Блүүмбергийн мэдээлснээр Монголбанк сүүлийн үед алт худалдан авах хэмжээгээ эрс нэмэгдүүлжээ. Энэ оны эхний хоёр сарын байдлаар төв банк алт олборлогч аж ахуйн нэгж, иргэдээс 252 кг алт худалдан авсан гэсэн мэдээ бий. Харин өнгөрсөн сарын 21-ний байдлаар Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 270.0 кг-д хүрсэн үзүүлэлттэй байжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 174.6 кг буюу 64.7 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Харин энэ алтыг “Чингис” бондын мөнгөөр авсан байж болзошгүй гэсэн хардлага улстөрийн хүчнүүд болоод эдийн засагчдын дунд байгаа юм.
Энэ талаар ч УИХ-д суудалтай намууд өнгөрсөн долоо хоногийн чуулганаар эрх баригчдаас тодорхой хариулт нэхсэн. Гэвч Засгийн газрын тэргүүн энэ асуултад “Би алтны хэмжээг мэдэхгүй” хэмээн хариулсан удаатай. Тэгвэл Монголбанкны зүгээс дэлхийн зах зээлийн үнэ, тухайлбал Лондоны металлын зах зээлд хамгийн сүүлд зарлагдсан үнээс унци тутамд хоёр ам.долларыг хассан үнээр худалдан авдаг тогтсон ханштай. Тэгэхээр дэлхийн зах зээл дээр алтны үнэ хэрхэн хэлбэлзэхээс шалтгаалж Монголбанкны алт худалдан авах ханш өөрчлөгддөг гэсэн үг. Гэтэл өчигдрийн байдлаар унци алт 1350 ам.доллар болсон нь өмнөх долоо хоногоос 250-300 ам.доллараар буурсан үзүүлэлт буюу сүүлийн 30 гаруй жилийн түүхэнд байгаагүй уналтад тооцогдож байгаа ажээ. Шинжээчдийн нэг хэсэг нь энэ уналтыг АНУ ам.долларын нийлүүлэлтээ хазаарлаж эхэлсэнтэй холбоотой хэмээн таамаглаж байгаа. Харин зарим нь манай улсын өмнөд хөршид ДНБ-ийн хэмжээ өссөнөөс шалтгаалж байна хэмээн үзсэн нь ч бий. Ямартай ч ийнхүү шар металлын ханш санаанд оромгүйгээр шалдаа буусан учир манай улсын ирэх оны төсөв юу ч биш болох нь улам тодорхой боллоо. 2013 онд “Оюутолгой” компани 424 мянган унци алт олборлож, тус компаниас улсын төсөвт 151.3 тэрбум төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлэхээр тусгагдсан. Учир нь энэ онд 19.7 тонн алтнаас татварт 121.5 тэрбум төгрөг олох төсөөлөлтэй байгаа. Харин цөөнгүй шинжээч энэ онд эл металлын үнэ 1650-2200 ам.долларт хэлбэлзэнэ гэсэн дүгнэлтийг хэлж суугаа юм. Үүн дээр нэмээд нүүрс, зэсийн үнэ тун базаахгүй байгаа. Энэ бүхнээс харахад төсвийн орлогоо бүрдүүлж чадахгүйн дээр “Чингис” бондын мөнгийг алтаар сольчихсон бол байдал бүр ч эсрэгээрээ эргэх магадлал тун өндөр байна. Дээрээс нь төв банк сүүлийн үед эрчимтэй “хамсан” алтнаас ашиг олох нь бүү хэл энгийнээр хэлбэл үнээ барина гэдэг гонжийнжоо болж мэдэхээр байна. Уг нь зарим орны төв банк гадаад валютын нөөц дэх алтны эзлэх хувиа өгсөж байгаа юм. Энэ аргаар үнэ цэнэ хадгалах, нөөцийг ханшийн эрсдэлээс хамгаалах гол зорилго агуулдаг байна. Гэтэл манай эрх баригчид “Чингис” бондын мөнгийг юунд зарахаа мэдэхгүй мунгинаж суугаад, шал дэмий хадгалж байхын оронд хэмээн харанхуйгаар ийнхүү худалдан авалт хийчихсэн ч байж болох. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Сангийн сайд Ч.Улаан сэтгүүлчидтэй уулзах үеэр “Бид бондын хүүнээс ашиг олж байгаа. Тийм учраас зөв голдрилоор явж байна. Айх хэрэггүй” хэмээн нүүр бардам мэдэгдсэн нь хаа байна, алт уначихлаа. Үүнээс гадна Монголбанкны бодлогын хүүгээр дамжуулан цааш нь арилжаанд буюу эргэлтэд оруулж байгааг ч дуулгасан билээ. Одоогийн байдлаар “Чингис” бондын мөнгөнөөс Худалдаа хөгжлийн банк 175, Голомт 125, Хас 50, Улаанбаатар хотын банк 50 тэрбум төгрөгийг жилийн 7.0 хувийн хүүтэй авч цааш зээлдүүлсэн гэсэн өөр эх сурвалжийн баримт бас бий. Ямартай ч Сангийн сайдын хэлж буйгаар бондын мөнгө Монголбанкны бүрэн хяналтад байгаа гэнэ. Тэгэхээр төв банк өөрийн мэдэлд байгаа мөнгөөрөө алт худалдан авсан байхыг үгүйсгэх аргагүй. Хэрэв ингэсэн бол үнийн зөрүүнээс алдагдал хүлээх нь нэгэнт тодорхой биш үү.
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 22, 2013 5:34:06 pm )
erunhii said maani er ni yu meddeg hun be?Yamar meregjiltei hun yum boloo yrgelj l medehgui chadahgui gej hariulsan haragdah yum.
1 Comment