддаггүй, тэгсэн хэрнээ хамгаалуулагч нартаа үг хэлж чаддаггүй, зайнаас харьцдаг, дээд дарга нарын нэр барьж “тусгай эрх” ямба эдэлсэн удирдлагатай Төрийн тусгай хамгаалалтын газраа Ерөнхий сайд та өөрөө нэг уудлаад үзээч, тэнд бугшсан булхай их байгаа шүү. Нуугаад байдаг болохоос хамгаалалтын ажилд байнга доголдол гарч байдгийг мэдэх хүн олон юм билээ. Ямар арга хэмжээ авахыг харзная. Толгойг нь илээд өнгөрөөвөл дараагийн баримтуудыг нь дэлгэхэд бэлэн байгаагаа энэ дашрамд хэлье.
ТТХГ-ын удирдлага саяын явдалд дүгнэлт хийхийн оронд үүргээ сайн гүйцэтгэсэн гэж Бурхан Халдун ууланд явсан хамгаалалтын ажилтнуудаа гурван сарын цалингийн 20 хувиар шагнасныг юу гэх вэ. Өөрийн халааснаасаа гаргаж байгаа юм шиг төрийн мөнгийг ингэж л цацаж байна. Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл та тусгай хамгаалалтын газрын даргаа бас сайн ажилласан гэж дүгнэж байна уу? Ерөнхий сайдаа хээр төөрүүлж орхидог ийм тусгай хамгаалалт байсаар байх уу?
Б.ЭРДЭНЭ
“Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 22, 2013 12:47:58 pm )
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v **
-
Anonymous (April 22, 2013 1:01:02 pm )
2012 bolon 2013 oni Lexus 570 zarna.( tsoo shine,khar/shargal).
Utas:9999-7608 or 9826-0169. -
Anonymous (April 22, 2013 8:33:12 pm )
9905146 tei dugaar zarna
-
Anonymous (April 23, 2013 8:24:23 am )
durtaigaa zugaalj tuursnii tuluu humuusiig buruutgah yuu bhav,ene hunii yarij bgaa n unen cn gelee unuudur eniig dagah darga oldohuu?darga bolohin amtig avaad udaagui uls uursudduu bol tom dargashdee,ter tuslahuud n bichig tsaas metheneer n oroldood taarch bgaa,za tegeed yavj bgui gesen bol bur buun yum boloh bsan biz.Deehen yag l ene hugshnii yarij bgaa shig zahiragdah,zahirah es gej bsan yum,odoo bol tuuh bolon uldleedee
4 Comments