antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 21, 2013 4 comments

Прокурорын туслах осгосон нь тогтоогдов

нийтлэсэн Admin

527-1356494180kiwi-middleСэлэнгэ аймгийн прокурорын газрын прокурорын туслах ажилтан 30 настай О гэгч эмэгтэй амиа алдсан шалтгааныг аймгийн

цагдаагийн хэлтэс мөрдөн байцааж, гадны нөлөөгүй хөлдөж нас барсан гэсэн дүгнэлт гаргажээ.

Түүнийг гурав хоногийн турш гэртээ ирээгүй учир ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад хүсэлт илгээснээр эрэн хайх ажил эхэлж, “Хороолол” гэх гэр хорооллын суурингаас Сэлэнгэ аймгийн төв орох замд голын эрэг орчмоос олсон байна. Амь насаа алдсан өдрөө талийгаач өдөр ажлаа тараад найзуудтай уулзаж наргиад, найзуудаасаа 22.00 цагийн үед салаад ганцаараа явсан аж. Улмаар гэрлүүгээ явах замдаа гадаа унтсанаас осгож нас барсан байна. Иймээс түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Я.Баяр

МОНЦАМЭ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (April 22, 2013 1:38:38 am )

    Монголчуудаа одоо болимоор юмаа улаан цагаанаа гарцан юмаа???

  • Anonymous (April 22, 2013 7:35:41 am )

    Найзаа дагуулж явж уулгачихаад гэрт нь хүргээд өгчихөж чаддаггүй юм бол тийм найзад орвол нэг нохой арай дээр байх даа

  • Anonymous (April 22, 2013 7:41:12 am )

    huurhiiduu uuj chadahgui l hun bjdee Um maanii badmi hum

  • Anonymous (April 23, 2013 5:11:58 pm )

    Архи ууж яваад осгосон байж дээ.Харамсалтай юмаа. Хамт уусан хүмүүс нь гэрт нь хүргэж өгдөггүй юм байх даа. Хариуцлагаггүй юмаа. Биеэ авч явж чадахгүй байхад нь хүргэж өгөх хэрэгтэй ш дээ.

antalya rent a car