antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 22, 2013 11 comments

Ю. Аюуш: Миний ах Ю.Цэдэнбал эх орондоо очихсон гэсээр халуун амьсгалаа хураасан даа

нийтлэсэн Admin

Untitled-51999 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр  Монгол Улсыг тасралтгүй 44 жил удирдсан Юмжаагийн Цэдэнбал агсан Москва хотноо нас баржээ. Түүний үхлийн талаар  хүмүүс янз бүрээр тайлбарладаг ч тэр Монголын 40 гаруй түүхийг бүтээлцсэн хүний хувьд түүх намтар нь хойч үедээ үнэн мөнөөрөө үлдэх учиртай. Манай улсын төрийн нэрт зүтгэлтэн Ю. Цэдэнбалын төрсөн дүү Ю.Аюуш, түүний охин А.Буянтөгс нартай 2012 онд яг өдийд  уулзаж ярилцсан Нийслэл таймс сонины сэтгүүлчийн ярилцлагыг хүргэж байна. Монгол Улсын төлөө хийсэн их гавъяатай ч Оросын эрхшээлийн дор үйл ажиллагаа явуулж байсан гэдгээрээ адлагддаг Ю.Цэдэнбал агсны тухай бид түүхэн сонирхолтой яриа өрнүүлсэн юм.

-Таны бие тэнхээ данги, сайхан хаваржиж байна уу? Нас сүүдэр хэд хүрч байна даа?

-Сайн. Өвөө нь одоо 80 гарч явна даа. Өвөөгөө зорьж ирж ярилцлага авч байгаад маш их баярлажбайна.

-80 гарч байгаа гэхэд сайхан ануухан харагдаж байна. Та Цэдэнбал даргатай их адилхан юм. Юмжаагийнх гэж ямар айл байв. Энэ талаар та ярихгүй юу?

-Миний эцэг Юмжаа Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт Ханы хошуу, одоогийн Увс аймгийн Давст сумын нутагт ядуу ард Балжины гэр бүлд төрсөн. Ээж Заяатай минь сууж 11 хүүхдийн эцэг болсон. Манайх Увс аймгийн Давст сумын “Тун мэнд”-ийн евөлжөөнд өвөлждөг байлаа. Өвөлжөөндөө байхад би төрсөн юм билээ. Тээр нэг жил цаг хатуу, зуд турхан болоод манайд сумаас хэсэг хүмүүс ирээд ааваас “Сайхан өвөлжиж байна уу” гэж асуусан гэдэг. Аав минь хариуд нь “Тун мэнд л байна даа” гэсэн байгаа юм. Ингээд манай өвөлжөөг “Тун мэндийн өвөлжөө” гэдэг болсон юм билээ. Ах бид хоёрыг адилхан гэж хүмүүс ярьцгаадаг. Би ээжээсээ ихэр төрсөн юм би-лээ. Ихрийн өрөөсөн минь төрснийхөө дараахан эндчихсэн гэдэг. Аав минь төлөв даруу, ажилч хүн байсан Манайх олон хүүхэдтэй ,мал цөөтэй ядуу байсан Сахилт гэдэг айлын малыг малладаг хажуугаар нь тариа тарьж амь зал-гуулдаг байсан. Ядуу, зовлон үзэж өсөхөөр хүн багаасаа хэрсүүжиж тэр амьдралаа сайхан болгох гэж их л хичээдэг юм. Одоо бол манай залуучууд бэлэн юман дээр өсч байна шүү дээ. Ийм сайхан амьдралыгми-ний ах бий болгосныг түүх хэ-лэх байх даа. Миний ах эх орноо гээд нойр бүтэн хонож үзээгүй.

-Ингэхэд та ямар мэргэжилтэй хүн бэ?

-Намайг багахан байхад манай сумын төв дээр нэг түр сургууль байгуулагдсан юм. Тэнд голдуу олон хүүхэдтэй айлын хүүхдүүд очиж сурдаг. Би хоёр зун сургуульдаа очиж монгол бичиг үсэг, дөрвөн аргын тоог заалган сурч билээ. Тэр үед бичиг үсэг, дервөн аргын тоо мэддэг хүнийг мал тооллогод явуулдаг, намайг бас мал тооллогын ажилд дайчилдаг байсан юм. Би чинь худалдааны мэргэжилтэй хүн. Худалдааны сургуульд орох гэж их хөгөө чирсэн дээ. Ахыгаа дагаад цэргийн дарга болох сонирхолтой. Нэг өдөр ахын жолооч намайг Цэргийн сургуульд оруулахаар дагуулж явсан юм. Тэнд надаар дөрвөн аргын тоо бодуулж, уншуулж бичүүлж нэг ёсондоо шалгалт авсан’ байгаа юм. Шалгалтаа өгчихөөд хаалгаар гарах гэсэн чинь нэг багш тэр хананд очоод зогс гэдэг байгаа. Тэгээд түүний заасан улаан тууз татсан хананд очиж зогслоо. Гэтэл түүнд миний нуруу хүрдэггүй цэргийн сургуульд гологдчихож билээ. Дараа нь Хоршооллын холбооны харьяа худалдааны техникумд шал-галт өгч тэнцлээ. Надаас ямар ангид орох вэ гэхэд нь “Сампин цохидог ангид ормоор байна” гэжбилээ. Би малын тооллогод явдаг байсан тухай түрүүн ярьсан шүү дээ. Тооллогонд явсан хүмүүс сампин тачиг-натал нь цохидог. Би энэ сам-пингаар ингэж сайн цохиж сурах юмсан гэж боддог болсон юм. Ингээд би хүссэн ёсоороо сампин цохидог ангид орсон байхгүй юу. 1946 оны намар хоршоодын холбооны шуга-маар гурван хүнийг Москва руу Худалдааны дээд сургуульд явуулсан юм. Түүний нэг нь би. Гэтэл нэг асуудал босч ирсэн юм. Намайг “Арван жилийн боловсролгүй учраас үндсэн ангид тэнцэхгүй гэсэн хариу ирлээ. Тэгээд намайг Худалдааны техникумын бэлтгэл ангид суралцуулахаар болсон юм. Би Гадаад худалдааны яаманд сайд хүртэл хийж яв-лаа шүү дээ. Ахынхаа ачаар сайхан мэргэжилтэй өдий насыг насалж явна даа.

-Ахтайгаа өнгөрүүлсэн бага насны дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Би өөрийнхөө ахыг ерөөсөө мэддэггүй байлаа шүү дээ. Намайг төрөхөд ах сургуульд явчихсан гэртээ ирэлгүй 10 жил болсон юмдаг. Бидэнд захидал ч бичихгүй, ямар ч хэл мэдээ ирдэггүй байсан юм. Ээж л ахын тухай бидэнд ярьж өгдөг. Бид нар “Манай ах хэзээ гэртээ ирэх юм бол” гэж хүлээдэг байлаа. Би хонио хариулаад өдөржин хээр явна. Ах Эрхүүд нэг жил сурчихаад амралтаараа гэртээ ирсэн чинь аав ээж хоёр буцааж явуулах тун дургүй байсан гэдэг. Ингээд ах минь ээж аав хоёроос гуйж гувшсаар байж сургуульдаа буцсан юм билээ. Тэгээд харих л юм бол сургуульд минь явуулахгүй байж магад гэж бодсон юм шиг байгаа юм. Хожим сонсоход ах харихаас эмээгээд олон жил гэртээ ирээгүйн шалтгаан энэ л байсан гэдэг. Гэтэл нэг л өдөр ах ороод ирж билээ. Би хүүхэд учраас ахтай юу ч ярих билээ. Тэгээд ч ах дуу цөөнтэй, бидэнтэй тэр болгон ярьдаггүй байсан. Миний ах Цэдэнбалыг хоёр амьдралтай хүн байсан гэж найз нь ярьдаг. Нэг нь едөр шенөгүй ном унших, нөгөө нь эх орондоо бүх биеэ зориулдаг тийм л хувь тавиланг ах минь сонгосон юм даа,

-Цэдэнбал дарга, түүний гэргий Филатова гуайн хийсэн бүтээсэн гавъяаг Монгол Улс мартахгүй байх аа. Даргыг орос эхнэр дагуулаад ороод ирэхэд танай гэр бүл яаж хүлээж авсан бэ?

-Ээж л юм яриад байсан. Бид хүүхэд болохоор юу ч ярих билээ. Хүүхдийн нүдээр харахад нэг л гоё эгч байсан. Хожим сонсоход И.В Важнов гэдэгхүн бэр эгч ах хоёрыг минь танилцуулсан юм шиг байгаа юм. Би гадаад худалдаанд ажиллаж байхдаа социалист улс руу элчингээр байнга явдаг байлаа. Намайг Унгарт Элчингээр ажиллаж байхад миний охин Буянтөгс ахынд маань амьдардаг байсан юм.

-Даргатай ойр байсных нь хувьд таны охин Буянтегсөер Филатова гуайн талаар яриулмаар байна. Тэр сайхан эмэгтэйн талаар бидэнд хуучлахгүй юу?

А.Буянтөгс: -Би гурав билүү дөрөвдүгээр ангидаа ахынд суудаг байсан юм. Ахынх охингүй болохоор авга эгч надад их хайртай их ч зүйл зааж өгдөг байлаа. Надад малгай, ороолт, цамц нэхэхийг зааж өгнө. Тэр үед жаахан байсан болохоор малгай ороолт л оёж сурч билээ. Мөн эмэгтэй хүний мэдэх ёстой бүх л юмыг зааж өгдөг байсан. Ширээн дээр аяга.халбага, сэрээг яажбай^-луулахыг хүртэл зааж өгсөн шүү. Миний авга эгч чинь харь нутгийн хүн хэрнээ Монголын хүүхэд залуучуудын төлөө ямар их зүйл хийснийг та нар иэдэх байх. Гадаад дотоод их ч явна. Үзсэь харсан бүхнээ Монголд хийж бүтээсэн хүн шүү. Нэг удаа ахад Монгол их залуу улс. Иймээс хүүхэд залуучууддаа анхаарал хан-дуулж олон сайхан зүйлийг бүтээж өгех хэрэгтэй гэж хэлж билээ. Миний эгч хэлсэн үгэндээ хүрдэг хүн гэдгээ олон хийсэн бүтээсэн зүйлээрээ харуулсан. Тухайлбал, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Гэрлэх ёслолын ордон, Залуу техникчдийн ордон, Найрамдал зуслан гээд тоочоод байвал барахгүй байх аа. Брежнев гуайг Монголд ирэхэд өөрөө уулзаж Гэрлэх ёслолын ордонг бариулах зардал мөнгийг гар-гуулж байсан гэдэг. Монгол дархчуулын ур ухааныг шингээж хуримын ордны хаалга үүдийг дан сийлбэрээр, Монгол ёс заншлыг харуулсан сайхан зураг хөрөг хуримын ордноор дүүрэн байдгийг та нар мэдэх байх. Өөрөө хивсний өнгө загварыг нь хүртэл сонгож гэрлэх ёслолын ордонг бүтээсэн гэдэг. Найрамдал зуслангийн эргэн тойронд Болгар, Румын зэрэг олон улсын үндэсний хэв маягыг шингээж барьсан байшингууд бий. Тэр бүгд түүх өгүүлдэг юм билээ. Болгар байшин гэхэд өнгө өнгийн чулууг гадна талд нь шигтгэн хийсэн байх жишээтэй. Гэхдээ ахыг минь нас эцэслэснээс хойш миний эгчийг Монгол мартчихсан юм даа.

-Цэдэнбал гуайн үр хүүхдүүд хаагуур байдаг вэ, ямар ажил алба хашицгаадаг юм бол?
-Том хүү Владислав нь 49-тэйдээ бурхан болсон. Дүү Зориг нь эхнэр Даариймаатайгаа Москвад амьдарч байгаа. Ах бурхан болохынхоо өмнө том хүү Славагаа дуудан “Миний хүү аав нь энэ амьдрах насандаа хоёр зүйлд л хайртай байсан юм шүү. Нэг нь чиний ээж, нөгөө нь миний эх орон. Ээжийгээ хайрлаж яваарай” гэж захиад бурхан болсон гэдэг. Ах минь өнгөрөхдөө албан тушаал, алдар нэрэндээ хоргодоогүй, эх орон элгэн садан-даа хоргодон эх орондоо очихсон, эгэлгүй хөх тэнгэрээ харахсан, сэтгэлээ цэлмээхсэн, зүрхээ амраахсан гэсээр халуун амьсгалаа хураасан даа хөөрхий. Ахаас хойш бэр эгч маань их хэцүү байсан. 500 рублийн тэтгэвэртэй, амьдрапд нь хүрэлцэхгүй. Хоёр хүү нь чадах чинээгээрээ эхээ дэм-нэж тэнхрүүлж байсан юм шүү. Уг нь бол Монголын төр тэднийг харах өртэй улс шүү дээ.

-Монголдоо ирээд ажиллаж амьдарч болдоггүй юм болов уу?

-Монголоо гэсэн сэтгэл тэдэнд байгаагүй биш байсан. Аавынхаа 90 насны ойгоор нутагтаа ирэн эх орондоо ажилламаар байна гэсэн ч манайхан тоогоогүй шүү дээ. Инээдтэй байгаа биз. Монгол улсын харьяалалтай болох гэж их хөөцөлдсөн. С.Нарангэрэл хуульч өмгөөлөгчөөр нь ажиллаж байгаад Монгол Улсын иргэний үнэмлэх биш зөвхөн гадаад улаан паспорт л авч өгсөн юмдаг. Бид ах эгч хоёрынхоо үүх түүхийг хадгалсан сайхан музейг “Найрамдал” зуслангийн ойролцоо байдаг байшиндаа байгуулах санаатай. Бидний үеэс хойш үр хүүхдүүд маань түүгээр орж тэдний минь бүтээсэн сайн сайхан түүхийг үзэж хараасай гэж бодож явдаг шүү.

Л.Болорцэцэг

Эх сурвалж: “Нийслэл таймс”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Anonymous (April 22, 2013 12:47:10 pm )

    Buyantai buural baisandaa.

  • Anonymous (April 22, 2013 1:28:36 pm )

    Ялтачгүй мундаг удирдагч байсан.

  • Anonymous (April 22, 2013 2:30:41 pm )

    Хүний муу чанар өнөөдөр зөвхөн монголд л байна тэмбүү ярнаас салгаж европын соёлд хөлийг нь тавиулж өгсөн ухаалаг бас хаана ч нүүр бардам харагддаг байсан энэ их хүнийг хүний газар өөрсдөө үхүүлсэн бид сайн явж хэрхэн чадах билээ худлаа онгирно хэрэг дэрээ хоосон IQ ихтэй л гэнэ үнэн хэрэгтээ мал шиг тэнэг бас ядаж эр эмгүй архичин одоо бүүр солиороод бөө удшан толгой дараалан айлд байж л байна тэгээд сайжрав уу бүүр дордож байна ёстой үхээрийн хар монголчууд л болж байна хэн буруутай вэ бид өөрсдөө

  • Anonymous (April 22, 2013 2:53:12 pm )

    Эрхүүгийн зах дээх нэг монголыг хятадууд ёстой цусан гүзээ болтол нь зодоход нэг биеэрхүү орос хамгаалж болиулж арайхийж зогсоож байсан.Харин хажуу талд нь байсан нөгөө цуг архи уугаад бүлт шаагаад байдаг хөгийн монгол каагий нар хөдлөх нь битгий хэл тал тал тийш чимээгүйхэн арилаад өгсөн дө одоо чтийм хэвээрээ дээр үедч тийм байсан харин ирээдүйд удам дордоно до хүнийг хээр хаях монголчуудын хувьд жирийн үзэгдэл одоо бүүр шатааж хутгалж үйл тамыг нь үзэн алдаг болждээ зөвхөн он гарсаар 300 гаруй монгол алуулсан байна газар хөдлөх дайн дажин болоход ч тийм их хүн үрэгдэхгүй байхад шүү ээ бүү үзэгд

  • Anonymous (April 22, 2013 3:15:04 pm )

    ene huniig bid martah esgui

  • Anonymous (April 22, 2013 3:25:44 pm )

    ene huniig mon ih gomdooson doo.muusain yaldan dagaldagch salbadainuud bolon odoogiin shaldan bandi naraas bolj uls oron balarch bna

  • Anonymous (April 22, 2013 4:32:11 pm )

    ene huniig bid martah uchirgui eh orniihoo toloo mash ih zhul hiisen udirdagch hun, dahin iim udirdagch garahgui l bna shuu dee

  • Anonymous (April 22, 2013 8:59:32 pm )

    4 erunhiilugch ene hunees ichij amidartsgaa tuun shig eh ornoo gej chadah bolov uu

  • Anonymous (April 22, 2013 9:00:55 pm )

    Henii uldeej avchirsan eh orond hen ezen suugaad bgaa yum bee uhaj amidarah l uldsiin bhdaa

  • Anonymous (April 22, 2013 9:01:55 pm )

    4 erunhiilugch ene hunii orond bsan bol mongol yamar uls baih bsan bol….

  • Anonymous (April 22, 2013 11:52:35 pm )

    ene auguu hvniig Mongoliin ard tvnen martah esgvi!mongol eh ornihoo toloo bvhnee zoriulsanig tvvh gerchilne.

antalya rent a car